Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Булган сумаас гаралтай. 1964 оны луу жил Улаанбаатар хотод төржээ. Эцэг Дуламжавын аав Гомбосүрэн гэж асар их хүч
чадалтай хүн байсан боловч лам хүн учраас олигтой барилдаагүй байна.
Харин ээжийнх нь ах Дэндэв аймгийн арслан цолтой бөх байснаас гадна ээжийнх нь төрөл "Бүргэд" хочтой Очир гэж шаггүй барилдаанч хүн байсан байна. Эцэг Дуламжав нь дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. 2000 оны улсын баяр наадамд дөрев даваад тавын даваанд улсын заан Ц.Цэрэнпунцаг / гарьд/-т унаж байлаа.
Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсон нь бөх болох замнал нь эхэлжээ. Д.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймагт тойргийн барилдаанаас аймгийн начин цол, армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас цэргийн арслан цол авчээ.
Д.Мөнх-Эрдэнэ 1985 оны улсын баяр наадамд анх удаа зодоглож, хоёр давж улсын начин Б.Ганбаатарт унажээ.
1986 оны улсын баяр наадамд гурав давж улсын начин Д.Лхагва-Очирт унажээ.
1987, 1988, 1989, 1990 онуудын улсын баяр наадамд барилдаж чадаагүй. Учир нь тэрээр энэ хооронд ЗХУ-ын Литва улсын нийслэл Рига хотод нислэгийн штурманы мэргэжлээр суралцаж, 1990 онд уул сургуулиа төгс ирээд МИАТ, ИНЕГ, Чингис хаан олон улсын нийсэх буудалд он удаан жил одоо хүртэл ажиллаж байна.
1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд дөрөв даваад улсын заан З.Дүвчинд өвдөг шорооджээ.
1991 оны улсын баяр наадамд тавын даваанд улсын начин Ч.Бямбадоржтой тунаж давж 27 насандаа Монгол улсын начин цол авчээ.
1992 оны улсмын баяр наадамд найм давж үзүүрлэн үлэмж бадрах улсын заан цол,
1993 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн саруул сайжрах чимэг,
1994 оны улсын баяр наадамд зургаа давж хурдан шаламгай чимэг,
1995 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн агаад 1995 оны 7-р сарын 27-ны өдрийн Монголын үндэсний бөхийн цэцдийн зөвлөлийн шийдвэрээр олон жил амжилттай сайн барилдсаныг нь үнэлж Монгол улсын арслан цолыг 31 насандаа авчээ.
1996 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн бат суурьт чимэг,
1997 оны улсын баяр наадамд найм давж үзүүрлэн хичээнгүй бат суурьт чимэг,
1998 оны улсын баяр наадамд зургаа давж харьшгүй хүчит чимэг,
1999 оны улсын баяр наадамд зургаа давж, тод сонин чимэг,
2000 оны улсын баяр наадамд зургаа давж баатар зоригт чимэг
2001 оны улсын баяр наадамд зургаа давж бат өлзийт чимэг,
2002 оны улсын баяр наадамд зургаа давж цогт гарамгай чимэг,
2006 оны улсын баяр наадамд дөрөв давж аймгийн заан Б.Баяржаргалд унажээ.
2003, 2004, 2005, 2007, 2008 онуудын баяр наадамд гурав давж аймгийн начин Т.Энхтуяа, До.Ганбат, цэргийн заан Т.Амартүвшин, аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ, А.Отгонбаатар нарт,
2009, 2010, 2011, 2012, 2013 онуудын баяр наадамд хоёр давж, аймгийн арслан Га.Отгонбаатар, аймгийн начин Х.Мөнхжаргал, аймгийн арслан Ш.Дарханбатад /2011, 2012 онуудад/ аймгийн арслан Ц.Нямдорж нарт унажээ.
Үүнээс гадна cap шинийн барилдаанд 1996 онд үзүүрлэж 1993, 1995, 1997, 1998, 1999, 2000 онуудад их шөвөгт үлдэж байлаа. Мөн аймгийнхаа 70 жилд шөвгийн дөрөвт үлдэж байв.
Д.Мөнх-Эрдэнэ арслан өндөрдүү нуруутай, жин ихтэй, хүлээцтэй барилддаг, цээжиндээ бяр ихтэй, баруун хөлдөө гоц мэдрэмтгий, зодогны суганы хонхорцогоос барьж гуядах, энэ барьцнаас цохих, давуулж гуядах, ачих мэхийг голлон хийхээс гадна баруун хөлдөө орсон хүнийг шилдэж дарах, дагуулж гуядах, хагалж цохин дугтрах, халз хутгах, барьцгүй цохих мэхүүдийг сайн хийдэг бөх юм. Мөн самбо жүдогоор хичээллэж улсын болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байв.
Д.Мөнх-Эрдэнэ арсланг олон жил төрийн наадамд амжилттай сайн барилдаж байсныг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын гавьяат тамирчин цол тэмдэгээр 1998 онд шагнажээ.
Н.Батмөнх
Эх сурвалж: "Бөх" сонин
Сэтгэгдэл0
huurhiig ungurchihuj l gej ailaa sh dee
Мөнгө харсан арчаагүй бөх
Unendee bol bokhiin aviyasgui bokh hun. Harin yaj yavaad arslan bolson gej irged buu hel avargiid ch boddog baih.
