sonin.mn
Ази төдийгүй дэлхийн хэмжээний чадварлаг тоглогчид болон бэлтгэгдэж буй БНСУ-ын 20 хүртэлх насны шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны “Е” хэсгийг итгэл төгс тэргүүлж байна. БНСУ-ын баг хэсгийн хоёр дахь тоглолтоо манай шигшээг 7:0-ээр хожиж, зургаан оноотой, нэмэх 13 бөмбөгтэй боллоо.  Манай шигшээ багийн хувьд өнөөдөр хожигдсон ч сүүлийн тоглолтуудаас шалтгаалан хэсгийнхээ хоёрт бичигдэх үгүй нь тодорхой болох юм.  Өнөөдөр 17:00 цагаас явагдах Малайз болон Шри Ланка улсуудын тоглолт ямар үр дүнгээр өндөрлөх нь мөн чухал нөлөөтэй.  Шигшээ багийн залуустаа Шри Ланка улстай хийх тоглолтдоо ялалт байгуулахыг хүсэн ерөөе.