
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.
“Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд:
Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах;
Ардын гар урлал, хөгжим, театр, цирк, уран зохиол, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах;
Соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах, оролцох, мэдээлэл солилцох;
Соёл, урлагийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, туршлага солилцоог дэмжих;
Уран зохиол, ном хэвлэл, шинжлэх ухааны бүтээлийг орчуулах, номын үзэсгэлэн зохион байгуулах, хэвлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Залуучуудын бодлогын чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.
Сэтгэгдэл2
Киргиз улс, киргиз хүн гэж ямар хүмүүс болохыг мэдэхгүй байж, гэнэт иж бүрэн түншлэл яриад байгаа эрх баригчдын гадаад бодлого муу байна. Монголын эрх ашгийн тухай ярих чадваргүй төр баригч нар олон болжээ.
Kirgej helee saitar medeh tyygeer yaryy nairagaa orchyyldagch boloosoi.manai soz-iin yaryy nairagyyd bol delhiig nemrene syy!!yun NOBEL-iin sagnal be?..delhiid hamgiin deed sagnal baidag yupm terniig hyrteh chadaltai nairagyyd men ch ikhe bii dee!!!hel medehgyi ter helen deer ni orchyylahgyi baigaagaas bolj hozorch bna daa?....Pranz hel meddeg baisan bol ali hediin manai suleg nairagyyd tengert tyltal sagnal abah bailaa.....Odoo Pranzad orosiin heden zohiolchid l od bolon tygseer enee her ni Pranzchyydiin ynsdag ganz nom bolj dee!!!!