Түүнийг нас барсан гэдэг боловч сүүлийн үед учир битүүлгээр алагдсан гэж зарим нэг эх сурвалжууд мэдээлж байгаа ч бүх асуудал нууц хэвээр байна. Учир нь түүний үхэл 1945 оны ялалт дэлхийг хуваах их гүрнүүдийн үйл ажиллагаа, дэлхийг дарангуйлан захирах монопол капиталистуудийн далд бодлоготой холбоотой юм. Яалт хотноо Сталин, Рузвелт, Черчель гурвын хөшөөг босгох үеэр Крымийн татарууд Сталины хөшөөг босгохоос татгалзсан.
Тэгвэл түрэмгий үйл ажиллагаа явуулж байсан бусад нөхдийн хөшөө ч бас сонирхол татаж байгаа юм. Франклин Рузвельт гэнэт нас барсан гэдгийг Оросын зарим эх сурвалжууд ярьж байгаа юм. Тухайлбал Зөвлөлтийн улс төрийн нэрт тоймч Валентин Зорин 2005 онд хэвлүүлсэн “Нэхэн дурсахуй” улс төрийн туурьдаа дараах зүйлийг бичсэн юм.
“...Энд жаахан ухралт хийж, эрт болсон нэгэн явдлын тухай эс өгүүлбэл хойтох өгүүлэл ойлгомжгүй болно. Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан үеэс Лев Николаевич Иванов гэдэг нэрд гарсан, одоо зүй бусаар мартагдсан академич хичээл заадаг байлаа. Сүрлэг том биетэй, сэтгэл булаасан дүр төрхтэй, асар их юм мэддэг Лев Николаевич оюутнуудын дотно хүний нэг байв. Би нэг удаа хонгилд түүнийг гүйцэж очоод нэг юм асуух санаатай тэр үеийн заншил ёсоор “Нөхөр Иванов” гэж хандлаа. Лев Николаевич миний толгойн дээрээс ихэмсгээр хялайн хараад ууртайгаар “Иванов гэвэл агтчин болно, би чинь Ива нов юм шүү” гэж билээ.
1945 оны дөрөвдүгээр сард Лев Николаевич нэгэн сонин лекц уншсан нь одоо ч миний санаанд тодхон байдаг. Тэр лекцээрээ саяхан нас барсан АНУ-ын ерөнхийлөгч алдарт Франклин Рузвельтийн амийг хорлосон гэдэг дүгнэлт хийгээд, амеркийн ч, манай ч судлаачид олон дахин үгүйсгэсэн бас зөвтгөсөн нь мэдээж билээ. Гэвч тэгэхэд Лев Николаевичийн хийсэн баталгаа нотолгоо бидэнд хөдөлбөргүй үнэн мэт санагдаж байлаа.
Юуны өмнө ерөнхийлөгч гэнэт нас барсан нь сэжигтэй байгаа юм. Рузвельт өөд болсон Черчилль, Рузвельт гурав хэлэлцэж байснаас хойш хоёрхон сар өнгөрөөд байлаа. Рузвельт гадаад далай дээгүүр очиж ирэх хоёр талын амаргүй холын нислэгт ч ажраагүй. Яалтад байхдаа ч ямар нэгэн өөрчлөлт гарсан нь мэдэгдээгүй. Тиймээс түүний гэнэтийн үхэл дэлхий дахинд цэлмэг тэнгэрээс буусан аянга мэт санагдсан. Л .Н.Ивановт сэжиг төрүүлсэн өөр нэг баримт бол Рузвельтийн цогцсонд эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүй яаран сандран газарт булсан явдал юм. Задлан шинжилгээ хийдэг ёстой байсан шүү дээ.
Онцгой сэжигтэй гэж академичийн үзсэн бас нэг учир шалтгаан бол Америкийн улс төрийн нэг хүчирхэг хүчнүүдэд Рузвельтийн баримталж байсан ЗСБНХУ-тай холбоотон болж хамтран ажиллах шаардлага үгүй болсон, бас Невада муж улс дахь атомын туршилтын талбайд атомын бөмбөг турших бэлтгэл ажил шувтарсан яг тэр үед ерөнхийлөгч өөд болсон явдал юм.
Зөвлөлтийг идэвхтэй эсэргүүцэгч, Рузвельттай нэгэн санаатай улс төрч байсан гэж яавч хэлэгдэхгүй Гарри Трумэн түүнийг залгамжиллаа. Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Трумэний гарч ирсэн түүх ч бас манай акадичийн анхаарлын гадна үлдээгүй. Дайны жилүүдэд Рузвельттэй нэг санаатай, хамтран зүтгэгч, дотно нөхөр Генри Уоллес дэд ерөнхийлөгч байлаа.
АНУ-ын Үндсэн хуульд зааснаар бол ерөнхийлөгч, нас барсан, эсвэл ажлын чадваргүй болсон тохиолдолд орлодог дэд ерөнхийлөгчийн сонгуулийн явцад санамсаргүй нэгэн явдал болов. Үүнд Генри Уоллес надтай нэгэн зэрэг нэрээ дэвшүүлэн дахин сонгогдох ёстой гэж хүчирхэг ерөнхийлөгч шаардаж байв. Генри Уоллес ч ардчилсан намын дээдсүүдийн дэмжлэгтэйгээр түвэггүй ялах боломжтой байлаа.
Гэтэл Рузвельтэд хүчтэй шахалт үзүүлэн Уоллесыг өмнөдийн Миссисипи муж улсаас сонгогдсон сенатын гишүүн танигдаагүй Гарри Трумэнээр сольсон байдаг. Энэ бол нэн харгис үзэлтэй, ерөнхийлөгчийн баримталдаг улс төрийн бодлогод дайсагнан ханддагаа бараг нуудаггүй хүн байлаа. Улс төрийн энэ азгүй явдлаас болж, Рузвельт хүнд байдалд орж байсан нь баримтаас тодорхой харагддаг.
-Дэлхийн цар хэмжээний зүтгэлтэн, ялалт байгуулсан Гитлерийн эсрэг холбооны тэргүүний явуулж буй бодлого тодорхой нэгэн хүчний санаанд нийцэхээ болиход түүнийг улс төрийн тавцнаас заилуулаад оронд нь өөрийн хүнийг тавьсан нь тохиодлын хэрэг бус. Рузвельтийн бодлогыг эргүүлэх боломжгүй байсан тул түүнийг өөрийг нь үгүй хийхээс өөр арга байсангүй. Тэгээд л үгүй хийсэн хэрэг гэж Л.Н.Иванов батлан хэлсэнсэн.
Түүний энэ баталгаа нотолгоог та нар өөрсдөө эрэгцүүлэн бодоод үзэгтүн. Надад бол үнэмшилтэй санагдсан, одоо хагас зуун жилийн дараа ч тэгж санагдсан хэвээрээ байна. Энэ бүхний дээр бас нэгэн тодорхой үйл явдлын тухай нэмж хэлэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн шарилыг яаран сандран оршуулах болсонд ихэд цочирдон гайхсан гэр бүлийнхэн нь - Франкпин Рузвельтийн эхнэр хүүхдүүд ерөнхийлөгчийн цогцсонд задлан шинжилгээ хийхийг шаардсан байдаг.
Гэтэл ар гэрийнхний нь зүй ёсны шаардлагыг Гарри Трумэн, түүний дараагийн ерөнхийлөгч Бүгд найрамдах намын гишүүн Эйзанхауэр хоёрын аль аль нь хүлээж аваагүй байдаг. Энэ нь ч бас ойлгомжтой. Рузвельт түүнтэй өрсөлдөгч Ардчилсан намынх байсан. Гэтэл Ардчилсан намаас гарч ирсэн АНУ-ын шинэ ерөнхийлөгч, хүчирхэг Рузвельтийг хүндлэн дээдэлдэг, түүний үлэр жишээгээр явдаг Жон Кеннеди яахлаараа Рузвельтийн гэр бүлийнхний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь тэр үед олон хүнд ойлгомжгүй байлаа.
Гэнэт америкийн ерөнхийлөгчтэй санамсаргүй уулзаад чухамхүү тэр тухай асуучихсан юмдаг. Академич Л.Н.Ивановын хэлсэн үг санаанд минь тодхон байснаас болсон хэрэг байх л даа. Кеннеди ийм болчимгүй асуулт тавьсанд тун дургүйцсэн бололтой “Болж буй үйл явдалтай огт холбоогүй дэвэн дэлхийн юм асууж, шуугиан дэгдээх гэдэг энэ сэтгүүлчдийг яая даа байз" гэсэн аястай хатуухан үг хэллээ.
Ийм хатуухан няцаалт сонссон би балмагдан, тун хөөрхийлөлтэй амьтан харагдсан байлгүй. Кеннеди ч энэ муу нусгай сурвалжлагчийг арай “дэндүүлчихэв үү” гэсэн аятай тайвшран зөөлрөөд:
-За яахав, нэгэнт асуулт асуусан болохоор хариулах л хэрэгтэй юм даа. Рузвельтийн цогцост задлан шинжилгээ хийлгэх эрхийг би олголоо гэж бодъё. Тэгснээрээ бид АНУ-ын хүчирхэг ерөнхийлөгчийг босгож ирэхгүй. Харин харханд хор хаяж байгаа юм шиг ерөнхийлөгчөө хордуулан цааш харуулдаг гүрний тухай дэлхий дахин юу бодох болж байна? гээд Кеннеди хэсэг зуур дуугүй байсан байна.
2015 оны “Хөх толбо’ сонины №4-тдоктор П.Нэргүй Их Монгол улсын асуудалтай холбогдуулан Франклин Рузвельтийн тухай бичихдээ:
“...Монгол улсыг Их Монгол улсын хэмжээнд төвхнүүлж бие даасан том улс болгох чиглэлийг дэвшүүлж байсан тохиолдол байдгийг бид “Хөх Толбо” сониноор хоёр гурван удаа толилуулсан. Их Монгол улсыг сэргээж бие даан хөгжүүлэх хувилбарыг дэвшүүлсэн том улс төрийг бид хүндэлж явдаг. Энэ бол Октябьрийн их социалист хувьсгалын идэвхтэй удирдагчдын нэг, жинхэнэ коммунист-большевик, марксизм-ленинизмийн том онолч Н.И.Бухарин юм.
Түүний хэлсэн гол томьёоллыг сануулвал: “Монголыг хагаралдуулах бодлогоос татгалз. Харин Монголыг эвлэрүүлж олон овог аймаг, улсыг нь нэгтгэж, нэгдсэн Их Монгол улсыг нь байгуул. Ингэх нь бидний ирээдүйн зорилго болон ирээдүйн аз жаргалант гэрэл гэгээтэй баяр баясгалант Орос орны хувьд нэн ашигтай. Монголыг дарж, дарамталж хохироох биш, Монголыг дэмжиж хөгжүүлж, харилцан хамтран ажиллах нь чухал” гэжээ.
Хэрэв Н.И.Бухарин нь И.В.Сталин шиг их Оросын шовнист үзэлтэн байсан бол хэзээ ч Их Монгол улсыг сүндэрлүүлэх асуудлыг тавихгүй байсан. Н.И.Бухарин марксизм-ленинизмийн нууцыг олж мэдсэн учраас тэрбээр жинхэнэ коммунист-большевик болж чадсаныхаа ачаар Их Монгол улсыг байгуулах нь ЗХУ-д нэн ашигтай байх болно хэмээн хэлжээ.
Бид Монгол улсын талаар Н.И.Бухарины баримталдаг улс төрийн бодлогын чухал чиг шугамыг ийнхүү дахин толилуулахдаа коммунист биш мөртлөө нэгдсэн Монгол улсыг байгуулахын чухлыг ойлгосон дэлхийн том улстөрчийн нэг болох Ф.Рузвельтийг онцолж дурьдах хэрэгтэй. “Одоо цаг” сонины 2015 оны 2-р дугаарт “Крымийн уулзалтаар АНУ, Англи, Зөвлөлт нь БНМАУ-ыг хэрхэх хүлээн зөвшөөрсөн тухай Оросын томоохон сайт дэлгэв” гэсэн өгүүллийг Г.Ванжин орчуулж тавив.
Дээрх өгүүллээс нэгэн ишлэлийг дуулгавал: “Өнгөн дээрээ БНМАУ гэж 1945 оноос хойш тусгаар тогтносон улс гэж байсан ч нарийн хэрэг дээрээ 1989 он хүртэл Монгол нь ЗХУ-ын хараанд байсан юм. Вашингтон яагаад Монголыг тусгаар болохыг эхэндээ хүлээн зөвшөөрөөгүй вэ. Ф.Рузвельт эхнээсээ Өвөрмонгол, Ар Монголыг нэгтэж Чингисийн үеийн “Нармай Монгол улс” байгуулж, дараа нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурын загвараар өндөр хөгжүүлээд Зөвлөлтийн Дорнод хилийг шахах бодлого явуулах гэж байсныг И.Сталин сүрхий ажигласан бол Мао, Чан Кайши хоёр мэдээгүй юм” гэлээ.
АНУ Ерөнхийлөгч Ф.Рузвельт нь Монгол улсын улс төрийн статусыг нэгдсэн улсын шалгуураар дүгнэж явсныг бид “Одоо цаг” сониноос 2015 оны 2 дахь дугаараас л мэдэж байна. Ф.Рузвельт нь 1944 онд Монгол улсад өөрийнхөө дэд ерөнхийлөгчийг ирүүлсний нэгэн нууц ийнхүү Монголчууд бидэнд тодорч байгааг хэлэх хэрэгтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт бүр анхнаасаа л Өвөрмонгол, Армонгол хоёрыг нэгтгэж нэгдсэн Монгол улсыг байгуулах улс төрийн чухал чиг шугамыг баримтлахдаа бас АНУ-ын ирээдүйн геополитикийн том асуудлыг давхар хөнджээ. Нэгдсэн Монгол улсыг өндөр хөгжилтэй улс болгож, улмаар Зөвлөлт гүрний Дорнод хэсэгт том нөлөө үзүүлдэг чиглэлтэй улс болгохыг зорилоо.
Энэ бол улс төрийн даацтай бодлого гэж бид үзэх ёстой. Монгол улсыг чухамдаа нэгдсэн Монгол улс болгож хувиргах явцад, өндөр хөгжилтэй орон болгох үйлсэд АНУ ямар ч л байсан Монголын олон лийдрүүдийг улс төрийн хэлмэгдэлтэнд өртүүлэх тийм бурангүй үзлийг Ф.Рузвельт баримтлахгүй л болов уу. Тэрбээр АНУ-ыг том колончлогч гүрэн, Нэгдсэн Монгол улсыг колончлуулагч улс гэсэн жаягаар хоёр улсын харилцаанд хандахгүй л болов уу.
Хэрэв Ф.Рузвельтийн ийм улс төрийн чиг шугам Монгол улсад хэрэгжсэн бол манай улс нэгдсэн Монгол улсын төвшинд хүрч, ямарч л байсан улс төр эдийн засгийн бие даасан байдлыг олж Өмнөд Солонгос шиг, Сингапур шиг өндөр хөгжилтэй улс болж хувирах байсан” гэжээ.
Украйнд дайн дэгдэж Крымий хойгийг Орост нэгтгэх болсонтой холбогдуулан дэлхий дахинд дахин олон янзын асуудлууд гарч ирж байна. 2015 оны 5-р сарын 9-нд ОХУ ялалтын яруу алдарт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ойд АНУ-ын ерөнхийлөгч Обама оролцохоос татгалзсанаас гадна тэд 5-р сарын 8-нд өөрсдийнхөө ялалтын баярыг тэмдэглэхээр болов.
Ямар ч болсон энэ онд Рузвельтийн талаархи яриа хөөрөө үргэлжилнэ. Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч бол бие даасан хүчин биш том олигархиудын гар хөл бодлогыг нь хэрэгжүүлэгч захиалагийн хүн гэж бичих боллоо.
Тэр тусмаа 30-р зэрэглэлтэй массоны нууц байгуулагийн төлөөлөгч хэмээн тодорхойлох болов. Тэгвэл массончууд 1901 онд Ази номхон далайд Монголиян хэмээх Америкийн цэргийг хөлөг онгоцон дээр бодлогоо явуулж байсан билээ. Чин нэртэй Чайяна улс нь АНУ-ын эрх ашиг. Иймд Манжийн гүрний газар нутаг, засаг төрийн тогтолцоог өөрчлөхийг АНУ дэмжихгүй гэдгийг 1898 онд дэлхийн бүх улс гүрэнд бичгээр тунхагласан байдаг.
Тэгэхээр Рузвельт массоны бодлогоос ангид Өвөр Монгол, Ар Монголыг нэгтгэсэн улс байхыг хүссэн ч байж болох юм. Чанкай шигийн ажиллагаа нь АНУ-ын түүхэнд тэмдэглэгдсэнээр АНУ-ын түүхэн дахь биелж амжаагүй төслийн нэг 7,6 тэрбум доллар зарсан гэж тэмдэглэжээ. Иймд дээрх асуудлыг судлах нь чухал юм.
Эх сурвалж: "Хөх толбо"
Сэтгэгдэл0
Одоо ч гэсэн АНУ ерөнхийлөгчийг зөвхөн ард түмний сонголт гэвэл өрөөсгөл байх. Олигархууд нь шийдвэр гаргах гол нөхцөл биш үү?
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ Гучин хоёрдугаар зүйл. 2. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө. Жаран зургадугаар зүйл. 1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Гучин тавдугаар зүйл. 2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
Гучин тавдугаар зүйл. 2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
... Худалч хүний нээрээ олон , хуурамч хүний хөөрхий олон , ... 20 р зуунд Монгол Улсын Тусгаар Тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг сонсох ч хүсэлгүй байсан АНУ , Англи тэргүүтэй Өрнөдийн улсууд Японы эсрэг дайнд И В Сталин удирдагчтай ЗХУ оролцохгүй бол Хятадын эх газарт Манжуурт буй 1 сая гаран цэрэгтэй Квантуны армийг бут цохих боломж бараг үгүй байсан мөн Япон удаан хугацаанд хориглолтын дайн явуулах чадвартай зэргийг харгалзан үзээд Өрнөдийнхэн Монголын Тусгаар Тогтнолыг дуртай , дургүй хүлээн зөвшөөрч хариуд нь Зөвлөлт Холбоот Улс Японд дайн зарлах үүрэг хүлээн авсан болно. ... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ . ... Тэгээд ч ... Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг Өрнөдийнхэн болон Хятадууд , Монголыг хүчирхэг болчих вий гэж үргэлж эмээдэг гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэдддэггүй . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Togloomiin ulsad amidardag gej bodoxoor l
ийм балай юм бичдэг боддог амьтад монгол сэхээтэн гэгдэнэ. өөрийгээ элийт гэнэ.еээ элий балай. хайран хөх толбо.
Рузвельтийг Монголоос болоод нухчихсан хэрэг үүү? Энэ бол хийрхэл, солиорол, дэмийрэл, элийрэл балайрал.
neeree ene yu yariad soliorood bna aa amerik uuruu yapond bodio xutlyylex gej bsan bj yun mongoliig niilyylsen gyren baiguulax be soliorch ugux yum aa,ene amerik baruunixan gej xynii shaaruud tyyxiig yu ch gej chalchij yu gej uurchlux yum daa ..tegej bodoxoor baabar gej xynii syg tednees nileen yum abch mgl-iin tyyxiig bantan bolgoson ni ynen l yum bna daa...
Сайн байцгаана уу? Үгүйдээ, Бид Монголчууд, Бидний Монгол Улс "тоглоомын улс" ерөөсөө бишээ, 49.0.162.65 гэгдэх "би" хэмээх эрхэмээ. Үлэмжийн чанараарх мөн голынх нь чингээр нь хас хаш хэлвээс Хөвчин Дэлхий дэх, Хүний Орчлонгийн Аж Төрөлтийг, Амьдран Суултыг, Оршлыг, Орчлыг, Байцыг Хүн гэгдэхийнхээ Оюу Ухааныхаа Тэнхлэгийн Залаа Дотоод Хүчин Чадлаараа таньж мэдсэн мэдэрсэн Хэн ч болов Монгол гэгдэх Хүний Юм Үзэж Туулсан Амьдралын нь Эрдэмд Мэдлэгт Тулж Түшсэн Явдлын нь Суудлын нь Сэцийн эь Зүй Тэнгэрлэг Оюу Ухаанг Тольдож Ойлгодог. Ингэснээрээ Хүн гэгдэх Бид чинь Ямар Агуу болохыгоо, энийгээ мэдэхийгээ хүтрэл Хүмүүн,Хүн гээч бид өөр өөрийн ангид суралцаад байж буйгаа ухаарч сэхээрдэг. Энэ талаар Хүн бүрий танин мэдэлтийнхээ таарч тохирох ангидаа байж сурч мэдсээр буйгаа эс мэдэрч, үгүйсгэн огоорч "хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёлаа дуугарахаар лам нь таг"-ын явдалд мунгинаж нэг л ангидаа насыг элээгчид дийлэнх байгаа цаг нар гэхүүдээ. Ийн өөрийнх нь ч толгой нь эргэчихээд зогсохгүй өрөөлийн толгойг ч дүүрч дүнхүүртэл нь эргүүлсэн Дүнхүүрцгээсэн Монголчуудын минь балаг барагдах мөч ирэх байлгүйдээ. Тэд явахыг хүсдэггүй юм гэхэд, арга ядахад насны тоо нь гүйцэж явах орон зай нь хаана байна, түүн рүүгээ одох байлгүйдээ, хэхэхэ.
ЮМ-ҮЗ, 2015-0i 3-05 09:20:07, 216.240.90.212-ee, chi neeree l yum uzeh heregtei yum bn daa, hehehe.
Сэцийн нь, хүртэл
ene xux tolbo chini xaana ajillaj blaa daa? montsame tei xamt ajillaj bl uu?neg tanidag xyn shig...
Рузвельтийг ийм байр суурь баримталж байсаныг анх удаа сонслоо. Нарийвчилан судлах хэрэгтэй зүйл бн. 1944 онд Рузвельт дэд ерөнхийлөгчөө ирүүлж бсан.
odoo ene ix mongol zongol gej soliorch ylger yarixaa bolij yz xir daax tembyyndee darluulsan xyn amiin ixenxi ni lam bsan zebseg gexeer yum bxgyi tsaxiur buutai xeden guruuchin yamar yumaaraa zublultiin esreg uls baiguulj chadax bilee dee ylger zoxioj ylgeree yrgeljlyylex gej tenegttsgeegeed yaxav dee yxernyydee...
Чин нэртэй Чайяна улсаа?
Оросууд нь Китай гээд манайхан дууриагаад Хятад болгосон болохоос унэн хэрэгтэй Чин-China улс шуу дээ.
Ёо ёо.Манай монголчууд яачихаав ээ гэж сая Н.Энхбаяр хэлсэн байсан.Ёстой үнэн үг байж.Энэ Хөх толбод бас нэг галзуурч байгаа нөхөр байна аа.Одоо тэгээд 1945 онд Ялтын бага хурал дээр манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй И.В.Сталинтай бүтэн өдөр маргалдсан АНУ-н тал манай улсыг тусгаар тогтнуулж, бүүр Панмонгол улс байгуулах гэж байсан болж таарав уу. Шар хадны эмнэлгийн Хурцын тасагт ч ийм юманд итгэх галзуу хүн байхгүй болов уу.Ийм солиотой малнуууд сонины зай дүүргээд сууж байхаар яана аа.Бүүр айчихлаа.Нээрээ манай монголчууд яачихав аа.
ih guren bguulj orosoos tasalj bgaad l bayalagiig maani ali ter uhah gej beldej bsan sanaa ch yum biluu hen medeh ve. bid orosiig 70 jil dagahdaa neeh buruudsan yum bhgui
Валентин Зорин бол үнэхээр л Кеннедигийн зөв хэлснээр дэвэн дэлхийг шуугиулах дэмий балай юм тоймлож явдаг сэтгүүлч байсан юм ш дээ. Зорин бол СССР-ийн өдөөн турхирагч, шантаажлагч, АНУ-ыг аль болох муугаар харуулах гэж пропаганда суртал явуулдаг хорлогчин байсан юм. Ямар сайндаа АНУ-д орох эрхийг нь 80-аад оны дундуур АНУ хааж байсан ш дээ. Мэдээж ш дээ, улсад нь оччихоод сөнөж байгаа капитализм, мөлжлөгийн талаар худлаа, дэмий балай юм ярьж нэвтрүүлэг хийгээд СССР болон бусад соц орнууд түүний дотор монголчуудын тархийг угаах ажлыг голлон хийдэг байсан юм чинь. 80-аад оны дунд үе хүртэл бид бүгдээрээ соц нийгэмд, СССР ахын хамгаалалтад амьдарч байгаагаа үнэн голоосоо олзуурхаж, мөн АНУ болон бусад хөрөнгөтөн орнууд зөвхөн дайн л хийх гээд улайраад байгааг, хүмүүс өлсгөлөнгөөр үй олноороо үхэж байгаа гэж үнэмшилтэй ойлгодог байв. Хөөрхийс, одоо Хойд Солонгосын хүмүүс яг тийшмдээ. Дэлхий дээр ганцхан энэ улс аугаа их Ким Жон Уны удирдлага хамгаалалтад тайван сайхан амьдарч байгаа л гэж ард түмэн нь ойлгодог. Хойд Солонгосоос бусад улсад алуурчид байдаг гэж ойлгодог. Мэдээж ш дээ, тэнд тэдний олон олон Зорин Парк Ким эднүүс ингээд яриад байхад, бас өөр улсын тв суваг мэдээлэл үзүүлэхгүй байхад яахын болж байна. Бид ч бас тийм байсан учраас үүнийг сайн мэддэг юм. Зорин одоо 90 насалж байгаа өтөл өвгөн болжээ. Насаараа буруу, бузар булайг хийсэн хүн дээ, гэхдээ нийгэм нь тийм байсан юм чинь яалтай ч билээ.
нээрээ бид ч гэсэн, ердөө 30хан жилийн өмнө гэхэд л теливезийн ганц Монгол суваг, мөн зөвлөлт оросын ганц суваг ингээд ердөө 2 суваг л үздэг. гадаадын ном сонин сэтгүүл гэвэл бараг л бүгд орос хэлээр(яахав ганц нэг спортын унгар , залуучуудын герман хэл дээр сэтгүүл байсан) ийм л хязгаарлагдмал нийгэмд байлаа шүү дээ. за тэгээд үзэж уншиж байгаа мэдээлэлийн гол санаа ойлгомжтой , зөвлөлт холбоот улс (оросууд болон оросын эрхэнд байдаг хэдэн социалист орнууд) хамгийн сайн улс , бусад нь бүгд аймшигтай дайсанууд ... ийм л байлаа шүү дээ.
Unen bai Hudalch hamaagui.Mongol ulsiin tusgaar tognol bolon hogjiliin toloo yuch hiihed belen baina.Bid nar Xytad bish Oros bish oorsdiin soyl tuuhtei tuuniihee toloo jovson temjisen yalna
Дэлхийн түүхэнд ганцхан их гүрэн л ард түмнүүдийг хагалан бутаргах бус харин нийлүүлж,томруулж өөр үндэстний бас нэг их гүрнийг байгуулдаг байсан юм.Тэр аугаа их гүрэн бол өнөөгийн супер их гүрнүүд болох ОХУ болон БНХАУ хоёрыг бүтээн байгуулсан Аугаа Их Хөх Монголын Эзэнт гүрэн байсан юм.Тийм ч учраас өнөөдөр үр хойчис нь хэдий доошоо орж алийгаа алдаж яваа боловч энэ хоёр их гүрэн манайхыг харийн элдэв халдлагаас хамгаалан оршиж байгаа.Монголд муу юм хийвэл өөрсдөө түүнээсээ илүү муу зовлон туулна гэдгийг орос,хятад хоёр сайн мэдэж байгаа.Орос,Хятад хоёр оршин тогтнож байсан цагт манайд гаднаас дайсан үгүй.Эд мөнгө, эрх мэдлийн сувдаг шуналтай, хомхой сэтгэлтэй монголчууд өөрсдөө Монгол улсыг мөхөөнө.Гаднаас дайсан үгүй.
Чи ч естой солиотой уух туухээ мэддэггуй сэтгэхуйн гутралтай янзын хий хуйтай амьтан байна!Манай 2хорш хэзээч биднийг хамгаалж омгоолж яваагуй,харинч хоорондоо нууцаар тохирон 17 -р зуунд Монголыг 2 талааснь мэрэн задраан жижиглэж байссаныг бид бугд мэдэж байгаа!Тэгээд яаахуу Оросод манай хойд нутагийг таслан умхсэнднь Хятадад омнод Монголыг залгисанднь бид баярлаж явах естой болж байнауу?Чи яриа бол умхий хужаануудыг омоорон тагласан цаанаа муу санаатай алсын бодолтой тагнуулын яриа
Рузвельт Чинь бас ЗХУ ын стратегией чухал объект болох Крымын хойгийг тасдан авах ажлыг бараг биелуулэх шахсан айхтар еронхийлогч шд!Сталин 1929 онд Америкийн том банкнуудаас 20 тэрбум доллар 25 жилийн хугацаатай авч барьцаанднь Крымын хойгийг тавьсан байдаг.Тэр уеийн 20 тэрбум доллар бол оноодор тоогоо алдсан монго.Сталин энэ их монгийг гараараа газар хагалдаг байсан хоцрогдсон Орос улсыг уйлдвэржуулэхэд зориулж аван Америкийн том том капиталистуудаас уйлдвэрлэлийн техник технологийг их хэмжээгээр оруулж ирсэн байдаг.Яг тэр уедл Америкийн Форд, (ГАЗ) Студибейкер (УАЗ) Паккард (зис-зил)компаниуд ЗХУ -д олон торлийн суудлын болон ачааны машин угсрах уйлдвэруудийнхэ лицензийг Огсон байдаг.ЗХУ 1954 онд дээрх зээлийг хуутэйнь бурэн толох естой байсан богоод хэрэв толж чадахгуй нохцолд Крым Америк улсын мэдэлд шилжих естой байв. 1945 онд 2-р дайн дуусахад 3 том гурний Энх Тайваны гэрээнд гарын усэг зурах комис цугларахад зовхон Рузвельтийн хуслээр Крымын Ялт хотыг сонгосон байдагнь цаанаа ирээдуйнхээ эзэмшил газраа очиж узэх зорилготой байсан гэсэн бичиг баримт Америкийн Гадаад хэргийн департаментын архивт байдаг.Рузвельт оросууд Америкаас авсан ондор хуутэй зээлээ хугацаандаа толж амжихгуй гэдэгт бурэн итгэлтэй байсан гэдэг.Гэвч хугацаандаа толж амжаагуй зээлээс ЗХУ зальтай аргаар мултарсан байдаг.Тэрнь Хрущев 1954 онд РСФСРт хамаарагддаг байсан Крымийг Украйн мужид хамруулан буртгээд зээлээ толох Крымийг Америкт огох ялнаасаа мултарч байсан туухийг оноодор оросууд гуйвуулан Хрущев Крымийг Укрианд бэлэглэсэн гэж яр,иад явдаг.
Укриан ЗХУ д багтаж байхад яаж ...
...Хаа явсан газраа цусан мөр татуулж , урваж байдаг Н С Хрушев нь ЗХУ ын тэргүүн буюу ЗХУКН ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ гаргасан санаачилгаар нь Крымийн хойгийг ЗСБНХ Орос Улсын нутаг дэвсгэрээс таслан ЗСБН Украйн Улсын мэдэлд шилжүүлсэн зарлигийг ЗХУ ын Дээд зөвлөл 1954 оны 2 р сарын 19 нд гаргасан байдаг . ... Зарим эх сурвалжаар 1941 - 1943 оны хооронд түүний ажиллаж байсан Фронт бүр дээр Зөвлөлтийн зэвсэгт хүчин ялагдал хүлээж байсан ба 1944 онд Украйны 1 р Фронтын командлагч армийн генерал Н Ф Ватутиныг анги нэгтгэлийн байрлалыг эргэх ажлын явцад , Украйны Бандаречууд түүний замд отолт хийн алахад , тухайн цагт үед тус фронтын цэргийн зөвлөлийн гишүүн нь Н С Хрушев байсан. ...
