Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн прокурорын байгууллагад хийж байгаа шинэчлэлийн хөтөлбөрийнхөө талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж буй юм.Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААР
БОЛОВСРУУЛСАН “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ
ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ПРОКУРОРЫН
БАЙГУУЛЛАГААС 2011-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
Улаанбаатар хот
Нэг. Үндсэн хуульд заасан “хүний эрх, эрх чөлөөг”-г хангах:
1.1.Цагдан хорих зөвшөөрөл авах журмыг шинэчлэн, албан тушаалтанд хууль сануулж тайлбар авч, шүүх холбогдох зөвшөөрөл олгох, амралт баяр ёслолын өдөр цагдан хорих асуудал хариуцсан жижүүр прокурор ажиллуулах журам бий болгох;
1.2.Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн гадаадад явах эрх, эрх чөлөөг хязгаарлах журмыг авч үзэж, шинэчлэх;
1.3.Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх шатан дахь гүйцэтгэх ажилд прокурор хяналт тавих журам тогтоох;
1.4.Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2, 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсгийн заалтыг прокурорын үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авах
1.5.Хүүхдийн эрх, эрх чөлөөг туйлбартай хамгаалах зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан тусгай журмыг хэрэгжүүлэх хяналтын тогтолцоог прокурорын газруудад бий болгох;
Хоёр. Үндсэн хуульд заасан “ардчилсан” зарчимд нийцүүлж, прокурорын үйл ажиллагааг явуулах:
2.1.Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгоор Ерөнхий прокурорын газарт бие даасан Хэвлэл мэдээллийн алба байгуулж, нэгж бүрт мэдээлэл технологи хариуцсан ажилтантай болгож, түүнийг дадлагажуулах,
2.2.Прокурорын байгууллагын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сүлжээг бий болгох;
2.3.Бүх шатны прокурорын веб хуудсыг бий болгох;
2.4.Прокурорыг томилох, чөлөөлөх ажиллагааг шударга, ил тод болгох;
Гурав. Үндсэн хуульд заасан “хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, “шударга ёс”-ыг тогтоох зарчмыг хангах:
3.1.Шүүх хуралдааны талуудыг зөвхөн давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргадаг тэгш эрхтэй болгох;
3.2.Шүүхээс хэрэг буцаах журмыг бүрэн халах талаар судалгаа хийж, санал боловсруулах;
3.3.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарладаг байцаан шийтгэх ажиллагааны зөвшөөрлийг олгох журмыг шинэчлэн боловсруулах;
3.4.Яллагдагч, түүний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын эхний үе шатнаас хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгох журам тогтоох;
3.5.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанд тухайн хэрэгт хяналт тавьж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорууд оролцох, шаардлагатай нөхцөлд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорууд оролцож дүгнэлт гаргаж байхаар өөрчлөх;
Дөрөв. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэнийг төр бүрэн төлөөлж, түүний эрх, эрх чөлөөг хамгаалах:
4.1.Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалж, тэдгээрийн байцаан шийтгэх
ажиллагаанд оролцсон зардлыг төр бүрэн хариуцах өөрчлөлт оруулах;
4.2.Гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах сан бий
болгож, сангаас хохирлыг төлүүлж, дараа нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх
журам тогтоох;
Тав. Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг хэрэгжүүлэх:
5.1.Зөвхөн Үндсэн хууль, бусад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах;
5.2.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж зарим төрлийн хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулдаг болгох;
5.3.Гэм буруу, ялын талаар яллагдагч, улсын яллагч тохиролцох журмыг судлан дүгнэлт, санал боловсруулах;
5.4.Мөрдөн шалгах улсын нэгдсэн газар бий болгох;
5.5.Прокурорын байгууллагын тухай хуульд заасан “Эрүүгийн хууль
тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах” талаарх прокурорын байгууллагын
үндсэн чиг үүргээс гадна иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаан дахь прокурорын оролцоог тодорхой болгон нэгдсэн заавар гаргаж, нэг
мөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
Зургаа. Монгол улсын хүний эрхийн талаарх олон улсын гэрээг хэрэгжүүлэх:
6.1. Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пакт, Хүүхдийн эрхийн конвенци болон бусад олон улсын гэрээ, хоёр талт гэрээг хэрэгжүүлэх ажиллагааг тусгай төлөвлөгөөгөөр олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
Долоо. Олон нийт, ард түмэнд ойр, хурдан шуурхай, хүртээмжтэй байх /access to justice/, авлига, хүнд суртлаас ангид байж шат дараалал, давхардлыг багасгах:
7.1.Прокурорын үйл ажиллагааг ард түмэнд ойртуулах, түргэн шуурхай болгох зорилгоор байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэх;
7.2.Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогсдоос зөвхөн хуулийн хугацаанд гаргасан гомдлоор хэрэг хянах;
7.3.Прокурорын байгууллага нь хэргийн төрөл, орон нутгийн засаг захиргааны нэгжийн хуваариар байгуулагдсан байгааг өөрчлөн хүн амд ойр, түргэн шуурхай үйлчлэх тогтолцоог сонгох, Тээврийн прокурорын зарим хэргийн харъяаллыг өөрчлөн дүүрэг, орон нутагт шилжүүлэх;
7.4.Прокурорын ажпын ачаалал, хэргийн тоог харгалзан прокурорын орон тоог нэмэгдүүлэх /Өмнөговь аймагт уул уурхайн олон компани ажиллаж байгаа, хүн амын төвлөрөл, гэмт хэргийн гаралт ихсэж байгаа, хууль сахиулах байгууллагуудын ажлын ачаалал их болж байгааг харгалзан Сум дундын прокурорын газар байгуулах/;
7.5.Мөрдөн байцаах болон хэрэг бүртгэлтийн хэлтсийг нэгтгэн орон тоо
хэмнэж, шат дарааллыг багасгах;
7.6.Орлогч прокурор, зарим хэлтсийн даргын орон тоог хасаж шат дарааллыг
багасгах;
7.7.Прокурорын шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөлд өмгөөлөгч, яллагдагч дээд шатны прокурорт гомдол гаргах журмын давхардлыг арилгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэх;
7.8.Эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байхад, дээд шатны прокурорын газраас хэргийг татан хянаж, доод шатны прокурорын хараат бус байдалд нөлөөлж байгаа зохисгүй байдлыг бүрэн өөрчлөх;
7.9.Хяналтын ажлын чиглэлээр хийгдэж буй судалгааны чанар, үр дүнг сайжруулж, судалгааны дүгнэлтийг прокуроруудад мэдээлж, гарсан зөвлөмжийг прокурорын үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх арга хэмжээнүүдийг дэс дараатай авч хэрэгжүүлэх;
7. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд прокурорын хяналт тавих арга хэлбэрийг бий болгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах арга хэмжээ авч хэвшүүлэх замаар хүний эрхийгхамгаалах;
Найм. Хариуцлагын тогтолцоог шинэчлэх, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах:
8.1.Прокурорын бичсэн мэдэгдэл, шаардлага, даалгаврыг биелүүлээгүй
албан тушаалтанд прокурор өөрөө хариуцлага тооцдог механизм бүрдүүлэх;
8.2.Мэргэжлийн болон ёс зүйн дүрэм, Зөвлөлийн бүтцийг шинэчлэх;
8.3.Анхан шатны прокурорыг хараат бус байдлаар шийдвэр гаргах
боломжоор хангаж, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх, хэрэг
бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн
байцаан шийтгэх хууль болон хүний эрхийг ноцтой зөрчсөн зэрэг тохиолдолд
Мэргэжлийн зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлдэг байх;
8.4.Үр дүнгийн гэрээг дүгнэх, тайлан хамгаалалт хийх, прокурорын ажил дүгнэх журмыг өөрчлөн шинэ шалгуур бий болгох;
8.5.Ерөнхий прокурорын газрын дотоодын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авах;
Ес. Хүний нөөц бий болгох урт хугацааны хөтөлбөр боловсруулах, прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах:
9.1.Прокуроруудын ур чадвар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд хэрэг хянах, шүүх хуралдаанд оролцох талаар гарын авлага гаргах, практик сургалтыг судалгаа, хэрэгцээнд үндэслэн зохион байгуулж, хууль хэрэглэх чадварыг дээшлүүлэх дэс дараатай арга хэмжээ авах;
9.2.Прокуроруудын давтан сургалтын журмыг шинэчлэх;
9.3.Дархан-Уул, Дундговь аймгийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Замын-Үүд сум дундын прокурорын газрын ажлын байруудыг засварлан тохижуулах, шинээр барих, орон нутгийн өмчийн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохайрхан, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум дундын прокурорын газруудын байрыг төрийн өмчид шилжүүлэх,
9.4.Аймаг орон нутаг, сум дундын прокурорын байгууллагыг өөрийн мэдлийн
орон сууцтай болгох мөн прокурорууд өөрийн хөрөнгөөр орон сууцтай болоход
зориулан хөнгөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн хэмжээнд
ажиллаж байгаа прокуроруудыг өөрийн орон сууцтай болгох зорилгоор орон сууц
барих, түүний эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх,
9.5.Прокурорын байгууллагын прокурор ажилчдын чөлөөт цагийг зөв
боловсон, ажлын ачааллаа тайлан амралтаа ая тухтай өнгөрүүлэхэд зориулан
УЕПГ-ын нэгдсэн амралтын цогцолборыг барьж байгуулах
9.6.Прокурорын цалин, зэрэг дэв, бусад хангамжийг нэмэгдүүлэх;
9.7.Төрийн албаны хуульд заасан хөнгөлөлтийг бүрэн эдлүүлдэг болох;
9.8.Прокурорын ажлын хувцасны загварыг өөрчлөх;
9.9.Прокурорын харуул хамгаалалтын болон үйлчилгээний ажилтнуудыг нэгдсэн журмаар ажлын хувцастай болгох;
9.10.Төсвийг тухайн прокурорын газрын орон тоо, бүтцийг орон нутгийн хүн амын тоо, хэргийн ачааллыгхаргалзан ялгамжтай хуваарилах;
9.11.Прокурорын газрын дэргэд тамгын ажилтан, албатай болох;
9.12.Энэ хөтөлбөрт тусгагдсан бодлогын асуудлуудыг жил тутам прокурорын ажлын төлөвлөгөөнд тусган шат дараалалтайгаар хэрэгжүүлэх;
Сэтгэгдэл0
Taniliin achaar undur alban tushaaluudad zalragch ene durvud yaavch oligtoi etgeed bish! Bas l neg luivarchin... Shaardlagatai bol Diktator ch bolj chadakh hameleon!
