sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо/МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
 
 
 
Тодруулбал, МБХ-ны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлав. Мөн холбооны Удирдах зөвлөлийн гишүдийг сонгож, чөлөөлж бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна. Улмаар МБХ-ны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөтэй танилцуулжээ.
 
 
 
 
 
Монголын топ 4 спортын нэг МБХ-ны 14 дэх ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2021 оны нэгдүгээр сард сонгогдсон билээ. Тэрбээр 2013-2016 онд Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн юм.
Өнөөдрийн байдлаар Монголын боксын үндэсний шигшээ багаас 3 тамирчин /ОУХМ Б.Чинзориг, Э.Цэндбаатар, эмэгтэй боксчдоос анх удаа М.Мягмаржаргал/ албан ёсоор эрхээ аваад байна.
Энэ онд 73 жилийн түүхээ бичиж байгаа Монголын үе үеийн боксчдоос олимпын алтан медальтан Э.Бадар-Ууган, мөнгөн медальтан П.Сэрдамба, Н.Төгсцогт, хүрэл медальтан Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарын боксчид тодорсон Монголын олимпын топ 4 спортын нэгд багтдаг.
Монголын боксчдоос Дэлхийн аварга 1 /П.Сэрдамба/, ДАШТ-ий мөнгөн медальтан 4 /Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт /, ДАШТ-ий хүрэл медальтан 5 боксчин /Э.Цогтжаргал, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ /хос хүрэл/, Д.Отгондалай, М.Нандинцэцэг-эмэгтэй, Д.Цэндбаатар/ төрөөд байгаа юм.
Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, Н.Баярсайхан тэргүүтэй Ази тивийн аварга эрэгтэй 11, эмэгтэй 2 тамирчин тус тус төрөн гараад байгаа билээ.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг