sonin.mn
2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлээд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу нэр дэвшигчид хэвлэмэл материал хэвлүүлэх, тараан түгээх, сонгогчидтой уулзалт цуглаан хийх, зурагт самбар байрлуулах, радио, телевиз ашиглах зэргээр сурталчилгаагаа явуулж байна.
 
Тухайлбал, нэр дэвшигч болон нам, эвсэл, тэдгээрийн сонгуулийн штаб нь сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулна. Ухуулах байрыг мөрийн хөтөлбөрөө тайлбарлан танилцуулах, сонгуулийн сурталчилгааны  материалыг  сонгогчдод тараах, уулзалт хурал зохион байгуулах зэргээр ашиглаж болох гэнэ.
 
Мөн намын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хуулиар зөвшөөрсөн аж. Дээрх сурталчилгааны хэлбэрийг хэрхэн ашиглах тухайд хуулинд тусгайлан зааж өгсөн ба хэрэв зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагыг мөн зааж өгчээ.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг