УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлын хүрээнд ярилцлаа.
-Эдийн засгийн хямралын талаар бүгд ярьж, ээлжит бус чуулган хуралдах ёстой,үгүй хэмээн талцаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар болон Төв банкнаас авч хэрэгжүүлсэн суурь үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд би сайшаалтай хандаж байгаа. Харин хөрөнгө оруулалтын ажлуудыг хангалтгүй гэж үзэж байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсны дүнгээр 260 гаруй мянган хүнтэй, албан бус тоогоор 300 гаруй мянган хүн амьдарч байгаа ба хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу, тэдгээр нь өөрийн хүчин чадлыг гурав дахин илүү ашиглаад ч хүрэлцээ муутай, зарим бага сургууль нь өдөрт дөрөв ээлжээр хичээллэж байна.
Өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг хүрэлцээгүй, гэр хорооллын зам талбай, гэрэлтүүлэг муу, цахилгаан, худаг усны хангамж маш хангалтгүй байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлэхээр жил бүр л улсын төсөв, Засгийн газрын болон Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж төлөвлөдөг.
Тэгээд ямар ч ажил хийгддэггүй. Тухайн хөрөнгө оруулалтын төсөв, эрх мэдэл нь орон нутаг, дүүрэгтээ байдаггүй, харин ч Засгийн газрын яамуудад, эсвэл Нийслэлийн Засаг даргад эрх мэдэл, хөрөнгө оруулалтын төсөв нь байж байдаг зэрэг олон асуудал бэрхшээл тулгамдаж байна даа.
Мөн гадаад валютын үнэ өссөнөөс болоод импортын өргөн хэрэглээний бараа болох будаа, элсэн чихэр, ургамлын тос, үүнээс гадна цахилгааны үнэ, махны үнэ өсөж байгаа зэрэг эдийн засгийн тодорхой бус төлөв байдалд эргэлзэж, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байхад Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна.
-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, гадаад худалдааны тэнцэл алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон зэрэг эдийн засгийн сөрөг төлөв үүсэн бий болжээ. Та энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж, цаашид ямар ажлуудыг хийх хэрэгтэй вэ?
-Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлогыг 58.25 хувийн гүйцэтгэлтэй байхаар төлөвлөсөн ч 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ төсвийн гүйцэтгэлийн хангалтгүй байдлын улмаас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөгөөр 62.88 хувь байх байтал 28.90 хувийн гүйцэтгэлтэй байж байна.
Улсын төсвийн орлогын төлөвлөгөө нь гадаад худалдаанаас орж ирэх татварын орлогын төлөвлөгөө тасалдсан нь гадаад худалдааны эргэлтийн хэмжээ буурсан, гадаад худалдааны тэнцэл нь 1553.6 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
Гадаад валютын нөөцийн буурсан, мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалан гадаад валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт бий боллоо. Энэ нөхцөл байдал нь цаашид эдийн засгийн төлөв байдлыг тогтворгүй, тодорхой бус байдалд хүргэнэ.
Монгол банкнаас 2013 онд инфляцийг найман хувиас бага байлгана гэсэн зорилт тавьсан боловч өнгөрсөн наймдугаар сард 8,3 хувиас 9,4 хувь болон өслөө. Инфляци өсөх нь бага орлоготой иргэдэд 50-60 хувийн дарамт үзүүлдэг.
Нөгөө талаас валютын ханшийн өсөлт нь бас инфляцийг хөөрөгддөг, ер нь бол инфляци, валютын ханшийн өсөлт хоёр бие биенээ дээш хөөрөгдөхдөө их сайн хоршдог.
Иймд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийн гүйцэтгэл, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар яаралтай авч хэлэлцэж, зохих ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна л даа.
Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахад эдийн засгийн төлөв байдал тогтвортой байлгаж байж л гадаадын худалдаач, хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ.
-Эдийн засгийн төлөв байдлыг тогворжуулахаас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулах вэ?
-Хөрөнгө оруулалт бол аль талаас нь юунд хөрөнгө оруулснаас хамаараад ашигтай гэдэг хэнд ч ойлгомжтой. Ямар ч бизнес хөрөнгө оруулалт дээр түшиглэж босдог, хөгждөг, боловсронгуй болдог. Бизнес өргөжин тэлснээр улсын татвар хураамжийн орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт нь өөрөө маш олон эерэг талтай.
Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дагаад ажлын байр бий болно, тоног төхөөрөмж сайжирна, цалин өснө, хэрэглээ нэмэгдэнэ, гол нь Монгол хүний бусдаас суралцах боломж, боловсрол, ур чадвар дээшилнэ.
Иймд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан хууль эрх зүйн актуудыг гаргаж, тэр гаргасан акт нь урт хугацаатай, тогвортой байх хэрэгтэй. Түүнээс биш нэг жилийн настай хуультай, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг хязгаарласан актуудыг гаргаад байвал ямар олиг байх вэ дээ.
Тийм болохоор гишүүнийхээ хувьд одоо ч, цаашдаа ч санхүү, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад илүүтэй анхаарч ажиллана. Одоогоор хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, концепцийн тухай хууль, тэтгэврийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах, үүнтэй холбоотой татварын хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр өөрийн саналаа гаргаж, зарим ажлын хэсэгт орж ажиллаж байна.
Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг татахуйц тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол ганцхан уул уурхайн хөрөнгө оруулалт биш миний түрүүний хэлдэгээр ажлын байр, сургууль цэцэрлэг, ажилчдын ур чадвар, техник технологи, эдгээрийг дагаад дагалдах бусад салбарын хөгжлийн асуудалд гадаад хөрөнгө оруулалт нь чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
-Та Засгийн газраас олон улсын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгааг хэр ашигтай гэж үздэг вэ. Хөрөнгө оруулалтын цаана өрийн асуудал анхаарал татах түвшинд хүрсэн үү?
-Хөрөнгө оруулалтын ашигтай эсэх нь юунд хөрөнгө оруулснаас л их хамаарна. Урт хугацааны дараа өгөөжөө өгөх үү, богино хугацаанд өгөөжөө өгөх үү, эсвэл өгөөж нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд нилээд хэмжээний зээл, хөрөнгө оруулалтыг татсан. Монгол улсын Ерөнхий сайд нь улсын нийт өр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр авсан зээл, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан, ямар үр дүнд хүрсэн, хэдий хэмжээний өр зээл үүссэн талаар ил тод тайлагнахгүй байна.
Энэ ил тод тайлагнахгүй байгаа байдал нь эдийн засагчдад, судлаачдад хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, цаашлаад улс орны эдийн засагт хэр эерэг нөлөө үзүүлэхийг нь тооцох боломжгүй ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна.
Иймээс хөрөнгө оруулалтыг ил тод, шударга, тунгалаг, ямар нэгэн лообийгүй болгохын тулд хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын урсгал хаашаа хэдэн төгрөг урсаж байгаа нь үнэн зөвөөр мэдэх боломжгүй.
Өнөөдөр хөрөнгө оруулалтын тендер зарлахад хажуугаар нь нөгөө л авлигал, лообий байнга явж байдаг. Хэрвээ авлига, лообий байхгүй гэж байгаа бол хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой, шударга байх ёстой. Энэ нөхцлийг юугаар хангаж өгдөг вэ гэхээр л хөрөнгийн зах зээлээр л дамжуулж явдаг.
Энэ бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй нь харуулж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын нөгөө тал болох өрийн асуудал байгаа.
2013 оны хоёрдугаар улирлын Монголбанкны мэдээгээр зөвхөн Монгол Улсын гадаад нийт өр 17,4 тэрбум ам.доллар, үүн дээр дотоодын өр, Хөгжлийн банкны бонд, зарим нэг Засгийн газрын баталгааг нэмж тооцвол Үндэсний аюулгүй байдлыг хөндсөн асуудал болно.
Магадгүй дахиад зээл нэмж авбал энэ өрийн хэмжээ нэмэгдэх л байх. Гол асуудал нь өрийн эргээд төлөхөд хэнд дарамт үүсэх вэ гэдэгт л байгаа юм. Засгийн газар хөрөнгө оруулалтаа өгөөжөө өгдөг, тэр нь тодорхой, тооцоотой байгаад тэрийгээ нийтэд ил тод гаргадаг байх хэрэгтэй байгаа юм.
Хөрөнгө оруулалтын зээл аваад эдийн засгийн өсөлтийг авч ирж байвал улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлт авч ирэхгүй болохоор л ард түмний татвараас төлөх болно шүү дээ. Төр засаг, бизнес эрхлэгчид бид бүхэн бүгдээрээ л сахилга баттай, хариуцлагатай байхад бүх зүйл хөгжөөд, өргөжин тэлээд ирнэ.
-Шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гал унтраах гэсэн арга ядсан гэх мэтээр нэрлэцгээж байна?
-Гадаад, дотоодын бүх салбараар асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байж л улс орон хөгжинө. Монгол Улс бүгдээрээ сайн сайхан амьдаръя, хурдан хөгжье гэвэл гадаад дотоод гэхгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй.
Эдийн засгийн өсөлтийг бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээг томруулах гэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг ярина шүү дээ. Иймд Монголд хөрөнгө оруулагчдыг татсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, тогтвортой байх нөхцлийг хангаж өгөх чухал.
Түүнээс биш богино хугацааны настай хууль гаргаад, хууль тогтоомжоо ойр ойрхон өөрчлөөд л байж болохгүй. Бид маш олон улстай өрсөлдөж байна. Бид бүхэн хууль тогтоомж, гэрээ хэлцлээ тогтвортой байлгаж, гадаад харилцааны зарчим стандартыг баримталдаг байх шаардлагатай байна.
Жишээлбэл, Дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт хэрэгцээ буураагүй, харин Монголын нүүрсний борлуулалт, экспортын хэмжээ буурсан. Би үүнийг одоогийн Засгийн газар нь өмнөх Засгийн газрын ажлыг шүүмжилж, олон улсын гэрээ хэлцлээ баримтлахгүй харилцааны алдаа л гаргачихлаа гэж үзэж байна.
Олон улсын гэрээгээ баримтлаад л хэсэг хугацаанд доогуур үнээр ч хамаагүй нүүрсээ нийлүүлэхэд бидэнд үр ашгийн хувьд алдагдалтай байсан ч гэсэн ажлын байраа хадгалах, ажилчдын орлого тогтвортой байх, татварын хэмжээ хэт буурахгүй байх зэрэг олон ач холбогдол байна шүү дээ.
Бид бүхэн хөрөнгө оруулагчдаа үргээсэн, гомдоосон, итгэлийг нь алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл олон хийгээд байж болохгүй. Иймийн тулд хөрөнгө оруулалтын холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн батлах нь нэн чухал байна шүү дээ.
Л.Нинж
Эх сурвалж:
Сэтгэгдэл(62)
Сумьяабазар аа ярилцлага энэ тэр битгий хийж бай, дуугүй байсан чамд өлзийтэй
эсгий хийх газар нохой тэнэж явах юмдаа. тэр көкшүзан гээд нэг зөвлөх байна. яана даа энэ улс.
Ichsen hun alna shuu!!!
