Их Монгол Улс байгуулагдсаны 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам эхлэхэд 20 гаруй хоног үлдлээ. Хэдийгээр коронавирусийн цар тахалтай байгаа ч бөхчүүд хэдийнэ наадмын бэлтгэлдээ гарчээ. Наадамтай холбоотой гурван хувилбарыг ярьсан. Эхнийх нь наадмыг товлосон хугацаандаа үзэгчгүй зохион байгуулах. Энэ тохиолдолд хэвлэл мэдээлэл, наадмыг зохион байгуулах хороонд ажиллах хүмүүсийн тоог хязгаарлах тухай ярьж буй бололтой. Харин хоёр дахь нь наадмыг ирэх найм, эсвэл есдүгээр сар хүртэл хойшлуулах хувилбар. Тэгвэл гурав дахь нь 100 жилийн ойг бүрмөсөн цуцалж, 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамтатгах. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох хүмүүст чиглэл өгчээ. Ингэхдээ энэ жилийн аймаг, сумдын наадмыг бүрмөсөн цуцалж, Ардын хувьсгалын баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Монголчуудын хувьд наадам зохион байгуулах тал дээр хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь наадмаа хойшлуулаад ч хамаагүй зохион байгуулахыг хүсэж байгаа. Учир нь, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойтой бөгөөд 1024 бөх барилдана. Тэгвэл нөгөө хэсэг нь наадмыг бүрмөсөн цуцалж, төсөвлөсөн мөнгийг коронавирустэй тэмцэхэд зарцуулахыг уриалж буй. Ямартай ч улсын наадам үзэгчгүй болох нь тодорхой боллоо. Тиймээс бөх сонирхогчдын улсын цол аваасай гэж хүсдэг бөхчүүдээс заримыг нь онцолж хүргэе.
“Дэлтэй болгон уралдсан ч айраг амсаагүй наадам, дээлтэй бүхэн барилдсан ч начин болдоггүй наадам” гэж улсын цолны өндөр босгыг тайлбарласан үг бий. Монгол бөхийн өргөөнд барилдаан болоогүй жил гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд өнгөрсөн жилийн наадмаас хойш хэн өнөөдрийг хүртэл формоо хадгалж, наадмын өмнө хэн гэдэг бөх бэлтгэлээ тааруулж чадсаныг бид 100 жилийн ойгоор харна. Энэ жилийн баяр наадамд аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан А.Отгонбаатар, Дархан-Уулын С.Ерөөлт, Баян-Өлгийн хурц арслан У.Берекэ, Төв аймгийн Э.Ууганбаяр нарын бөхчүүдийг улсын цол хүртэж олон түмнээ баярлуулаасай хэмээн хүсэж буй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд аймгийн цолтнуудын барилдааны арга барил, ур чадвар эрс сайжирсан тул улсын цол авах магадлалтай залуухан арслангууд олон байна. Ингээд таамаглалаа хүргэе.
Аймгийн арслан А.Отгонбаатар
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат тэрбээр 2007 онд аймгийнхаа баяр наадамд долоо даван түрүүлснээс хойш бөх сонирхогчдын анхаарлыг татах болсон. Дэвээ шаваа, бөхийн ёс жудаг, биеэ авч яваа байдал гээд олон талаараа бөх сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн тэрбээр өдгөө 38 настай. Төрөлх аймгийнхаа наадамд түрүүлснийхээ дараа жил нь буюу 2008 оны наадамд улсын наадамд зодоглохдоо дөрөв давж, тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон байдаг. Тухайн жилийн наадмын гурвын даваанд улсын начин М.Цанлиг, дөрвийн даваанд улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ нарын Архангай аймгийн бөхчүүдийг дараалан хаясан билээ. Улмаар 2011 онд Улсын баяр наадмын тавын даваанд улсын начин Б.Сангисүрэнд (тухайн үед аймгийн арслан цолтой байсан), 2016 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамбад (тухайн үед улсын заан цолтой байсан) тахим буулгаж байв. Харин сүүлийн дөрвөн жилийн наадамд нэг, хоёр, гурвын даваанд унажээ. Тэр өнөө цагт барилдаж буй аймгийн арслангуудаас хамгийн олон удаа улсын наадмын начны даваанд тулж ирсэн бөх юм.
Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр
Төв аймгийн Баянчандмань сумаас сайн бөх гарч ирсэн ч аймгийн хурц арслан Э.Ууганбаяр юм. 2016, 2018 онд Төв аймгийнхаа баяр наадамд хоёр удаа түрүүлсэн тэрбээр улсын цолтны тааварт зүй ёсоор багтаж байна. Заалны барилдаанд хэд хэдэн удаа түрүү үзүүр, их шөвөгт шалгарч байсан түүний эр заяа буян нь ивээвэл төрийн наадмын түрүү, үзүүр рүү ч дайрч магадгүй, хэн мэдлээ. Түүний хувьд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар гурав давж, дөрвийн даваанд улсын начин Б.Амарзаяад өвдөг шороодож байв. Арал, бяр, чац гээд түүнд давуу тал олон бий. Бяр, бяд хоёр эн тэнцүүхэн өдрөөс чангарч байгаагаас аварга, арслангууд ч түүнийг амлахаас жийрхдэг шиг байгаа юм.
Аймгийн хурц арслан У.Береке
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан У.Береке тун уран барилдаантай нэгэн. Түүнийг бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байгаа. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотноо зохион байгуулсан “Алтан бүс 2019” барилдаанд амжилттай барилдаж шилдэг 32-т шалгарч байлаа. Заал, танхим, бүх цэргийн наадамд тогтмол амжилттай барилддаг. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уян биетэй, унаа холтой, улсын цолонд ойрхон бөх гэдэг. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор тав, зургаа даваад туг тойрч явахыг үгүйсгэхгүй.
Аймгийн хурц арслан О.Гантулга
Уран барилдаант арслан А.Отгонбаатарын хамт олон жил начин цолтны тааварт яваа төлөв даруу бөх. Увс аймгийн Малчин сумын харьяат тэрбээр 2008 онд анх аймгийн начин болсон бөгөөд түүнээс хойш гурван жилийн дараа Ховд аймгийн баяр наадамд ес даван түрүүлж хурц арслан болсон юм. Аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол сайн барилдаг шилдэг арслан.
Аймгийн арслан С.Ерөөлт
Дархан-Уул аймгийнхаа наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, дөрөв шөвгөрсөн хүчит арслан С.Ерөөлтийг улсын цолонд хүрээсэй гэж хүсдэг хүн олон. Аймгийн цолтнуудаа төлөөлж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд багтсан түүнийг дэндүү шударга нэгэн гэлцдэг. ШШГЕГ-ын харьяа “Төр хурах” амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж буй түүнийг улсын цолонд хүрэхэд гайхахгүй нь лавтай. Жудаг төгөлдөр тэрбээр үндэсний бөхийн хөгжилд саад тотгор болж буй допинг, найраа, шударга бус байдлын эсрэг тэмцэж, үргэлж тэргүүн эгнээнд дуу хоолойгоо хүргэдэг нэгэн. Улсын наадмын торгон ногоон дэвжээнд 10 гаруй жил барилдахдаа тогтмол хоёр, гурав давж байсан амжилттай.
Аймгийн арслан Э.Сумъяабат
Бөх сонирхогчдын анхаарлын төвд багтсан шилдэг арслангуудын нэг нь Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяат юм. 2018 онд Булган аймгийнхаа баяр наадамд найм даван түрүүлжээ. Тэгвэл Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор улсын наадамд гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад, 99 жилийн ойгоор мөн л гурав давж, дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон юм. Гэвч улсын арслан Р.Пүрэвдагваас допинг илэрсэн учраас аймгийн арслан Э.Сумъяабатыг дөрөв давсанд тооцох учиртай. Тэрбээр сумын заан цолтой байхдаа улсын наадмын дэвжээнд анх зодоглохдоо хоёр давж явсан нэгэн. Булганы Э.Сумьяабат бариа зөрөөн дээр юу ч хийж магадгүй бөгөөд хурдан шаламгай барилдаанаараа тав давахыг хэн ч байг гэхгүй л болов уу.
Аймгийн арслан Б.Тайван
Ховд аймгийн Дарви сумын харьяат тэрбээр 2011 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрч, аймгийн харцага цол авсан. 2014 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Бат-Өлзийгөөр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Б.Тайван арслан 2019 оны наадмын тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбад, 2018 оны наадмын дөрвийн даваанд улсын заан Н.Түвшинбаярт өвдөг шорооджээ. Гэвч энэ жил түүнд олон хүн найдлага тавьж байгаа.
Аймгийн арслан Б.Отгонбаатар
Засагт ханы хөх харчуудаас энэ жил Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар улсын цолны босго давах магадлалтай. Түүний хувьд өнгөрсөн жилийн баяр наадмын дөрвийн даваанд улсын начин Л.Лха-Очирт өвдөг шороодсон юм.
Цэргийн арслан Г.Жамбалдорж
2018 онд Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж “Цэргийн арслан” цол хүртсэн. Харин өнгөрсөн жилийн баяр наадмын тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатартай тунаж өвдөг шорооджээ.
Аймгийн заан М.Лхагвагэрэл
Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороонд харьяалагддаг түүнийг улсын цолонд ойрхон бөхийн тааварт зүй ёсоор багтаах ёстой. Чөлөөт бөхөөр тив, дэлхий, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа тэрбээр уран барилдаанаараа бөх сонирхогчдын анхааралд орсон бөгөөд начин цол хүртэхэд хэн ч гайхахгүй. Гэхдээ энэ жил Японы нийслэл Токио хотод зуны спортын XXXII наадам болно. Түүний хувьд чөлөөт бөхийн 125 кг-ын жинд олимпын эрх авсан бөгөөд хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпод оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд багтсан. Тиймээс олимпоос наана бэртэл гэмтлээс холуур байх ёстой. Тэр ч утгаараа Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд зодоглохгүй байж мэднэ. Шигшээ багийн хамтаар олимпын бэлтгэлд гарсан аймгийн заан М.Лхагвагэрэл тэсрэлттэй барилдаанаараа хэд ч давж магадгүй юм.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Наадам болохгүй ээ .. энэ жил...эргүү дагзнууд бэ ? ийм юм бичиж бас нийтлэж байдаг энэ сонин. мн гэсэн эргүү өгөр шаарнууд... үхэх сэхэхээ үзэж байна шт..ард олон.. !!!!!!!
Чам шиг гамингууд бол Наадам хийхгүй.Та нар 1921 онд Хиагтын гудамжинд толгойгүй чөтгөр болсон өвөө нарынхаа араас гашуудаж,ганзайгаа гударч, гуанзанд ногоогоо савхадна. Бидний язгуур монголчууд гамингуудыг ялж эх нутгаа чөлөөлсний 100 жилийн ойгоо тэмдэглэж баяр Наадамаа хийнэ. Ялгаагаа мэдэж бай л даа.
Naadam hiilgelgvi tusuviin mungiig ni huvaaj ideh sanaatai lumpengvvd l setgegdel ih bichih ni dee.
БӨХ ЯМАР БАЯЛАГ БҮТЭЭХ ВЭ?