TSOVUUN TSAG IREHED TOLGOI DEEGUUR BAASTAI TSAAS HIISEJ ,ENE TENDHIIN EREEVER HURAAVAR HERMEL TENUULCHID TSETSERHEH BOLNO GJ BICHSEN BDG YUM GESEN.ERDENETIIN 800.000$ HULGAIG AA SHIIDEEGUI BJ YUG AA YARIAD BGAA GOLOG VE ,CHI
enhbayariig helmegduulehee zogsoo muu buunii nohoi dorligjav aa
ovoo bosgoogyu bol shaazgai haanaaas suuhav.enhbayart zorilsan tusgailsan huuli mongold bhgyu.
Prokuror gej shuukh zasaglald tussan khort khavdar um Odoo irgen tanii khuvi zaya shyykhees bus prokuror oos khamaarakh bolj dee
novshiin prokuror gej dee maliin emch erdenetiin luibarchin
uheech huuree
Devshilttei yum bichsen chini dandaa stressdsen garuud shuud haraar buddag gej bnashdee ha ha manaihaan gej ........
Erdenet 1996 on hurtel ulsiin tosoviin 70%-g olj toldog baisan yum. Dorligjaviin ued ter too asar 30% bolson. Tuunii buruug ene Dorligjav huleeh yosoti yum. Mash ih mongo idsen durvud bol Dorligjav.
Ter mongiig dorligjaviin nereer AN-iinhan huvaaj idsen yum bish yu.
tegeed ogdog gazar ni ogood shalguulaach dee.end ovoonii tsaana huts gdiin ulgereer tomrood yahav dee.
gereg deeree enhbayar odoo emnelegt l hevtej bna shuudee.jujig tavaid l.tuunii hiisen hereg busdiin hajuud tsamhag l gsn ug.
foox yun general marshal tsedbal shig l xaragdaj ban shuu. xeziidee iim tom tsol absan yum be. tailbarlax xun abn uu. ingej xamaagui altan taban xoshuug soembotoi ni tsug zuudeg aa...
Ene xyntei erdeneted udirdlagand n bogino xugacaagaar ajillaj baisnii xubid xarin ch shudraga uls ornoo exend n tavidag xyn baisan ym shyy. bi urd n tanidag ch ygyi zygeer l gyicetgex ajiltan basan . ene xyniig yildbert baixad ix xecyy xynd ediin zasgiin noxcol byrdeed baisniig xarin ch sain avch yvj baisaniig olon xun yridag ym. tiimdee ch ybxad n yildberiixen erdenet xaalgan deer mash oluullaa ydej gargaj ogch bailaa.
tiishdee yahaaraa hiiy buteey gesen hunee demjihgui bgaan bol dooo
Сонгуулиар мөнгө тараасан улсын хэргийг шүүхээр оруулалгуй буруугуй гэж тогтоож байх.
Mash ih yum nohor chini Dorligjav ooriig ni shalgah estoi
та нар шүүх эрх мэдлийн байгууллагуудыг шинэчлэе гээд байдаг хирнээ шинэчлэх гэж байгаа хүмүүсийг яахаараа элдэв нэгээр нь хэлээд байгаа юм , хуучинаасаа салах хэрэгтэй ш тэй, ажил хийж байгаа хүнийг , шаардлага тавьсан хүнийг эсэргүүцдэг нв ганцхан манай Монгол хүмүүсийн зан гэж дэлхийн нийтээр ярьж байгаа даа