Uumaani baad mi hum
Uuhshihsun yumuu?9
Улсад түрүүлж үзээгүй байж арслан авсан бөх. Унасан бөхийн дээрээс хүчээр дарах, нудрах, өчих гээд болохгүй бүтэхгүй муу барилдаантай бөх энэ юу биччих вэ хөөрхий бурхан болчихсон юм уу
Bi bas kk
UXER MONGOLCHUUD BYAR MUIXAR XUCHEER TUREE BARISAN ENE MAXAN TOLGOI MAANAG DURAKUUDIIG URGELJ ELDVEER XOORGOX YUM OUYNLAG ERDEMT XUN BAIXGUI BOLOXOOR ARGAGUI YUM DAA UXER IDEMXII BOXCHUUD
Монголчууд хурдан морь,хүчит бөхөө эрт үеэс дээдэлж ирсэн ариун сайхан ёс жудагтай ард түмэн.Та ямар ч үндэстэн байсан эцэг өвгөдөөс уламжилагдан ирсэн "ёс заншил"-г элдэв үгээр гутаан лоромжилдог нь ЯМАР УЧИР шалтгаантай юм бэ?
Энэ одоо ямар учиртай нийтлэл вэ. Мани хүн ярай явчихсан юм биш виз....
uhchihsen yum uu gej bodloo sh dee
Ulaanbaataraaraa duuduulj barildsan bol avarga ch boloh baisiin biluu.hudlaa um hudlaa l baidag.
nb. barsan yum bishuu eshul mungu tulj uuriiguu amid bgaag mderuulsen yum uu
Улсад түрүүлж үзээгүй байж арслан авсан бөх. Унасан бөхийн дээрээс хүчээр дарах, нудрах, өчих гээд болохгүй бүтэхгүй муу барилдаантай бөх.
um maaniin badmi xum
WHO CARES.MONGOL, JAPAN WRESTLING....ALL BULLSHIT..THEY'RE NOBODY'S...NOBODY.
litva ulsad bishee,,latvi ulsiin riga gevel yaj bna,,erhem bichigiin nöhör..
Махан толгой Мөнх-эрдэнэ, түүний дүү Мөнхбаяр бөөр мангар махан толгой.
kkkkkk Yag taliichihlaa gej sanalaa. Soliotoi yumaa
Сайн байцгаана уу? Гарчиг, болоод, жаазтай зураг гараад ирэхээр нь "ээ, ма ни бад ми хум" л гэсэн үгийг өөрийн эрхгүй амнаасаа унагаачихаад. ...эвгүй гэдэг нь, Батмөнх гэгч минь, бичиж буй зүйлдээ бүхий л талаар нь анзаарч анхаарч ухаан санаагаа төвлөрүүлж байхгүй бол ч... энэ мэтчлэн мэнд амар яваа бодьгалыг "талийгч болгочихоор" л нүглийн нүдийг гурилдана гээч ажил болчих. За, тэгээд, Мөнх-Эрдэнэ хэмээх бодьгалын бөхийн барилдааных нь хөрөг намтар болтой юмдагуудаа, бичвэрээс чинь харж байхад.
Энэ бичиж байгаа нөхөр арай л дэндэнэ.
Ene odoo yaj bnaa,uxsen um bx daa l gej oilgoloo ch dee
Ёох Ёох ямар балай нь ийм юм сэдэж бичдэг байнаа. Хайран сайхан бөхөө алдчихсан юм байх даа Архангайчууд гэж бодоод дотор пал хийгээд явчихлаа.
Ёох Ёох ямар балай нь ийм юм сэдэж бичдэг байнаа. Хайран сайхан бөхөө алдчихсан юм байх даа Архангайчууд гэж бодоод дотор пал хийгээд явчихлаа.
Ёох Ёох ямар балай нь ийм юм сэдэж бичдэг байнаа. Хайран сайхан бөхөө алдчихсан юм байх даа Архангайчууд гэж бодоод дотор пал хийгээд явчихлаа.
gashuudliin medee bol ontsogiig n har ulaan tuuzaar oroodog biz dee. unendee judagtai barilddag hun shuu. Baterdene avargiin hol gemtelteig medseer baij ter holond n ogt hurelgui barildaad unasan baidag yum.
Сайн бөх
харангуут л ум мани гэх дөхлөө сэтгүүлч гуай, яана даа энэ сэтгүүлч нэртэй малнуудыг...
Sain buh shuu, ailaa shuu naad zurgiig chini haraad. Sain buh, saihan zaluu shuu
энэ мүнгол бүх
Энэ хүн их л муу хүн шиг санагддаг шүү.
Say tsagaan saraar yaj xoshin shog togloj uzuurleseniig ni ooroos ni asuu.1000 $ toloo uxex gej bna lee.ichmeer damshig
сайн бөх
барьц сонгуулдаг байсан бол далай аврага болох байлаа.
Заан Баярсайханаас нэг их ялгагдахгуй шуналтан
Zurag horog ni hund buruu setgel toruuleheer bna daa yu heleh gesen oilgosongui ulsad 5 uzuurlsen sain boh
neeree ter ued barits songuulidag bsan bol 1 turuu avchih baisan baih shuu
Сайн бөх шдээ барилдаж үзээгүй байж юунд хүн муулдаг юм бэ нөхөдөө?
арслан маань мөнхөрч дээ мэхгүй байж цол авсан бол бүр л мундаг бөх гэсэн үг шүүдээ арсландаа энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе