Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамныхан саяхан хуралдаж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлаар хэлэлцжээ. Ингэхдээ хоёр талаас хэд, хэдэн хувилбар гаргасан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн сан, орон сууцны үнэ ханш болон бусад олон талын судалгаа, мэдээлэлд тулгуурлан боловсруулсан аж. Яамд боломжтой хувилбарыг олохоор бүх чиглэлд олон талаас нь судалж ажилласны үр дүнд саналаа нэгтгэж чадсан байна.
Энэ талаар “Санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулснаар 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо, зээлийн хэрэгжилтийг хурдан эхлүүлж, аль болох олон иргэнийг хамруулахыг хичээж байна” хэмээн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр мэдэгдсэн юм.
Ямартаа ч олон хүний хүсэн хүлээсэн орон сууцны урьдчилгаа 10 хувь хэрэгжихээр болж байгаа аж. Засгийн газраас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах шийдвэрийг гаргахдаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг баталсан бегөөд уг санхүүжилтийг шууд гаргах хөрөнгө, боломж байхгүйгээс энэ ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр болжээ.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг терөөс дэмжин олгох энэ асуудал анх яригдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул иргэдийн дунд эргэлзээ бий болсон. Тэгвэл дээрх мэдээлэл орон сууцтай болохыг хүсч буй олон мянган иргэнд итгэл төрүүлж, хонгилын үзүүрт гэрэл аслаа.
М.Ган
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
Teneg hun tehii goloor n gedeg.urd saidiin zuv ajiliig guldiigeed heregjuulchihvel sain bn.
Baynseleng Durgui buh shig zutgedeg n zarim talda heregtei shuu
80 mkb hezee tsutslagdah be?? Mash ih huleej ba
Umnukh saiduudaas hamaagui deer ajillaj bna. Dakhin songono oo!!!
Hyamrald hutluh gej yasan ih yarch, zutgej bainaa
Энэ 2 эмэгтэйн нvдийг харцгаа даа Хоюулаа хажуулдаж харсан гэхдээ 1нь тийм нэг зеелен усгалдуу, нилээд тогтвортой сонсож байгаа аястай негее нь болохоор цаанаа нэг vзэн ядсан жавар хургасан тогтворгvй хvйтэн харц байгаа биз Нvд ярьдаг гэж vнэн юм байна Гэхдээ нvvр нvд рvv харах шаардлага маньд л лав алга доошоо харж байгаа л ипотекий нь зооглочихвол болоо
Naad 10 huviin gdg chn mongotei darga nariin, oligarhuud, luivarchdiin barisan, odo hen ch avj chadahgui bga asar olon bairiig irgeded zeelsen bolj irgediig asar ih zeel, or, huugiin daramtalj oruulj boomilj, oorsdoo ulam bayjij, ersdelee irgedeer uuruuleh zali shd mongolchuudaa
Bayanselenge hiij bga ajlaa oilgoj bgam u hudlaa humust taalagdah ged yaraad bga bizde
Хээл хахууль буруу мөнгөний сүлжээгээр барьсан хулхи баахан барилгыг иргэдэд хүчээр зарж төлбөрийг нь төрөөр хүчиндүүлж бүх насаар нь хийлгэх башир арга хэмжээ гэдгийг энэ бухан авгай мэдэж буй болов уу.