Монголчуудын байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн 3 хүчин зүйл бол яах аргагүй эрч хүчтэй эр хүн,морь, нум сум 3 билээ. Үүнийгээ бахархал билэгдэл болгон эрийн 3 наадам хийдэг. Гэтэл эрийн 3 наадамд нь түрүүлчих бөх өөрт нь байсангүй, бас морь шиг худалдаад авчихаж болдоггүй байснаас “ бөх хүн бүдүүн өвсөнд, ухаан муутай гүжирмэг мангар амьтас байдаг гэдэг ойлголтыг тараасан байдаг нь судалгаагаар нотлогдсон зүйл. Хамгийн харамсалтай нь манжуудын энэ бодлогыг нь манай зарим хүмүүс одоо болтол үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм.Манай алдарт аврагууд Лувсанжамбаа, Вандан,Жамъян за тэгээд одоо байгаа Мөнхбат,Баянмөнх, Сүхбат нар мөн Түвшинбаяр, Цагаанбаатар нар чинь тэнэгүүд гэжүү? Бөх судлаачид, дасгалжуулагчдын дурсамж ярианаас харвал зарим үед хоромын эгшинд хэд хэдэн мэхийн хувилбарыг бодож түүнээсээ сонголт хийгээд , сонгосон мэхээ хийж өрсөлдөгчөө давах тохиолдолч байдаг,торгон мэдрэмж ,уран ухаан шаардсан спорт гэдэг юм билээ. Арай бүгд худлаа хэлдэггүй байлгүйдээ. Харин бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо. Холоос биш, ойроосхаръялдаа. Саяхан Харвардын боловсролтой гэдэг Элбэгдорж маань Монгол улс баян болсон одоо мөнгө гуйхгүй болсон гээд л зарлаад байсан ,одоо Японоос бадар бариад ичихчгүй мөнгө гуйгаад л явж байх юм.Ерөнхий сайд Алтанхуяг маань ойрын 10-аад жилд дэлхийн улс төр, геополитикт гол үүрэг гүйцэтгэх болоод байгаа Путин, Си Жипин нарын уулзалтын талаар мэдэгдэхдээ “тэр хоёр хүн уулзажил байна биз, бидэнд ямар хамаатай юм” гээ биздээ.Бат-Үүл баатар маань “Олон хүн хядсан Хятадын коммунист нам” хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлаа биздээ. Энэ мэт улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан үг, үйлдэлүүдийг чинь нөгөө биеийн хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг бөхчүүд хийчсэн билүү гэж Манжийн бодлогыг үргэлжлүүлэгчидээс асуумаар байна.
hooson tolgoitoi bj ih hutsaj bna aa hol ochij huts iim teneg boh tegeed deerees ni bolovsrolgui hen durtai ni gishuun bolchihdog iim teneg humuus baihaar yaj mongol hogjih ve de hudlaa tsarai gargachihaad negniihee hiisen yumiig uguisgej ar nuruuruu ni hutga durdeg balai ilii yumnuud bohoo barildaad yavbal taarna sh dee. bolovsroltoi zaluuchuudiig demjih heregtei
Hooson tolgoitoi boh chi yu meddeg gej hutsaad baigaa yum. dampuu toriin dampuu gishuun.ihcij uhlee gutarch baina, iim humuuseer udirduulaad yavj baih ch gej dee. ene hunii tolgoid ukls oron eh ornii erh ashig geh setgel baidag bolov uu yadaj. huviin biznesee l hol deer ni bosgoh geed l hogiin yum bodohoos ooriig setgej chaddag bolovuu, Havchig tarhitai bulchin ihtei har boh
Chinii uls torch gej uy bhav de
Ene gej 1 Balai buh
Ah aa bolio
Huu min buu medemhiir
Bur ichchihlee
Энэ одоо хэн болчоод чалчаад байгаам бэ. Дээд сургуульд олигтойхон ч сурчихаагүй байж хаанаас хэний бэлтгэж өгсөн юмыг яриад байгаам инээдтэй юм. Иймэрхүү дүр эсгэгчид төр барихаар төр яаж хүчирхэг байх билээ. Дуугүй байж байваа барав да. Чаддаг чаддаг юмаа хийгээд мэдэг юмаа олонтой хуваалцаад байвал болоо биш үү. Харин тэр биен тамир спортоо хөгжүүлэх шинжлэх ухааны судалгаа шинжилгээтэй хослуулах энээ тэрээ гэвэл чи ярьж болох юм. Гэхдээ л мэдэхгүй ээ.
Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн,ХОБанкны ерөнхий захиралаар нилээд хэдэн жил ажиллачсан, байгалаас заяасан төрөлхийн ухаантай залуу шүүдээ.Харин дээрхи нөхдүүд өөрсдөө ямар боловсролтой, юү хийж чаддаг эрхмүүд юм болдоо.Арай хэдэн бор төгрөгний хөлсний бичээчүүд биш байгаадаа.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейган ОХУ-ын ерөнхийлөгч Путинаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
bas neg j. enhbayaraas dutahgvi hvn garch irle
ich
Iim gishuuntei bj mgl yaj hogjihiin be
Чи боль мангар хар
бөхчүүдээ биеийн хүч хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг хүмүүс өөрсдөө амь хир ухаан, мэдрэмжтэй хүмүүс юм болдоо. Холоос биш, ойроосхаръялдаа. Саяхан Харвардын боловсролтой гэдэг Элбэгдорж маань Монгол улс баян болсон одоо мөнгө гуйхгүй болсон гээд л зарлаад байсан ,одоо Японоос бадар бариад ичихчгүй мөнгө гуйгаад л явж байх юм.Ерөнхий сайд Алтанхуяг маань ойрын 10-аад жилд дэлхийн улс төр, геополитикт гол үүрэг гүйцэтгэх болоод байгаа Путин, Си Жипин нарын уулзалтын талаар мэдэгдэхдээ “тэр хоёр хүн уулзажил байна биз, бидэнд ямар хамаатай юм” гээ биздээ.Бат-Үүл баатар маань “Олон хүн хядсан Хятадын коммунист нам” хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр зарлаа биздээ. Энэ мэт улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан үг, үйлдэлүүдийг чинь нөгөө биеийн хар тэнхээнээс өөр юмгүй мангар амьтас гээд байдаг бөхчүүд хийчсэн билүү гэж Манжийн бодлогыг үргэлжлүүлэгчидээс асуумаар байна.
iim zergiin yum iarikh hun mun yyyyyy
Esgii hiih gazar nohoi ih hurald chi. Hereggui
Chi amaa humhi ehneree zahirchihaad eldev um uri
Chi hezee iim um yridag Bolov oo kkk ard tumen chamaig medne chi bol iim yrih chadah Hun bish kkk
Medemhiiren balairahaa zogsoo ichinguiren balair
Хэний амнаас сонссон юмаа ярихчаан болж байгаа юм бол. Хэдэн өдөр цээжлэх гэж хирдээ зовсон байхдаа.
Shuud tv-d yriltslaga hii l de beltgelgui chadah uu amjih uu toriin emegnel tumnii shivshig olonii doog oroin zugaa chi
Esgii hiih gazar NOHOI ih hurald Sumyabazar hereggui gej
Saihan setgelee ongoilgoson yaria baina! Odoo uilaad yahav! Neg shil yum multalchihaad saihan untaad og!
Sumyabazar bish sumyabalai Bolov do chi
Kkk ened haraad baihad neg ch demjsen setgegdel alga, tiim bolohoor uuruu er ni yugaa hiij naad suudal deeree suugaa yum be?
сайт сайт манаад, бусдыг элдвээр хараах бэлтгэл хийгээд сууж байдаг злуус больмоор юм. Хүн муулахаасаа өмнө би юу хийж чадаж байгаа билээ гэж өөрийгөө тольдож сурахсан.
