sonin.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцжээ.
Тодруулбал :Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох талаарх асуудлыг шийдсэн байна.
   Ингэснээр Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол сар бүр 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн зай, жинд алтан медалийн эзэн болбол 2 сая, мөнгө бол 1, хүрэл медаль бол 500 мянган төгрөг өгч байхаар  тусгажээ.

   
    Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхэлнэ. Харин тухайн тамирчин нас барсан тохиолдолд гэр бүлийнх нь хүсэлтээр нэг жилийн мөнгөн урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох аж.

С.Сарнай