37.190.62.101 ... Өчүүхэн бодолтой , хар санаат хужаа маягийн хүн л иймэрхүү гүтгэлгийн үгсийг улайхгүй бичиж таарна . ... Оюун ухааны хомсдолтой юу эсвэл Америкийн суртал нэвтрүүлгийн албанд ажилладаг увайгүй худалч хүн үү, ... Иймэрхүү ичих нүүргүй этгээдүүд өөртэй нь тун ч ижил санаатай Латвийн ерөнхийлөгч Америк гарлын эмэгтэйтэй хамт байвал тун ч тохирох юм байна , ... Ороо нь ороогоороо , жороо нь жороогоороо . ... Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг , ...
Галзуу зоригтой более би тоож ярихгуй!Олон долоон юм хуцаад байлгуй надаас хол яв за юу?Би бол чамаас ганц онцлогдох хувьдаа зовхон унэн баримттай юм бичнэ!Чем шиг тэнэг галзуу трон гаран аль но ч ойлгогдохгуй худлаа хун ноцож
утгаггуй юм ердоо бичихгуй
Зөвхөн энэ хэдхэн машины үйлдвэрүүдийг Сталин америкчуудаар бариулах гэж ядаад бараагүй гэдэг. Харин Сталины аз таарч гучаад оны эхээр америкт ган болж талх тариагүйгээс өлсгөлөн болох аюул нүүрлэсэн байдаг. Харин эсрэгээрээ украйнд маш их ургац авсан байдаг. Ингээд сталин украйнчуудаас тариаг нь дээрэмдээд америкт өгөөд оронд нь зил энэ тэр гэсэн хэдэн машины үйлдвэр бариулсан. Харин маш их ургац авсан украйнд өлсгөлөн болж 7 сая тариачин турж үхсэн. Сүүлдээ үхсэн хүнийи мах иддэг хүмүүс нь амьд үлдсэн гэдэг. Үхсэн хүний мах зардаг зах хүртэл байдаг байсан гэнэ лээ. Өлсөж үхэх байсан америкчуудын өмнөөс украйн чууд 1932 онд өлсөж үхэцгээсэн гэдэг. Ингэж л сталин орос орныг үйлдвэртэй болгосон юм. Харин Хрушев украйнчуудаас уучлал эрэн , оронд нь Крымийг украйнд өгсөн байдаг. Крымийг Америкт барьцаанд өгсөн ч гэх шиг балай юм бичихээ болимоор юм. Америкчууд баруун зүүнээрээ л яридаг улс юу гэж тийм тэнэг барьцаа яриад суух бэ дээ.
Дээр бичсэн зүйл үнэмшилтэй, логик драалалтай, бас баримттай богино ч гэсэн час хийсэн сэтгэгдэл байна. Би ч бас Крымыг гахай Хрущев Украйнд өгсөн гээд л бодож басан юм.
...Хаа явсан газраа цусан мөр татуулж , урваж байдаг Н С Хрушев нь ЗХУ ын тэргүүн буюу ЗХУКН ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ гаргасан санаачилгаар нь Крымийн хойгийг ЗСБНХ Орос Улсын нутаг дэвсгэрээс таслан ЗСБН Украйн Улсын мэдэлд шилжүүлсэн зарлигийг ЗХУ ын Дээд зөвлөл 1954 оны 2 р сарын 19 нд гаргасан байдаг . ... Зарим эх сурвалжаар 1941 - 1943 оны хооронд түүний ажиллаж байсан Фронт бүр дээр Зөвлөлтийн зэвсэгт хүчин ялагдал хүлээж байсан ба 1944 онд Украйны 1 р Фронтын командлагч армийн генерал Н Ф Ватутиныг анги нэгтгэлийн байрлалыг эргэх ажлын явцад , Украйны Бандаречууд түүний замд отолт хийн алахад , тухайн цагт үед тус фронтын цэргийн зөвлөлийн гишүүн нь Н С Хрушев байсан. ...
37.190.62.101 ... Өчүүхэн бодолтой , хар санаат хужаа маягийн хүн л иймэрхүү гүтгэлгийн үгсийг улайхгүй бичиж таарна . ... Оюун ухааны хомсдолтой юу эсвэл Америкийн суртал нэвтрүүлгийн албанд ажилладаг увайгүй худалч хүн үү, ... Иймэрхүү ичих нүүргүй этгээдүүд өөртэй нь тун ч ижил санаатай Латвийн ерөнхийлөгч Америк гарлын эмэгтэйтэй хамт байвал тун ч тохирох юм байна , ... Ороо нь ороогоороо , жороо нь жороогоороо . ... Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг , ...
Зөвхөн энэ хэдхэн машины үйлдвэрүүдийг Сталин америкчуудаар бариулах гэж ядаад бараагүй гэдэг. Харин Сталины аз таарч гучаад оны эхээр америкт ган болж талх тариагүйгээс өлсгөлөн болох аюул нүүрлэсэн байдаг. Харин эсрэгээрээ украйнд маш их ургац авсан байдаг. Ингээд сталин украйнчуудаас тариаг нь дээрэмдээд америкт өгөөд оронд нь зил энэ тэр гэсэн хэдэн машины үйлдвэр бариулсан. Харин маш их ургац авсан украйнд өлсгөлөн болж 7 сая тариачин турж үхсэн. Сүүлдээ үхсэн хүнийи мах иддэг хүмүүс нь амьд үлдсэн гэдэг. Үхсэн хүний мах зардаг зах хүртэл байдаг байсан гэнэ лээ. Өлсөж үхэх байсан америкчуудын өмнөөс украйн чууд 1932 онд өлсөж үхэцгээсэн гэдэг. Ингэж л сталин орос орныг үйлдвэртэй болгосон юм. Харин Хрушев украйнчуудаас уучлал эрэн , оронд нь Крымийг украйнд өгсөн байдаг. Крымийг Америкт барьцаанд өгсөн ч гэх шиг балай юм бичихээ болимоор юм. Америкчууд баруун зүүнээрээ л яридаг улс юу гэж тийм тэнэг барьцаа яриад суух бэ дээ.
... Худалч хүний нээрээ олон , хуурамч хүний хөөрхий олон , ... 20 р зуунд Монгол Улсын Тусгаар Тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг сонсох ч хүсэлгүй байсан АНУ , Англи тэргүүтэй Өрнөдийн улсууд Японы эсрэг дайнд И В Сталин удирдагчтай ЗХУ оролцохгүй бол Хятадын эх газарт Манжуурт буй 1 сая гаран цэрэгтэй Квантуны армийг бут цохих боломж бараг үгүй байсан мөн Япон удаан хугацаанд хориглолтын дайн явуулах чадвартай зэргийг харгалзан үзээд Өрнөдийнхэн Монголын Тусгаар Тогтнолыг дуртай , дургүй хүлээн зөвшөөрч хариуд нь Зөвлөлт Холбоот Улс Японд дайн зарлах үүрэг хүлээн авсан болно. ... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ . ... Тэгээд ч ... Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг Өрнөдийнхэн болон Хятадууд , Монголыг хүчирхэг болчих вий гэж үргэлж эмээдэг гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэдддэггүй . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Сайн байцгаана уу? 103.9.90.225 эрхэмээ, хэхэхэ, өөрийн чинь хэлдгээр "ардчилсан хувьсгал" гээчийг гарснаас хойш буюу 1994 оноос эхлэн энэ маань буруу замаар будаа тээгээд яваа юм бишүү гэсэндээ, ердөө л хэдхэн этгээдүүд зүүн чихээрээ сонссонгоо баруун чихээрээ шууд шулуухан, ердөө л тэр чигээр нь шүршээд эхлэх мөчөөс эргэлзээ гайхашрал минь улам батжиж ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЖАРГА-ыг санаж сэрсэндээ, ЖАР ХҮРЧ УХААН ОРООД ЖАРАН НЭГ ХҮРЧ ҮХЭХГҮЙ гэсэндээ, ХОНХ НЬ ДУУГАРХААР ДАМАР НЬ ТАГ, ХОЁУЛАА ДУУГАРАХААР ЛАМ НЬ ТАГ болохгүй байхгүй хэмээсэндээ АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УХАХ-ыгаа өгөөж нүнжигтэй байлгахын улмаас ААВЫН БИЙД ХҮНТЭЙ ТАНИЛЦАЖ АГТНЫ БИЙД ГАЗАР ҮЗЭЖ АЛИВААН ҮЗҮҮР ЁЗООРЫГ БИЕТЭЭР ЯЛГАЖ САЛГАХ гэж ХЭТ НУТАГ, ХЭРЭГ ЗОРИГ, ТЭМҮҮЛЭЛ ЭРМЭЛЗЭЛДЭЭ автан зориг шулуудсан минь ийн юм үзэхийн минь учир утга. Өөрийн чинь "хэхэхэ"-г авнаа, хэхэхэ, гэхдээ юманд учир суманд гичрийн үлгэрээр хэдхэн этгээдийн улмаас ХАМАГ МОНГОЛОО, ХҮН АРДАА ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙ ЯРИАГААР , ХИЙЖ ҮЙЛДЭХ ЁСГҮЙ ЗҮЙЛЭЭР ГУТААН ДОРОМЖЛОХЫГ, ДОРД ҮЗЭХИЙГ, ҮҮДЭЭД ЗҮГГҮЙ, ЧИГГҮЙ, МӨРГҮЙ БОЛГОЖ ЯДРААЖ, ЗҮДРЭЭЖ, ЗУТРААЖ БУЙГ Л ХЭЛСЭН "УХААНТАЙ". Түүнээс энэхүү сонинг дуулчихаад түүнд хамааралтай, тэр тусмаа Рузвельт юу хэлсэнг нь биетээр сонсож чагнаж дуулаагүй болохоор мэдэх юм алга ч, ХӨРСТ ДЭЛХИЙД ХӨДӨЛЖ ЯВЖ БУЙ АМЬТАЙ ЮМ БҮХЭН ЖАМАА ДАГААД ХҮЙН ХОЛБООТОЙ-г, ЦАДИГИЙГ ДАВЖ АЛХАЖ БОЛДОГГҮЙ-г, ХЭРЭВЗЭЭ ҮҮНИЙГ ДАВААД ДЭЭГҮҮР НЬ АЛХААД ГАРВАЛ ОЮУ УХААН БАЙГАА Ч ТЭР НЬ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГЭЭД ЯВЧИХЫГ Л, ЯВЧИХДАГИЙГ Л ӨЧҮҮХЭН Ч АТУГАЙ таньж мэдэрч мэдэж яваа болохоороо л ийн энэ мэтчлэн өрөөл нэгэн этгээдийн дургүйг, ухаж ойлгохын аргагүйг, маний санаанд санагддаг, төрдгөө, маньд бодогдсонгоо өгүүлдэг. Энэ удаад ч мөн адил, энэхүү зүйлийг ч, бусад эрхмүүдийнхээ санааг уншиж дуулангаа ХҮН ГЭГДЭГЧ МАНЬД, МАНИЙ ОЮУ УХААНД санагддаг санаа сэтгэгдлээ илтгэсэн ухаантай, хэхэхэ. Санснаас, эрхэмээ, манай үүгээр малгайлсан цас ороод, өвөл байгаагүйгээр л хүйтэрч байна. Ирэх 7 хоногоос дулаарах байгаа. За нэг иймэрхүү. Хоёулаа сайхан ярьж авлаадаа хэхэхэ.
Сонин гэхээсээ солиотой логикоор тайлбар хийдэг америкийг шүтсэн тархины гажигтай хүн бидний дунд мэр сэр байна.ЗСБНХУ гэж нэг улсын бүрэлдхүүнд Украйн улс багтаж байсан тэр үед АНУ өрөө хаанаас,хэнээс нэхье дээ гээд эргүүтээд тэнэж явсан гэхээр явж явж АНУ өөрөө тийм тэнэг болох гээд байна уу. Уг нь жүүдүүд маш муу хүмүүс боловч арай ч манай долдойнуудын тайлбарлаж байгаа шиг тийм тэнэг биш ээ.Энэ бол манай моломуудын жүүдүүдийг өмгөөлөх гээд доромжилж буйн жишээ байна.Өрөө хэнээс авахаа мэдэхээ байчихаад төөрчихсөн ,тэмтрээд,тэнээд явж байгаа АНУ-г төсөөл дөө.Элэг хөшмөөр байгаа биз.2015 оны хамгийн алдартай шог гэдэг чинь энэ байна даа.За энэ ч яах вэ.И.В.Сталин манай улсын тусгаар тогтнолд тус болоогүй юм гэхэд АНУ-н холбоотон болох, одоогийн манай АН-н гамингуудтай хүйс нэгтэн Гоминданы генералиссимус Чан Кай Ши Ар, өвөр хоёрыг нэгтгээд Их Монгол улсыг байгуулчих байсан уу гэсэн асуултанд хариулах эргүүтсэн хонинууд байна уу.Тээр сүүлд 1960 онд Монгол улс НҮБ-н гишүүн болох хүртэл Чан Кай Ши монгол бол Дундад Иргэн улсынх гэж маргалдсаар байсныг хэн үгүйсгэх гэж байна.АН-н гамингууд л үгүйсгэх байх.Үгүйсгэх ч гэж дээ.Генералиссимусын зөв байсан тул одоо Өмнөд Монголтойгоо нийлээд нэгмөсөн БНХАУ-н харьяанд орцгооё гэх биз.
Чи одоо унэн баримттай юмны эсрэг оорийнхоо мухар сусэг,худлаа бялдуучлан ая зассан монгол онигооны эзэн болж балиашигдаад юм олж долоохгуй!Хрущёв Америкийн 25 жилийн их том зээлийг хугацаанднь толж амжихгуй уедээ уг зээлийг тэр уеийн РСФСР-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Крымийн хойгийг уг зээлийн баталсан дурэмийн дагуу огох болмогц Крымийн хойгийн административный хаяг буртгэлийг сольж зальдан Украины республикруу шилжуулсэн байдаг.Тухайн уедээ энэ бол ЗХУ-ынхаа нутаг дэвсгэр дотроо нэг есондоо турэвчтэй монгоо нэг хармаанаасаа ногооруу хийсэнтэй Адил явдал байсаннь 50 -60жилийн дараа 2 оор улсын нутаг болно гэж тэр уед хэнч зуудлээгуй байсан нь ойлгомжтой!Юуутайч Хрущев ийм жижигхэн заль маягаар зээлийн хугацааг тур боловч сонгон дараань бурэн толж тооцоо дууссан туух байдаг юм.Чи уунийг мэдэхгуй бол битий худлаа их мэдэн будилж мултар заа юу!
Санаснаас
ХҮНИЙ ЭРХЭЭР ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВ-ыг
баримтгуй баталгаагуй зvй зоргоороо бичих юм даа
MONGOLIIN TUSGAAR TOGTNOLIIG OROS XYTAD ALI ALI NI UGUIGEHIIG JAVDSAN.TIIMD MONGOLD 3 DAGCH HORSH ORONIIG TUSLAMJAAR TUSGAAR TOGTNOLOO BATALGAAJUULAH BOLOH HOGJIH TSAG IREED BAINA.ENE SHIIDVERIIG DELHII POWER ORONUUD GARGAJ BAINA.MONGOLIIN HOGJILD OROS HYTAD ALI ALI NI DURGUI.UNUUDER L NEG YUM INTERNET IIN HUCHEER MONGOLCHUUD XYTAD BISH GEDEGEE HARUULJ BAINA.OROSIIN ENGIIN ARD TUMEN SAIHAN BOLHOOR BID UWUR MONGOL SHIG JOVOOGUI.YAG ULS TORCHIIG NI YAJ MEDEH YUM BE?GOD BLESS MONGOLIA
Зөвхөн энэ хэдхэн машины үйлдвэрүүдийг Сталин америкчуудаар бариулах гэж ядаад бараагүй гэдэг. Харин Сталины аз таарч гучаад оны эхээр америкт ган болж талх тариагүйгээс өлсгөлөн болох аюул нүүрлэсэн байдаг. Харин эсрэгээрээ украйнд маш их ургац авсан байдаг. Ингээд сталин украйнчуудаас тариаг нь дээрэмдээд америкт өгөөд оронд нь зил энэ тэр гэсэн хэдэн машины үйлдвэр бариулсан. Харин маш их ургац авсан украйнд өлсгөлөн болж 7 сая тариачин турж үхсэн. Сүүлдээ үхсэн хүнийи мах иддэг хүмүүс нь амьд үлдсэн гэдэг. Үхсэн хүний мах зардаг зах хүртэл байдаг байсан гэнэ лээ. Өлсөж үхэх байсан америкчуудын өмнөөс украйн чууд 1932 онд өлсөж үхэцгээсэн гэдэг. Ингэж л сталин орос орныг үйлдвэртэй болгосон юм. Харин Хрушев украйнчуудаас уучлал эрэн , оронд нь Крымийг украйнд өгсөн байдаг. Крымийг Америкт барьцаанд өгсөн ч гэх шиг балай юм бичихээ болимоор юм. Америкчууд баруун зүүнээрээ л яридаг улс юу гэж тийм тэнэг барьцаа яриад суух бэ дээ.
өөрсдөө энэ улсаа аятайхан аваад явчихаж чадахгүй шившиг болж байж бас буриад,өмнөд монгол хоёрыг нэгтгээд хөлдөө чирэх их санаатай хүмүүс азнамаар юм.Бид тэртэй тэргүй сувдаг шуналаасаа болж Монгол улсаа сөнөөх тэр цагт буриад,өмнөд монгол хоёр маань үлдэг дээ.Энэ өдөр холгүй шүү.Б.Лхагвасүрэн гэдэг зохиолч "Үр могой" гэдэг зохиол бичсэн чинь эх орноо идэж хөнөөж байгаа биднийг л ёгтлон хэлсэн юм шүү дээ.Тиймээс үр могойнууд минь, ах дүүсээ сүйрүүлэлгүй шиг энүүхнээрээ амиа хорлоцгооё.
Stalin mash ih helmegduulelt hiisen ch Mongol ulsiig tusgaar uls bolgohiig hamgiin ih demjsen baidag.
АНУ-ын ерөнхийлөгч бол бие даасан хүчин биш том олигархиудын гар хөл бодлогыг нь хэрэгжүүлэгч захиалагийн хүн Худалч хүний нээрээ олон , хуурамч хүний хөөрхий олон , ... 20 р зуунд Монгол Улсын Тусгаар Тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг сонсох ч хүсэлгүй байсан АНУ , Англи тэргүүтэй Өрнөдийн улсууд Японы эсрэг дайнд И В Сталин удирдагчтай ЗХУ оролцохгүй бол Хятадын эх газарт Манжуурт буй 1 сая гаран цэрэгтэй Квантуны армийг бут цохих боломж бараг үгүй байсан мөн Япон удаан хугацаанд хориглолтын дайн явуулах чадвартай зэргийг харгалзан үзээд Өрнөдийнхэн Монголын Тусгаар Тогтнолыг дуртай , дургүй хүлээн зөвшөөрч хариуд нь Зөвлөлт Холбоот Улс Японд дайн зарлах үүрэг хүлээн авсан болно. ... Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ . ... Тэгээд ч ... Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг Өрнөдийнхэн болон Хятадууд , Монголыг хүчирхэг болчих вий гэж үргэлж эмээдэг гэдгийг хүмүүс тэр болгон сайн мэдддэггүй . ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
сонирхолтой мэдээлнл байна. танд баярлалаа
Хөөх дэлхийн түүхийг ингэж их мэддэг хэрэг үү энэ хүмүүс аа яа яа яваад өгдийм байна дөө
Гайхалтай бид чадах юм байна