Ard tumnii demjlegiin avarga bolohoos uls torch n uy l Bol battulga gishuunees asuuh um San hudlaa da
Ih huraliin drags enhbold asuuh bna gene 3 3*3=? Gej sumyabazar 18 gesen gedeg
3 3*3=? Gej
3 deer memeh 3 urjih ni 3 tentsuu hed be gej
Энэ бөх бол УИХ-ын нэгэн толь Манай сонгогчидын ухааны цараа юм шүү дээ.Их хурлын гишүүд дотор бидны зорино гэж эрхэм зорилгоо болгосон Иргэний нийгмийн төсөөлөлтэй хүн 10 хүрэхгүй зүгээр л мөнгө ярьсан хэдэн хүн "хөгжил" гээд яриад сууж байна.Тэр хөгжил нь нийгэмд огт харагдахгүй Сумъяабазар нарын гэрт л мэдрэгдэнэ.Ийм л байдлаар ардчилалын хайран сайхан он жилүүдийг бид алдлаа Уг нь олдсон боломжоо Үндсэн хуулиндаа тунхагласан эрхэм зорилгодоо нийцүүлэн чиглүүлсэн бол өдийд бид бар болохгүй юм аа гэхэд хүний царай харахааргүй, иргэд нь инээж явдаг орчиныг бүрдүүлэх байсан даа.Манай нийгэмд болж байгаа цагаан бараан юм бүхэн манай улс төрчидын тархины илрэл.Улс төрийн намуудыг өөрчлөн шинэчилж сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр нийгмийн сайн сайхныг бүрдүүлж огт чадахгүй.АН,МАН болон улс төрийн намын гишүүн бүхэн өөрсдийнхөө багтдаг намын шинэчлэлд оюун ухаан боломжоо дайчлан ажиллахын оронд хэн нэгэн улс төрч улс төрийн намыг харанхуйгаар хамгаалах нь огт үр дүнгүйгээр барахгүй намдаа шургалсан луйварчидыг өөгшүүлэн хамгаалсан хэрэг болно шүү
Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн,ХОБанкны ерөнхий захиралаар нилээд хэдэн жил ажиллачсан, байгалаас заяасан төрөлхийн ухаантай залуу шүүдээ.Харин дээрхи нөхдүүд өөрсдөө ямар боловсролтой, юү хийж чаддаг эрхмүүд юм болдоо.Арай хэдэн бор төгрөгний хөлсний бичээчүүд биш байгаадаа.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейган ОХУ-ын ерөнхийлөгч Путинаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
T1 buh songoson songinohairhanchuud aa gej
Bat erdene avraga shig shavart unuu zai. chamaig harts arduud toohgui shuu dee?
сайт сайт манаад, бусдыг элдвээр хараах бэлтгэл хийгээд сууж байдаг злуус больмоор юм. Хүн муулахаасаа өмнө би юу хийж чадаж байгаа билээ гэж өөрийгөө тольдож сурахсан. Tegehdee l Sumyabazar bol demii dee. Muu hun bdag daa bur ochij ochij Sumya shuu. Kkkk
Маш зөв дүгнэлт хийж шийдвэрлэх арга замын талаар санал дэвшүүлсэн байна шүүдээ.Сумъабазар-ШУТИС-ийн компютер мененжментийн анги сайн төгссөн,ХОБанкны ерөнхий захиралаар нилээд хэдэн жил ажиллачсан, байгалаас заяасан төрөлхийн ухаантай залуу шүүдээ.Харин дээрхи нөхдүүд өөрсдөө ямар боловсролтой, юү хийж чаддаг эрхмүүд юм болдоо.Арай хэдэн бор төгрөгний хөлсний бичээчүүд биш байгаадаа.Ер нь тэгээд урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс яагаад улс төрд орж болохгүй гэж.АНУ-ын ер.асан Р.Рейган ОХУ-ын ерөнхийлөгч Путинаас эхлээд бусад оронд урлаг,спортын өдий төдий зүтгэлтнүүд улс төрийн өндөр алба хашиж байна шүү дээ.Зүгээрэл өнөө тамын тогооны үлгэр байхгүй юудаа.Саваагүй нохой саранд хуцна гэж өөрөө чадахгүй болохоор өрөөлийг муулж кайф авдаг хүмүүс байдаг шүүдээ.f
Чи хэн бэ ? Сумъяабазар хэзээ хаана ямар сургууль сайн тегсчихев ее???
Дүүрэгтээ хийсэн юмыг нь үзэж байж хүнийг муучил.
ta nar yamar negnee boorloj bgaa noxoi yu? TURIIN ACHAAG YYRSEN BOL DUUGARAXGYI GEED YAX YUM.bI ENE XYNII ZYSIIG CH XARAAGYI ,DOLIGONOSON YUM ALGA DAA.ARAI XETERCH BNA.
sumiya chinii ediin zasag yarih gej yu baihav de
Doktor, professor huniig ta nar bolildoo!!!!
ene bid 2 yu meddiin. avgaiga zodhoos.
