Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан 19720 км.кв талбайд эхлүүлсэн газрын тосны хайгуул, судалгааны ажлыг тойрсон асуудлыг бид хөндөн бичсээр ирсэн билээ.
Монгол Улсын олон, олон хуулийг зөрчиж орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан “Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн сард ажлаа зогсоож Увс аймгаас гарсан юм. Тэгвэл Увс аймгийн иргэд “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага байгуулан энэ асуудлаар үргэлжлүүлэн тэмцэхээр болжээ. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хүрэлтэй ярилцлаа.
-“Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн Тэс, Зүүнговь суманд хайгуулын ажлыг хийх үеэр нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсан гэсэн. Газар дээр нь та бүхэн ажиллаад ирсний хувьд нөхцөл байдал ямар байсан талаар ярилцлагаа эхэлье?
-Увс аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрснийг саяхныг хүртэл Улаанбаатарт суугаа Увс аймгийн иргэд, Тэс нутгийн зөвлөлийнхөн мэдээгүй байсан юм.
Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын эхээр Увс аймгийн Тэс суманд тус компани хайгуулын ажил хийхээр ирж нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарч томоохон жагсаал цуглаан болсныг дуулсан. Энэ мэдээллийг сонсоод нутгаа гэсэн сэтгэлтэй залуучууд нэгдээд газар дээр нь очиж юу болж байгааг харж, бодит мэдээллийг сонсохоор Увс аймгийг зорьсон. Биднийг очиход компанийн үйл ажиллагаа үргэлжилсэн, нутгийн иргэд эсэргүүцсэн байдалтай байсан. Тухайн компанийн удирдах албаны хүмүүс биднийг очиход байгаагүй. Компанийн инженертэй уулзаж ярилцахад “Бид зөвхөн хайгуул хийгээд гараад явчихна.
Үүнд та бүхэн эсэргүүцээд байх шаардлагагүй” гэсэн утгатай байр суурийг илэрхийлж байсан. Нутгийн ард иргэдэд ч ийм л зүйлийг хэлж, эсэргүүцлийг зогсоохыг оролдсон юм билээ. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэгэнт байгуулсан бол компани хайгуул хийгээд гараад явчих асуудал байхгүй юм. Энэ гэрээний гол асуудал нь хайгуул хийгээд газрын тос илрэхэд Газрын тосны тухай хуулиар тухайн компани олборлоод ашиглах бүрэн эрхтэй. Тиймээс нутгийн иргэдэд зөв зүйтэй мэдээлэл олгох, хууль эрхзүйн талаас нь тайлбарлах, цаашид нутаг орон, байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн.
-Тухайн компани иргэдийн саналыг гуйвуулж, хууль бус баримт бичиг бүрдүүлсэн гэсэн үү?
-Газар дээр нь нутгийн иргэдтэй уулзаж ярилцаж байхад “Гладвилл” компани хайгуулын ажлаа эхлүүлэхийн тулд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах ёстой. Үүний тулд иргэдийн эсэргүүцсэн саналыг зөвшөөрсөн мэтээр хууль бус бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил байсан. Анхнаасаа энэ компани Монгол Улсын хууль журмыг зөрчсөн байсан. Иргэдийн дэмжлэгийг авах, санал хүсэлтийг нь сонсохоос эхлээд үйл ажиллагаагаа буруу явуулсан байгаа юм.
Дээрээс нь хайгуулын ажилдаа тэсэлгээний арга хэрэглэхгүй, зөвхөн чичирхийллийн хоёр болон гурван хэмжээст аргыг хэрэглэнэ гэж мэдэгдэж байсан. Гэтэл Тэс суманд хайгуул хийх явцдаа тэсэлгээ хийж, тэр нь нутгийнханд ил болоход нуугаад явж байх жишээтэй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч нар нь тэсэлгээний явцад хяналт тавих ёстой ч хэн ч мэдээгүй байсан. Газар дээр нь очиж цуглуулсан баримт материал, нөхцөл байдлын тухайд хуулийн байгууллагаас зөвлөгөө авч, нарийвчлан судалж байгаа.
-Газрын тосны хайгуулын ажил Увс нуурт нөлөөлөх үү?
-Увс нуур, түүний ай сав газар бол Дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн цогцолборт газар. Монголоос Дэлхийн өвд бүртгэгдсэн гурван газрын нэг нь Увс нуур. Тэгэхээр Увс нуур зөвхөн Увс аймгийнхны асуудал биш. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд зөвхөн Монгол Улс санаачлаад бүртгүүлээгүй. Хөрш ОХУ-ын санал дэмжлэгийг авч хамтран оролцож, РАМСАР-ын конвенцид ч бүртгүүлсэн. Энэ конвенц болон Дэлхийн өвд бүртгэснээр Увс нуурын цогцолбор газар нь Монгол Улс төдийгүй Төв Ази, цаашлаад дэлхийн хэмжээнд үеийн үед онгон дагшин байгалиар нь хамгаалж үлдээх үүргийг Монгол Улс хүлээж байгаа юм. Увс нуурын ай сав зөвхөн гол, мөрнөөр хязгаарлагдахгүй байгалийн цогцолбор газар. 362 төрлийн нүүдлийн шувууд, 72 төрлийн хөхтөн амьтны нутаг. Мөн 40000 гаруй археологийн дурсгалыг хадгалдаг гэж судлаачид үздэг.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биенээсээ алслагдаагүй 679.6 мянган га газар нутгийг Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон. Дэлхийн өвд бүртгэгдсэн, дархан цаазат ийм газарт газрын тосны хайгуулын лиценз олгогдсон байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хайгуулын талбай Увс нуурын эрэг хөвөөнд тулгаж олгогдсоноос гадна нуурт цутгаж байгаа олон гол, горхины урсацыг дайрсан байгаа.
-Тэс, Зүүнговь сумын малчдад хайгуулын ажлын явцад ямар бэрхшээл үүсч байна вэ?
-Тэс сум гэхэд 3200 гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. 5260 хүн амтай. 300 гаруй мянган толгой малтай нутаг. Тэсийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй. Тэд жилийн дөрвөн улиралдаа нутагладаг газар нутгийнх нь гуравны нэг буюу 1129 км.кв талбай нь газрын тосны хайгуулын лицензэд орчихсон нь гол асуудал болж байгаа. Нутгийн иргэдэд малаа бэлчээрлэх газаргүй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх боломжгүй болох нь гэсэн эмзэглэл маш их байгаагаас хайгуулын ажлыг эсэргүүцэж байна. Үүнийг анхаарахаас аргагүй асуудал юм. Нийт нутгийнх нь гуравны нэг дээр олгогдсон хайгуулын талбайд судлагдаагүй археологи, палеонтологийн олдворууд байна.
Дээрээс нь тухайн бүс нутгийн газар, хөрсний бүтэц ихээхэн онцлогтой. Тэс сум гэхэд сул хөрстэй, элсэрхэг нутаг. Тийм газарт олон тонны хүнд даацын автомашин нэг яваад өнгөрөхөд л хөрс нь гэмтэж байна. Гэтэл гүний өрөмдлөг хийвэл юу болох вэ. Хайгуулын ажил хийхэд хөрс ургамал талхлагдаж, цаашид нөхөн сэргээх боломжгүй, цөлжилт үүсэх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ-аас 2015 онд эцэг өвгөдийн булш бунхантай, байгалийн цогцолборт газруудаа орон нутгийн хамгаалалтад авсан. Гэтэл тэдгээр газрууд дээр иргэд, орон нутгийн санал хүсэлтийг харгалзахгүйгээр хайгуулын лиценз олгосон байсан.
-Төрийн бус байгууллагын цаашдын зорилго юу вэ?
-Нутгийн зөвлөлийн гишүүд Тэс, Зүүнговь суманд ажиллаж ирээд зөвхөн Увс аймгийн Тэс сум биш хайгуулын талбайд газар нутаг нь орсон 14 сумын бүх ард иргэдийг төлөөлж “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллагыг байгуулаад байна. “Гладвилл” компани нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад арга буюу үйл ажиллагаагаа зогсоож Увс аймгаас нүүж одсон.
Бид цаашид тус компанийн хууль зөрчсөн газрын тосны хайгуулын ажлыг бүрэн зогсоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах хүртэл тэмцэнэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандахаар ажиллаж байна. Нийгмийн зарим хэсэг нь Увс аймаг газрын тосоо ашиглуулах ёстой, ингэснээр нутгийнхан хөгжинө, хожино гэж үзэж байна.
Өнөөдөр хүртэл Дорнод аймгийн Тамсагийн ордод 20 гаруй жил газрын тос олборлолоо. Гэтэл Дорнод аймаг, Матад сум Монгол Улсдаа тэргүүлтлээ хөгжөөд ирсэн зүйл алга. Засгийн газарт ямар хөрөнгө оруулалт ордог тухай ч бүрхэг байна. Харин ч байгаль орчин хэрхэн сүйдсэнийг монголчууд мэднэ. Нэгэнт ийм жишээ байхад онгон дагшин байгалийн цогцолбортой Увс аймагт уул уурхай, тэр дундаа газрын тосны хайгуул, олборлолтыг эсэргүүцэхээс аргагүй.
Үүний оронд Увс аймаг аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуйн салбартаа түшиглэн байгальд ээлтэй бүс болж хөгжих боломжтой. “Дэлхийн өв Увс нуур төв” төрийн бус байгууллага цаашид энэ чиглэлд түлхүү ажиллах болно. Байгальтайгаа зөв харьцаж, унаган төрхийг нь хадгалах, иргэдэд экологийн боловсрол олгож тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулахын тулд бид Монголын болон олон улсын байгаль орчны байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Энэ байгууллагад маань зөвхөн Увс аймгаар тогтохгүй байгаль дэлхийгээ гэсэн монгол хүн бүр хамтарч нэгэн санаа зорилгод нэгдэх боломжтой.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
demjij bn shuu. nutag ornoo sain hamgaalaarai
Gadniihanii gar hol bolj bsn tsedenbal galdan 2 nohoin uhleer l uhsen shu
увсынхан газар нутгаа хамгаалдаг сайн байна.
Uvs bol halh mgliin nutag .ted guij irj suusan
Uvsad halhuud amidarch baisan tuuh baihgui e ugaasaa oirdiin nutag
Bailgui yahav halhuud bga .ta nar 11 ond shinjaanaas guij opj irsen .uvs bol halhuudiin choloolson mgliin nutag .oirad gj odoo bhgui .baahan oirad hujaagiin erliizuud k bokson
Hytaduud sanaataigaar oirad hytadiin erliizuudee uvs hovdod oruulsan .
sain bna, nutgaa sain hamgaalah heregtei
Халхын нутаг биш, бид овог дээдсээс уламжилж ирсэн нутаг дээрээ байгаа.
Uvs bol halhuud mgkchuudiin cholookson ngliin gazar nutag bid ezen n .harin ta nar 11 ond shinjaanaas opj irsenhytad oiradiin erliizuud
Увсын газар нутаг гэж юу байсан юм бэ. Монголын нутаг шүү. Хамгаалах нь тэнд амьдарч ажиллаж байгаа монголын иргэдийн ариун үүрэг. Засаг захиргааны хуулиа барьж ажиллах ёс журам. Түүнээс биш Увсыг эх орончид, бусад нь үгүй болж яавч таарахгүй. Тэр тусмаа Орон нутгийн шугмаар хайгуул хийлгэх эрх байхгүй. Ийт зүйл гарвал Төр захиргааны удирдлагуудыг шүүхд дуудаж хариуцлага тооцох хэрэгтэй байна:
Увсынхнаас бусад нь газар нутгаа хамгаалж чаддаггүй нь үнэн. жишээ нь дорнод аймгийн иргэд газар нутгийнхаа баялгийг хамгаалж чадаагүй хятадын петрочайна дачин тамсаг компанид алдсан биз дээ.
