Хаврыг хамгийн өргөн хүрээнд мэдрүүлдэг нийгмийн чанартай нэгэн зүйл элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) болоод уджээ. Энэ хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 43846 хүүхэд ЭЕШ орохоор бүртгүүлжээ. Их, дээд сургуульд орно. Тэдний 32235 хүүхэд математикийн шалгалт өгөх гэнэ. Тэгвэл ням гаригт орон даяар матметикийн шалгалт авлаа. Улсын хэмжээнд яг хэдэн хүүхэд орсон, тэд ямар дүн авсан талын мэдээлэл нэгтгэгдэж олон нийтэд зарлагдаагүй байна. Ер нь бүртгүүлсэн дөрвөн хүүхдийн гурав нь математикийн шалгалт өгнө гэж ойлгож болох бололтой. Математик гэдэг инженер мэргэжлийн суурь нь болдог. Энэ өнцгөөс харвал Монгол инженерүүд бүл нэмж, улам олуулаа болох биз ээ.
Улсын хэмжээнд анх 1969 онд конкурс нэртэй элсэлтийн шалгалтын эхний хуудас нээгдсэн юм билээ. Шалгалтад орсон 10 дугаар анги төгсөгчид авсан онооныхоо дарааллаар орох сургууль, эзэмших мэргэжил сонгох тогтолцоо ингэж бий болжээ. Элсэлтийн шалгалтын эргэн тойронд жил бүр, олон янзын үйл явдал болж байсан нь нууц биш. Энэ таалар нэг хүн, нэг янзын зүйл ярина. Тэр бүхнийг энд дурьдвал далай болно. Тэр бүхнийг хэн яаж тайлбарлахыг тухайн үйл явдлын гэрч хувь хүн таньд үлдээлээ. Харин нийтийг хамарсан эргэлтийн шинжтэй үзэгдэл бас гарч байсан байна.
Төр засгийн удирдлага тодорхой хүрээнд 1970-аад оны төгсгөл рүү салбар салбарын боловсон хүчин, түүний бүтцийн талаар ярилцажээ. Гэтэл гадаад харилцааны салбарт нэг угсааныхан давамгайлах шинж тэмдэг илэрсэн гэх. Бүр тухайн үеийн өндөр албан тушаалтны таван хүүхэд энэ чигэлээр мэргэжил эзэмшсэн буюу бэлтгэгдэж байгаа нь тодорхой болсон гэнэ. Тухайн салбарт алдагсан орон зайг тэнцвэржүүлэх гарц хайж, үр дүнд 1980-аад оноос 10 төгсөгчдийн дунд судалгаа хийн нэр бүхий онц сурлагтнуудыг энэ чиглэлийн шалгалт өгүүлэн гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд элсүүлж “цус” сэлбэсэн байх жишээтэй. Энэ үйл явдлын оролцогчид өнөөдөр салбарынхаа том мэргэжилтнүүд сайд, дарга болсон гэдэг.
Мэдээлэлд ойр байгаа хэсэг нь сургууль, мэргэжлийг сорчлон авдаг байсан 40-өөд жилийн өмнөх бусармаг үйлдлийг энэ маягаар тэнцвэржүүлж алдааг нь засаж байсан байна. Харин бидний амьдарч байгаа өнөө цагт сургалтын салбарт ямар нэг тэнцвэргүй байдал үүсэж байгаа талаар их ярьдаг. Харин яаж өөрчлөн тэнцвэржүүлэв гэдэг талаар ямар нэг шийдвэр гарсангүй. Алдаа сургалтын салбарт гараагүй юм болов уу?