Yum medehgui, gants huudas yum ooriin tolgoigoor bichij uzeegui hun uls tor yariad, gishuun bolj jujig taviad yavaad baidag. JIhen hulgaich shuudee. Ner tor hootsoldoh ,mongonii hoinoos bol nude uhaad oghoos butsahgui gar daa.
Edniih huuchin 4 horoololiin 13 bairand baisan yum. Eej delguurees talh , gurilaa avail yavdag, huruu, chihendee zuusen yumgui yaduu baisan. Odoo tegsen chin altan zagasnii emgen bolood, dairaldsan hunee zagandag, aimaar avgai bolson baisan.Huuchin bairniihaa hogshjuuliig bur martsan. Nuutsaar nuugeed yavsan daa.
Ger buleereemash hun chanar muutai humuus baidgiin.
маниасаа л дээр ярьж. хэрэв үнэхээр өөрөө ингэж ярьсан бол овоо ирээдүй байж магадгүй юм байна. Харин нэг пиарчингаар яриа хийлгэсэн бол дуугуй байсан нь дээр байж дээ гэмээр ярилцлага болж
Dolgorsuren gedeg ail Hun Chanar bhgui mgl ter ayaraa medne
SumyabUzar
Bukh geheer teneg mangar har yum baidag geden neg oilgolt togtchihson yumbaina daa. Bat-Erdene avarga zugeer neg bukh barilddag teneg har gevel bi hezee ch zuvshuuruhgui ee. Tegsen murtluu bi yamarch bolovsrol zugeer 8r angi tugssun baihgui yu, nadad erkh medel ugchihvul bi huneer hiilgechihne geed heev neg yariad yavj baigaa Jenko uhaantai hun yumaadaa yanz ni. SumiyaUdur shunu ugluu oroigui har byaraa uzeed zugeer l barildaad baisan gej ta nar bodood baina uu? Bukh geheer teneg har gedeg oilgoltoo bolivol taarna zunduu ikhiig surch medehiig husej temuulj hiij baisan Tsenenputsag garid geh metchilen bukhchuudiig bolovsrolgui teneguud gedeg uzleesee bolivol taarna.
UURUU OILGOJ BAIGAA UYM UU MAHAN TOLGOI MINI
Hooorhiiiiiii ene dagz chin hymd ch hamaagvi gargaad bai gene vvvvv cha basaaaa bas ajiliin bair hadgalah sain taltai ch geh shig . Yo yo noots duuusahaar ajiliin bair ni bas l baij bh yum uuuuu . Dagz yum daaa songino ha8rhaniig h3n iim bolgosiiim tanai bvlegleliiin deeremchdiiin nvgel ene shdeee matar mini
Ajliin amjilt husie uragshaa haraad ajilaa hiigeerei humuus yu gej helne hamaagui bdagaa erch huchtei ajilaarai amjilt mongol oron mini saihan hogjij ireedui hoich ue saihan amidaraas gej husej bn
Сумъяабазарыг бөхийн спортоо чин сэтгэлээсээ өөрийн хүч хөдөлмөр, тэвчээр, ухаанаар хийж амжилтаа гаргасныг та бид бүгдээрээ харсан биз дээ. Ухаантай, тууштай, тэвчээртэй хүн өөрийн өмнө байгаа ажилдаа амжилт гаргадаг. Энэ хүн улс төрд орсон бол адр түмний өмнө хариуцаж байгаа ажлаа хийх л ёстой. Саваагүй нохой саранд хуцав гэгчээр битгий хуцаж байгаа ч, чин сэтгэлээсээ зөвлөмж, дэмтэй үгийг хайрлаа чээ.
Hoorhii mini unen l yum yarisan bainashuudee chaavaas!
Ard tumnii demjlegiin avarga sh de
Uher mini duugui baisan ni deer biz dee,Ene aimaar teneg hun ih hurald suuhaar mongol hugjih uu.Buu,Mergenees asuuhaar hugjihgui gej buulaa.
Ene mahan tolgoi ichihgui yrij baina daa huurhii,yu ch medehgui baij.ediin zasag yrih gej oroldojee bas.
ya ya bult,bult bulterne gedeg en baihdaa.kkk jaahan heree medmeer ym