Бөх бол спортын нэг төрөл, спорт урлаг байхгүй бол хүн төрөлхтөн юу болох бол
Аль их хөдөлмөрлөсөн, зөв сэтгэлтэй, зөв үйлтэй нь хүссэн цолондоо хүрч барилдах болно. Хүний хөдөлмөрийг Дээд Тэнгэр,Бурхад харж байдаг юм шүү. Алтанхуяг,Мөнгөнбаатар гээд ах нар чинь яаж тууштай хөдөлмөрлөөд ямар амжилтанд хүрснийг та нар мэднэ. Сайн хөдөлмөрлө. Чадал чинь хүрвэл их спортоор хичээллэцгээ.
Цол л чухал юмыг биз дээ.
Жүжигчид,тамирчид,панзчид,мөнгө хүүлэгчид нийгэмд баялаг бүтээдэггүй паразитууд.
Tatvar toldog boluu?
Татвар төлөлгүй яахавдээ
Za tegeed ulsiin tsol avaaraidaa dopingchin ner avav daa!
Улсын хөгжилд түй ч нэмэргүй, паразитууд. Удахгүй тоож үзэх хүнгүй болноо гайгүй. Зүгээр барилдаж чадахгүй, мөнгөнөөс болоод түмний нүдэн дээр зодолдоно. Ичиж үхмээр өмнөөс нь...
Хэн юугаа үзэхийг чи шийдэх юм болжнуу, чамайг бодвол хийдэг ажилтай, төлсөн татвартай хүмүүс
Наадмаа хойшлуулаад дараа жил болгож бгаад 9.1 нд хичээлээ эхлүүлвэл зүгээр биш үү
Наадам хийж тахал тараахаа болих байх..Тиймээс начин төрөхгүй.
Түвшинбаяр бөх биз?!! Тэгэхлээр л бөх хүний дүр зураг тодорно.
булганы бөхийг жудагтай гэнээ хөх инээд хүргээд бай
Eruultiig harj bgaa 100n jileer
Suman chuluun arslan bgaa
ДЭЛХИИЙН ОЛИМП ХОЙШЛОГДООД БАЙХАД НААДАМАА ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
Бөхчүүд ямарч баялаг бүтээдэггүй,газрын дээрэм хийхэд оройлон явцгаадаг,Цус сорогч хувалзнууд,явдаг жорлонгууд
Тв-гээр бөхөө үзсэн шиг сайхан наадацгаая. Энэ бичсэн хэдээс Ууганбаяр,Берекэ, Тайван 3 магадлал өндөр байна даа.
Түмэндэмбэрэл Тайван
Энэ цол гэдэг юмнаас хамаг муу муухай эхтэй ам авалт, начины найраанаас егсуулээд цолноос уудэлтэй асуудал маш их, цол олгохыг болиулах, угуй ядахдаа цолондоо байж чадахгуй бол цолыг нь хураадаг, бууруулдаг болох хэрэгтэй
Naadam bolohgui ene jiliin turuu buh tsahimaar to dorno. Yag Erdene shig gevch busad buhvhuuldee unadag tiim buh baih boluu. Bvh irgediin sanal avah magadlal tai buhchuud lav baruun aimag bish kk uursduu todruultsgaa
Ёстой бөх мэддэггүй амьтан байна, ихэнх нь начин болох шансгүй шарууд байна
өдөрт халдварт авсан хүний тоо 2500-2600г-аас буухгүй, мөн өдөр бүр 10-аас доошгүй хүн нас бараад байхад наадам хийнэ хийж яриад байгаа хүн нэг бол галзуу солиотой, эсвэл Монголчуудыг бүгдийг нь энэ өвчнөөр халдварлуулж үхүүлэх хорон санаатай эсэргүү байдаг байх
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарах уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө 400,000 долларыг танд өгөх болно. Намайг DOCTOR GEORGE гэдэг, би ХОТЫН ЭМНЭЛЭГТ нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд бөгөөд холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубай хотод байрладаг Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг хүсч байвал имэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: cityhospital7557@gmail.com ШИЛДЭГ ХҮН ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR GEORGE