Чи тэгээд монголын газар гээд очоод тэмцээч. Шал худлаа чадахгуй байж их хуцнаа
Хайгуул хийж байгаа компани гэдэг чинь олон сая долларын эрсдэл хийгээд тэр газар дор юм байна уу үгүй юу гэдгийг эрж, хайж байгаа юм. Түүнийг ухаж гаргаад зөөгөөд явах зүйл байхгүй. Гэтэл та нар юу ч болоогүй байхад төр засагтайгаа тэмцэхгүй, төр засгаас шийдвэр авсан компанийг нь хөөгөөд гаргачихаар наад хятад компани чинь монголын төрийг олон улсын арбитрт өгөөд хэдэн сая долларыг гаргуулахаар болно. Манай ЗГ 100 сая долларыг ийм маргаанаас болоод алдсан биз дээ. Та нарын энэ тэнэг үйлдлээс чинь МУ-ын ЗГ энэ хятад компанийн өнгөрсөн 1 жилд гаргасан зардлыг хэд нугалж алдангитай нь төлөх болно. Яасан ч бодлогогүй тэнэг үйлдэл хийчэх вээ. Гадныхныг зүгээр хөөгөөд гаргачихаад тэгээд болдог бол сайн байна гэхсэн. Гэтэл эх орноо улам их өрөнд оруулахад гадныханд тусалсан үйлдэл хийчихсэнд харамсаж байна.
Монголчууд бид өөр гарцгүй болсон ард түмэн үү? Яагаад заавал газар шороогоо хөндөж харийнхад түнхүүлж африк шиг болох ёсой юм бэ? Хайгуулыг цаашид олборлох зорилгоор хийдэг бусуу? Бидний толгой гадныханд лиценз өгөхөөс өөрөөр ажиллахаа больсон байна. Үүний жинхэн эзнийг нь маш тодорхой олохыг Увсын нийт түмэн шаардах болно. Энэ нь цаанаа нөлөө бүхий газар нутгаа худалдсан хулгайчтай холбоотой нь ойлгомжтой. Ярих юм их гарна шүү. Баруун хязгаар нийт монголын хойч үед хадгалх үүц гэдгийг Монгол хүн бүр санаж явбал зохино. Асуудал дөнгөж эхэлж байна. Ул суурьтай судалж тууштай тэмцэх болно
Iim malnuudiig yanaa odoo. Oroo tolj chadahgui yadaj baihad ni nemej horlood ene nohor mongol ulsad yamar buteen baiguulat hiigeed heden togrognii tatvar tolj uzsen bol
Маанаг дүрвэдүүд.
Хохь чинь шуу муу голог минь
энэ дээр нэг их юм мэддэг царай гаргасан,доллар моллар ярьсан нөхөрт хуц гэж хэлье,Нефть бол шууд олоод олзворлоод явдаг зүйл,Бараг хамгийн амархан технологитой зүйл,Миний бодохоор Увсад Нефть гэдэг тэр гайн илэрээгүй юм шиг байна.Би маш их баяртай байна.Хятдууд яахав юм олдох шинжгүй болохоор гарч явж байгаа...гэхдээ арга заль гаргах байгаад хохирлоо төлүүлж авах санаатай л байгаа байх_.Хэн ч гэсэн ингэндээ.Харин хайгуул хийгээд олоогүй тохиодолд Эрсдэлээ Өөрсдөө даадаг юм даа.Одоо яая гэхэв,Хууль бусаар ажил явуулсан бол одоо яах ч арга байхгүй.
Нөгөө Мэнгэ гишүүний дүү АНын дарга байсан Цэндсшрэн зөвшөөрсийм бишүү тэхээр авилга эсвэл мэнгэтэй ахын оролцоо бишүү
CUHBAATARIIN BATBOLD ES BAIH UEDEE ENE KOMPANID TENDEREER OGCH SAIHANBILEG AJILIIG NI EHLUULSEN YUM BILEE. OLGARHUUDIIN TARISAN BALAG GEDGIIG NI ARD TUMEND OILGOHOOR MEDEELEL OGOH KHEREGTEI
Bayar hurgietemtslee urgeljluuleerei
Mongolchuud gazar nutgiinhaa ezen baih bolnoo! Uvsiinhand bayar hurgeye! Bid bugd mongolchuud!
