Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 10 цагаас ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн цэцээс зарласан сэдэмж бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан хүмүүс илтгэлээ тавих бөгөөд дараа нь тэднийг шагнаж урамшуулна.
Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагнал болон Үндсэн хуулийн цэцийн Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг гардуулах ёслол болно.
Мөн Үндсэн хуулийн цэцийн хуулийн төсөл бэлтгэсэн ажлыг дүгнэхийн сацуу “Процессийн эрх зүйн толь /гарын авлага/, “Процессийн эрх зүй” / онол, туршлага/, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон харь үг”, “Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг” зэрэг шинэ номын танилцуулга хийнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2014 оны 1 дүгээр сарын 8
Сэтгэгдэл0
Дордохын 7 гэдэг Ундсэн хуулийн ой гэж юу байсан юм.Цэцийн гишууд нь Сугар,Очирбат гээд гэмт хэрэгтнууд байж байдаг.