Энэ асуултад хариулахын тулд ЭЕШ талаар авч үзье. Нийт төгсөгчдийн 87 хувь нь Их, дээд сургуульд орох элсэлтийн шалгалт өгнө. Дараа нь Их, дээд сургуульд тэд орно. Өнөө цагийн ханш энэ. Хэзээ хэн, яаж засах нь бүрхэг “ чөтгөр”-ийн тойрогт энэ салбар орчихлоо. Гарах гарцыг нь хэлэхгүйч зарим судлаачид элсэлт, төгсөлтийг тойрсон эл үзэгдлийг “нийгмийн гаж үзэгдэл” гэж нэрлэсэн байна. Нэрлэх, шүүмжлэх нэг хэрэг. Түүний цаана судлан шийдвэрлэнэ гэж том ажил бий. Ийм явдал харамсалтай нь өнгөрсөн хугацаанд энэ салбарын хүрээнд болсонгүй.Их, дээд сургуульд орох гэж хүүхдүүд нэг нь нөгөөгөө даган хошуурна. Эцэг, эх тэдний аяыг дагна, төлбөрийг нь төлөөд ямар нэг сургуульд оруулна. Түүнээс гадна ажил хийж төлбөрөө олдог оюутны тоо нэмэгдсэн гэнэ. Энэ бол сайн жишиг ээ.
Их, дээд сургууль төгсч байгаа оюутнуудын 80 хувь нь дахин суралцана гэж хариулсан тухай албан бус судалгаа байдаг аж. Нөгөө талаар Их, дээд сургууль төгсөгчид ажлын байрны шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ байр суурин дээрээс харвал Их, дээд сургуулиуд ерөнхий мэдлэг олгох дунд сургууль. Харин дунд сургууль баг сургуулийн хэмжээнд очиж сургалтын салбарт гажуудал үүссэн нь үнэн юм биш үү. Их, дээд сургууль хүүрдэд мэдлэг боловсрол олгож байгаа нь сайн хэрэг. Харин мэргэжил олгохгүй, мэрэгшүүлж чадахгүй байгаа нь тэдний үйл ажилгаа доголдож гажуудсантай холбоотой болов уу.
Ингэхэд өнөөдөр өргөн мэдлэг, өндөр мэргэшилтэй, чинээлэг Монгол хүн бий болгох үүрэг хэнд ногдож байна. Их, дээд сургуульд уу, төр засагт уу, эцэг, эхэд үү. Их, дээд сургуульд элслээ, төгслөө дараа нь ажилгүй шинэ хүн, шинэ үе хүрээгээ тэлнэ. Сургалтаас гарч байгаа ерөнхий үр дүн, харагдах дүр төрх яг одоо ийм байна. Үүнээс гарах гарц энэ салбарт байхгүй гэж үү. Энэ асуултад хэн хариулах вэ. Түүнд энхүү бичлэгийг зориулав.
Г. Эрдэнэбат
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Улсын хэмжээнд бүх хүүхдүүдийн 90% гаруйн ихдээд сургуули төгсөж болсон болоогүй мэдсэн мэдлэггүй мэргэжилгүй дипломийн голууд болж харагдаж бна.төгсөөд үйлчилэгч лангууны манаач зөөгч гэсэн олон эрээвэр хураавар ажлын зар харж ийм л үр дүн багатай ажил хийх юм.зарим ни лааз өшиглөж гудамж метрлэж явах жишээний.зарим хүүхэд хулгай дээрэм тонуул гэмт хэрэг хийх.бас бусан солонгос японд очиж ажил хийх зэрэг ямар ч төлөвлөлт бодлого байхгүй төгсөгчид болжээ.төрийн албанд шалгалт өгөөд нөөцөнд бүртгэлээ гэсэн хариу өгнө.ийм дүр төрхтэй харагдана.жижиг дунд үйлдвэргүй учир ажлын байр байхгүй.мөн их дээд сургуули төгсөөд хувийн аж ахуй kампониуд шаардлага хангахгүй бна гэнэ.мэргэжилтэй ажилчин бэлтгээд тэдэнд хийх ажил ажлын байргүй юм чини МҮСТ төгсөөд ч яах юм билээ.энэ эрээвэр хураавар ямар ч зүг чиггүй боловсрол хэдий хүртэл үргэлжилэх юм бол мэдэх арга алга дааих дээд сургуули төгсөөд.....................хариулт алга харанхуй ангал гэж хэлэх бна
daraa ni diplomtoi malnuud?syyrgand yum asan bol?teerch bydlij yabaa malnuud,