sonin.mn

“MGL-1” холбооны гурван удаагийн аварга, “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл LFA холбооны аваргын төлөө тулалдахаар боллоо.

 

Түүний өрсөлдөгч нь сүүлийн дөрвөн тупаандаа ялалт байгуулаад буй бразил тулаанч Мэйкон Мэндонка юм. Д.Батсүмбэрэл ирэх сарын 4-нд болох LFA холбооны LFA 96 эвэнтийн оргил тулаанд Мэйкон Мэндонкаг буулган авч чадвал холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо UFC-д орох боломжоо нэмэх юм.

 

Тэрбээр мэргэжлийн холимог тулааны замналдаа долоон тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулаад байгаа билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин