sonin.mn

Засаг дарга урд хөршид ажиллааАймгийн Засаг дарга Б.Бадраагаар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудад албан ёсны айлчлал хийгээд иржээ.

Манай аймгийн хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймагтай нийгэм эдийн засаг, эрүүл мэнд, соёл боловсролын салбаруудад олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго байсныг айлчлалын бүрэлдэхүүн онцолж байна.

Тэд Баяннуур аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар Гашуун сухайт боомтын тохижилт, боомтын үйл ажиллагаатай холбоотой шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлууд болон худалдааны чөлөөт бүс байгуулж, аялал жуулчлалын таатай орчинг бүрдүүлэх мөн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн талаар санал солилцжээ.

Харин Альшаа аймаг дахь уулзалтаар Өлзий Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалт, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хүрмэн сум, Альшаа аймгийн Баян хот, Өлзий сум хооронд тус тус хамтын ажиллагаа тогтоох, хоёр талын хамтарсан аж үйлдвэрийн болон худалдааны цогцолбор байгуулж иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад санал нэгдэн санамж бичигт гарын үсэг зурсан байна.     

Эх сурвалж: "Монгол говь" сонин