Манай үндсэн хуульд нэг манин заалт байдаг юм хөрсөн доорх баялаг ард түмний өмч гэж. Энэ юу гэсэн үг вэ. За энэ заалтаар ашигт малтмалын хууль утгагүй болж байгаа юм за тэгээд ард түмэн мэддэгүү гэвэл худлаа ард түмэнд очоод ашиглах эрх байхгүы. Энэ манин буюу хос эрхтэн заалтаа авч хачхгүй бол ажил мэргэжилгүй чадваргүй хүмүүс шантаж хий зэвсэг л болно бас нинжа нараар байгалиа сүйтгүүлэхээс өөр зүйлгүй
Одоо арга хэмжээ авахгүй бол шантажны хулгайч дээрэмчдиын ганц дээрэм хийх зэвсэг болж дууслаа элдэв янзын го горхи уул усны нэр барьсан хирээ угааж чадахгүй лалруудаас болж арбитрийн шүүхэд унаж дууслаа болиулаачээ ийм бааснуудын байгаль орчин бодно гэж ямар ац бдаг юм бэ бугын ясан эвэр цуглуулах гэж түймэр тавьдаг нөхдүүд бөөн байгаль орчны тэмцэгч нэртэй дээрэмчид болчихоод бна
Хооргож гаргаач
Хоогоод гарга аа
монголчууд минь одоо л ухаарч эхлэв бололтой. иргэдэд хүртээлгүй хэдхэн улс төрч нэртэй шуналын туламнуудыг баяжуулж байхаар газар доороо баялаг маань байж л байг. дараа үед маань үлдэг. монголчууд минь газар шороог минь ухах гэж ирж байгаа гадны эдийн засгийн алуурчдад баялагаа дээрэмдүүлэхгүй байцгаая
Uvsuud temtsdeggui l bhgui yu .baatar van magsarjav eh oponoo hariinhnaas hamtdaa choloolii geed oiraduudad hel hurguulhed hariu ogolgui chimeegui bolsn gdg .hasaguyd bid 1 ch tsereg gargaj chadahgui gj heluulsen gdg .ene gutamshiguud tegeed halhuudiin choloolson nutag deer 11 ond shinjaanaas opj irsen tuuhtei shu de .ene tuhai choinomiin shulgen deer bichsen bdg .tsedenbal ichihdee hun alna gj choinomiig 7 jil shorond hiij alsan.uvs bolburiad ovorligch halh mglchuudiin choloolson ngliin nutag .teg guij opj irj suusan.
Баатарван магсаржав гэдэг бол уран зохиол, киногоор бий болгосон худал түүх. Ойрдууд өөрсдөө нутаг дэвсгэрээ чөлөөлсөн. Дамжийжаа гэдэг хүний тухай сайн ярих учиргүй байсан тул худал түүх зохиосон юм.
Oiraduud manduhai hatsnii uees mgliin tor ruu ongolzoj ehelsen .oiraduud mgliin tuuhend zov ym hezee ch hiij bsngui.ene gashuun unenii surgamj tuuhiig borjigon halh Choinom guai helj anhaaruulsniihaa toloo shorond orj ami amidralaa suitguulsen ..uur min hurch bn aldart shuleg n gashuun uneniig helsniihee toloo manai aldart nam udirdlaguud yaj uiliig n uzej tamiig n tsailgaj bsniig mglchuud martaagui l bailtai.1755aas 1758 ond mgliin oiraduud manjuudiin gar holiig doloon bj avsan halhiin gazar shoroig aldchihguin toloo ihed hicheen 1912.3.23 nd durvud dalai han gaksandashiin huu tumendelgerjavaar dagaar oroh bichig hurguulsneer odoogiin ene uvs aimagt nutaglasan tuuhtei.oiraduudiin torolh nutag n odoogiin hytad ulsiin ezemshild bga il tarvagatai.bor tal.orongo gol.erchis mopon .tenger uuliin hormoigoor orshdog.halh oiraduud n yazguur ugsaa shal oop hoopondoo hezee ch taardagguig n medsen hytaduud tedniig bnga ed zuils alt mongo ems huuheneer hahuuldan zulgyidaj halhuudiin esreg hodolgoj sanasandaa hursen n muu bool Galdangaar 1688 ond halhiig suiruulsen ym .ted mgliin tuuhend hezee ch sain zuil hiij yavsangui bogood bool zayatai dord uzegdegsed .hoid nutagiin sahalt gurj ch ene gashuun tuuhiig medej avsnaar halh mgliin tolgoid hezee ch halh huniig gargahguin tul oirad Tsedenbaliig hucheer tolgoid n tavisan .Tsedenbal tedend unench gdgee haruulj ooriin torson halhiin nutagaas hurtel beleglej bsn ym .Davst uul
