
ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 6 /BBC/. Европт Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн баяр ёслолын үйл ажиллагаа Их Британид эхэлжээ.
Европын орнууд энэ өдрийг 5 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг боловч энэ жил тэгш ой тохиож байгааг тохиолдуулан баяр ёслол хэдэн өдрийн турш үргэлжлэх юм.
Даваа гаргийн яг үд дунд Биг-Бен цамхгийн хонхыг дуугаргаснаар баяр ёслолын ажиллагаа эхэлжээ. 1945 оны 5 дугаар сарын 8-ны өдөр радиогоор хэлсэн Уинстон Черчиллийн алдарт ялалтын үгийг Британийн жүжигчин Тимоти Сполл уншиж сонсгосон байна.
Парламентын талбайгаас Букингемийн ордон хүртэл Лондоны төвөөр 1300 гаруй хүн оролцсон цэргийн ёслолын жагсаал болжээ. Жагсаалын манлайд Дэлхийн II дайны ахмад дайчин, 100 настай Алан Кеннет алхсан байна. Жагсаалыг Их Британийн хаан III Чарльз, түүний гэргий Камилла, Уэльсийн хунтайж Уильям гэргий Кейт, ханхүү Жорж, ханхүү Луи, гүнж Шарлотта нарын хамт үзжээ. Цэргийн жагсаалд Украины цэргүүд мөн оролцсон байна. Тэд хэлэхдээ, бидний хувьд ялалтын ойн жагсаалд алхсан нь асар их нэр төрийн хэрэг, харин Ялалтын ой нь энх тайван ямар их үнэ цэнтэйг, түүнийг хамгаалах нь ямар чухал болохыг сануулж, ухааруулах ёстой үйл явдал мөн хэмээжээ.
Ёслолын жагсаал нисэх хүчний “Улаан сумнууд” нислэгээр дууссан байна. Лондоны дээгүүр мөн “F-35M Lightning”, “Typhoon” сөнөөгч онгоцууд болон Дэлхийн II дайнд ашиглаж байсан алдарт “Lancaster” бөмбөгдөгч онгоц нисэн өнгөрчээ. Агаарын цэргийн парадыг хааны гэр бүлийнхэн Букингемийн ордны тагтнаас үзсэн байна.
Үдээс хойш хаан, хааны гэргий Букингемийн ордонд 50 орчим ахмад дайчин, тэдний гэр бүл болон дайны үеийн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ.
Их Британийн Үндэсний статистикийн газар, түүхийн нийгэмлэг зэрэг хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээр, 2024 оны байдлаар Их Британид Дэлхийн II дайнд (зөвхөн ахмад дайчид биш) оролцож явсан 70 мянга орчим хүн энх тунх байна. Тэд бол 95-112 насны хүмүүс юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл15
Д2Д ялалт Орос Монголд хамаарна, яравгар Британчуудад хамаагүй бөлгөө!
Эмээ уу,,,дебыль ээ,,,
202.126.90.195 энд тэндгүй эмээ уу гэж мэдрэлтдэг мэдрэл орк өөрөө мэдрэлийн эмээ уу.
Чи ч бас эмээ уу,,,,дебыль ээ,,,
өөрөө жинхэнэ дебил пиздаа байж эмээ уугаач.
Жоохон юм унш. Яс юман дээр орос өиш Зөвлөлт холбоот улс холбоотнуудтайгаа ялалт байгуулсан юм!!!
Энэ хаан гэгч нь ичих нүүргүй хулгайч луйварчин улны новш болж таарлаа. Хаан хүн ийм ичгүүргүй хулгайч байж таарахгүй.
Английн хатан хааны гэр бүл дэлхийг захирагч сүүдрийн хаант Ротшилдийн гэр бүлтэй холбоо сүлбээтэй байдаг юм.
2 дебыль ээ,,,эмээ ууцгаа,,,
2дебыль ээ,,,эмээ уусан уу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
англи америк үнэхээрийн фашизм нацизмыг үзэн яддаг бол хоёрдугаар фронтоо нээж одер висла дээр малгай хаян тэврэлдсэн юм бол москвагийн улаан талбайд оролцох ёстой
Эмээ уу,,пебыль ээ,,,,
40 оны намар Английг хөнгөлөлтөй нөхцөлд бууж өгөх болзолтойгоор Гитлёрийн бичиг баримтыг дөрвөн гээгин нэг болох Рудольф Гeсс авч яваад шүхрээр Англид буугаад дайн дуустал хоригдсон юм !чeмбeрлeн байсан бол хүлээгээд авчих байлаа ! байнга кубын навчин тамхи татдаг Чeрчиль байлдана гэж хэлээд Иисоф хүүтэй хамтраад энэ дайнд ялсан юм ! Одоогийн баруунын мөн зүүнийн гомогууд үүнийг мартчихсан л дө !
ene baruun ukrainuud chin germanii tald l baildsan ch dee hoo..
Лондонгоо сэг болтол бөмдөгдүүлсэний ой гээч ..