sonin.mn

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.


Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:


“ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРД ГАЗРЫН АШИГЛАЛТ, БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙГ НАРИЙВЧЛАН СУДЛАХ


Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:


• Сонсголд оролцох болон сонсголтой холбогдуулан санал, тайлбар, мэдээлэл гаргах иргэн, хуулийн этгээд нь хүсэлт, санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.


 Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: 


Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар


Лавлах утас: 51-261240


Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn


Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.


Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.