sonin.mn
Хүндийг өргөлтийн 87 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин М.Анхцэцэг эцсийн мөч хүртэл медалийн төлөө өрсөлдөж, дөрөвдүгээр байр эзэллээ. 
Манай тамирчин огцомоор 110 кг-ыг өргөсөн амжилтаар тавд бичигдэж байсан. Улмаар түлхэлттэй өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөж, дөрөвт орж ирсэн. 
Түүний хувьд хүрэл медаль хүртэхийн тулд 147 кг-ыг өргөх ёстой байв. Ингээд 147 кг-ыг захиалж, медалийн төлөө эцсээ хүртэл тэмцэхээр болсон. Харамсалтай нь захиалгаа өргөж чадалгүй алдаж, дөрөвдүгээр байр эзэллээ. 
 
 
 
Анхаа маань хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч Олимпийн наадмын дөрөвдүгээр байрт шалгарна гэдэг том амжилт юм. Монголчуудын Олимпоос медаль хүртдэг ТОП 4 төрөл удахгүй тав болж нэмэгдэх боломжтой гэдгийг Анхцэцэг маань тод томруун харуулж чадлаа. 
 
 
 
М.Анхцэцэгтээ цаашдын замналд нь амжилт хүсэж, “Парис-2024” Олимпод дутуугаа гүйцээхийн ерөөл дэвшүүлье!