
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 26 /NHK/. Газын зурваст нэн даруй гал зогсоохыг Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цахимаар үг хэлэх үеэрээ уриалжээ.
Тэрбээр мөн сүүлийн үед Палестиныг хүлээн зөвшөөрсөн улс орнуудад талархал илэрхийлж, ийм шийдвэр гаргахыг бусад орнуудад уриалсан байна. Ерөнхий санал шүүмжлэлийн гурав дахь өдөр М.Аббас дүрс бичлэгээр үг хэлжээ. АНУ түүнд тус улсад нэвтрэх виз олгохоос татгалзсан юм.
М.Аббас Израилыг шүүмжилж “Израилын хийж байгаа зүйл бол зүгээр нэг түрэмгийлэл биш. Энэ бол дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг мөн. Үүнийг баримтжуулж, хянан ажиглаж, түүхийн номонд тэмдэглэн үлдээх болно” гэж хэлжээ. Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Газад амиа алдсан хүмүүсийн тоо 65 мянгаас даваад байна. “Газын зурвас дахь палестинчууд Израилын эзлэн түрэмгийлэгч армийн явуулж буй геноцидын шинжтэй дайн, сүйрэл, өлсгөлөн, нүүлгэн шилжүүлэлттэй хоёр жил орчмын турш нүүр тулсны дараа би өнөөдөр та бүхэнд хандан үг хэлж байна” гэж М.Аббас мэдэгджээ.
Ийнхүү тэрбээр “Газын зурвас дахь дайныг нэн даруй, бүрмөсөн зогсоохыг” уриалахаас гадна хүмүүнлэгийн тусламжийг “аливаа нөхцөл болзолгүйгээр” нэвтрүүлэх ёстой гэж хэлсэн байна. М.Аббас мөн Исламын ХАМАС бүлэглэлийн үйлдсэн 10 дугаар сарын 7-ны халдлагыг шүүмжилжээ.
Палестинд засаг захиргааны шинэчлэл хийх, ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг “дайн дууссанаас хойш нэг жилийн дотор” явуулахад чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихийг тэрбээр НҮБ-д уриалсан байна. Ингэхдээ “ХАМАС засаг төрд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй” гэдгийг онцолжээ. Палестиныг хүлээн зөвшөөрсөн зарим улсын зүгээс Палестины засаг захиргааг шинэчлэх, ХАМАС-ыг сонгуульд оролцуулахгүй байхыг уриалж байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Хорчин шоучин Буриадуудын садан, Азийн дайсан Оросуудын саймширдаг Еврейчүүд нь маш харгис хүмүүс. 2000 жилийн өмнөх бид л хүн бусад нь биш гэдэг нацист шашных нь сургааль нь үеэ өнгөрөөсөн. Мань Оросуудыг шүтдэг Еврей Армен бурхад нь хүн гэж авч хэлэлцдэггүй. Азийн орнуудад ганцаараа Европ гэж поопордог Оросуудыг Европчууд Европ гэж авч хэлэлцдэггүй шиг.