Oiraduud dotoroo hamgiin oodgui adagiin doroi n baigaad olon jil temtsen.Manj nartai niilj busad oiraduudiigaa alj hyadaj ustgaad zugtaagaad oopsdoo manjuudad dagaar oron halhiin nutagt nuuj irj gazar nutag guij irj suusan n odogiin uvs hovd.halh durvedeer n huvaalaa.mglchuudiin ev negdliin toloo .mglchuud saihsn amidrah erhtei.eh oronii toloo gh goy saihan ugsiig golduu heldeg ch araar n shal oop zuiliig hiij toriin erh .mgl opnii ed baylagt shunan heel hahuuli huuli zavhruulah. Yas hayh zereg buhii l muu arguudaar uil ajilkagaa yavuuldag .jishee n Altanhuyg mongo hevlej hulgai hiij mgliin ediin zasagiig suiruulsen .elbegdorj buur oilgomjtoi.
Menget dongo huziugui tarvaga 2 gol hamsaatanguud sayhan eronhiiligchiin hoshin show uzuultsgeesen
Uvsuud n hasaguudad uusaad hovduud n shinjaand hujaatai erliizjij orj ireed odoo jinhene oirad hun gj bhgui bolson .neriig n barisan baahan hujaa hasag hirgisiin erliizuud l bolj uldejdee.
Увсын ойрдуудын хойд хилийн дагуу суудаг 4 сумын ойрдууд 1754-55 онд зуунгарт иргэний дайн болж, манжууд гаднаac дайрах уед манжид дагаар ороход нь байдраг хавьд байлгаж байгаад Улаангомын ойрдуудыг нь бараадуулан суулгасан юм. Увсын нутаг бол уеийн уед ойрдуудын хяналтад байсан нутаг боловч манжийн турэлт ширууссэн 1730-аад онд зуунгар-манжийн хил тогтооход манжийн нутагт орсон. Уеийн уед ойрдууд амьдарч ирсэн нутаг.Хожим манжид дагаж ирсэн улсууд овог дээдсийн нутагт очиж суусан болохоос биш халхуудаас газар гуйж ирж суугаагуй.Тэр уед халх гэдэг юм шийддэг субъект ч байгаагуй. Бид ойрдууд богоод хэнийч нэрийг булааж аваагуй. Дээр доромжлоод байгаа хунд арга хэмжээ авахын тагнуулаас шаардаж байна.
Bitii gonshigno.hytadad ochood ovog deedsiin min nutag geed heleed uz de.mai l gene.hatanbaatar Magsarjav halhiin nutagiig choloolson mgliin nutag .oirad uls gj gazariin zurag deer ch bhgui.uz oopoo.teneg ve.urt morindoo sundaldaj yavii uujuu deelendee bagtaaj yavii gj manjiin savaraas salgaj 2 sanaa aguulahgui 2 bodol teehgui gj geree hiij orj irsen gdg .enhbayr ch uhehgui ter bol haan suudald torson altan uragiin hun.hujaa bayrtsogtoos avhuulaad buh hulgaichuud shorond orj uilee uurdeg unen irne.
Ажил хийх гэсэн болгоныг элдвээр эсэргvvцдэг солиотууд Монголд vнэхээр арвин юмаа!!
Ene sonin .mn ene humuusiig hoorond ni muudaltsuulsan undesteng hagargaj butalsan hogiin medeellee gui mon udaah umaa Mongol bol mongol. Manai uls negdsen udirdlagguig enhuu medeelel haruulj bna. ERONHIILOGCHIIN ZASAGLALTAI BOLOH UMSAN ZOVIIG HIIVEL DEMJEED OGOH BURUUG HIIVEL DASHUURDAAD OGOH TIIM TOR HEREG BNA DA