Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 (эрэгтэй 310, эмэгтэй 261) тамирчин өрсөлдөхөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэг нэгийг хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулав.
Дараа нь медаль хүртсэн дээрх тамирчдад ЗГТА, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийлээ.
“Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн. Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болж байна.
Ц.Цогтбаатар энэ тэмцээнд түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэллээ. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин нь О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.
Сэтгэгдэл0
ene tamirchidiin beltgel hangagdsan geed temzeend yabdag biz dee!!tedend dotood setgel hyniig yalah yhaanii talaar jaahan yaria helelchyyleg heregtei met sanagdana,ta nar barildaan adilhan hychtei beltgeltei hymyys tedend lekch yarilzlaga hereggyi ch gej baij medne,tiim bis suu!eeriigee yalan diilehiin tyld dotogsoogoo engiih heregtei bolno.dotood setgeliin hych dytagdaad baina;eertee itgeh itgel alga baina;gadnii olon yanziin saltgaanaas bolj ene ALT gedeg medailiig abch chadahgyi baina gedeg dygneltend hyrch baina.
Женко Ардчилсан холбооныхонд бүгдэд нь баатарын батлаж гардуулсан нь санагдчихлаа.
Өдрийн мэнд, би хорт хавдраас хэрхэн эдгэрсэн тухайгаа дэлхий дахинд хэлэхээр ирлээ, би Окос эмчтэй уулзах хүртлээ сайн ургамлын эмч байдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй, би ХАВДАРТАЙ 3 жил шаналж байгаа ч одоо эрх чөлөөтэй. Эмнэлгийн бүх шинжилгээ намайг эдгэрсэн гэдгийг баталж, өнөөдөр аз жаргалтай байна, Доктор Окос шиг ямар ч өвчнийг анагааж чадах хүн байхад яагаад хүлээж, зовж шаналах вэ? ХДХВ/ ДОХ, ХАВДАР/ Элэгний А, В, Герпес астма,, Чихрийн шижингийн 1, 2, БЭЛГИЙН ХАМРАГДАХ ӨВЧИН, НҮЦСЭН БАЙДАЛ, ЦАРВАЛТ Чимээгүй үхэх хэрэггүй, түүнтэй холбоо барихад л хангалттай. okosherbalhome@gmail.com та түүний +2348115799318 whatsap дугаараар холбогдож болно. okosherbalhome@gmail.com
Сайн байцгаана уу, та ядуу байснаас залхаж, амьдралаа тэнцвэржүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна уу, та бүхэндээ дуулгах сайхан мэдээ байна, Fortis эмнэлэг ноцтой сэтгэлгээтэй хүмүүсээс бөөр худалдаж авах гэж байна. Тэд таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг бөгөөд тэд ирэхээс өмнө визний үйл явцыг эхлүүлэхийн тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг бөгөөд энэ нь танд байгаа зүйлээ зарж, эрүүл саруул хэвээр үлдэх боломж юм. Хэрэв та бөөрний өвчнөөр өвдсөн хэвээр байгаа бол тэд бөөр шилжүүлэн суулгахад тусалж чадна, тиймээс тэд бөөрийг худалдан авч, зарна. Хэрэв та сонирхож байгаа бол [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно, тэдэнд бөөрний донор хэрэгтэй байгаа тул цахим шуудангаа санах хэрэгтэй. [ fortis.hospital.in@gmail.com }
Mongolchuud odoo sportoor bolsoon bolson. Avilgal heel hahuulitai iim ercheer temtseh bolood bn.