“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Уянга, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Даланзадгад сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Амартөр, дэд дарга Т.Буяндэлгэр, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны Улс төрийн ахлах ажилтан Б.Бат-Эрдэнэ, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймагт энэ сарын 13-20-нд ажиллав.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг энэ сарын 20-нд Даланзадгад суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзав.
Уулзалтыг эхэнд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Ардын намын 31 дэх Их хурал дээр Н.Учрал дарга “Ардын нам-Ард түмэндээ эргэн ирнэ” гэж хэлсэн. Ард түмэндээ эргэн ирэхийн гол агуулга нь намын анхан шатны гишүүдтэйгээ уулзаж, тэдний саналыг сонсож, бодлого шийдвэртээ тусгахад оршино” хэмээн онцлов.
Ингээд өнгөрсөн 10 жилд Монгол Ардын нам засгийн эрх барихдаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан, хэрхэн хөгжүүлсэн талаар мэдээлэл өглөө.
2012-2016 онд Ардчилсан нам төр, засгийн эрх барьж байхдаа “Чингис”, “Самурай”, “Мазаалай” бонд гаргаж, их хэмжээний зээл тавьсан. 2016 онд Монгол Ардын нам их хэмжээний өр, зээлтэй, эдийн засаг дефольт зарлахад хүрсэн улсыг хүлээж авч байлаа.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Ардын намын тэргүүлсэн Засгийн газар"Чингис", "Самурай", "Мазаалай" бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
2015 онд нэг хүнд ногдох ДНБ 3900 ам.доллар байсан бол 2025 онд нэг хүнд ногдох ДНБ 7200 ам.доллар болжээ. Монгол Улсын эдийн засаг 2015 онд 23 их наяд байсан бол 2025 онд 90 их наяд болж, гурав дахин тэлсэн. Экспорт 2015 онд 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 16.8 тэрбум ам.доллар болж, дөрөв дахин нэмэгджээ” хэмээн уулзалтад оролцсон намын гишүүд, дэмжигчдэд албан тоонд тулгуурласан мэдээлэл өглөө.
Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 7,619 хоршооны 25,569 малчинд 866.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор малчид, иргэд хамтран хоршоо байгуулж, үйлдвэрлэл эрхэлж байгаа, зарим сумд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа юм.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлөлттэй зээлийн 59 хувь нь үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, 13 хувь нь хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн,11 хувь нь мах, сүү, цагаан идээний техник, тоног төхөөрөмж авахад 10 хувь нь тэжээлийн ургамал тариалах, мал бордох чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагджээ.
Төрөөс малчдад үзүүлсэн дээрх дэмжлэгийн үр дүнд хөдөө, орон нутагт шинээр 1,160 ажлын байр бий болжээ.
Мөн малын үүлдэр 60 орчим хувиар өссөн бол өвс, тэжээл бэлтгэлийн хүрэлцээ 35 хувиар, малын хашаа, саравчны хүрэлцээ 33 хувиар тоног, төхөөрөмжийн хангалт 21 хувиар ажиллах хүч, тэжээл тариалах газрын хүртээмж тус бүр 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”үргэлжилж, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж, тариалангийн газарт ногоон тэжээл тариалж өвөл, хаврын хүндрэлээс сэргийлж байгаа юм.
Цаашлаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг гацаанаас гаргаад байгаа юм. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг төслүүд хөдөлж эхэлсэн.
Түүнчлэн Засгийн газар стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 16 ордоос наймд төрийн эзэмшлийн хувийг тогтоож, өгөөжийн 60-аас доошгүй хувь нь иргэдэд очих хуулийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгааг намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр мэдээлэлдээ дурдав.
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо 2025 оноос “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж ирсэн. Харин 2026 оноос бид гишүүн өрхүүдээр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ. Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр иргэдээс санал авч байгаа аж.
Даланзадгад сумын Монгол Ардын намын хорооны дарга А.Амартөр “Бид намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонсож, бодлого шийдвэртээ тусгана. Монгол Ардын намын цахим нам болж, “Enam 3.0” платформыг хэрэгжүүлж байгаа. Тум сумын намын гишүүд “Enam 3.0” платформд нэгдэж, мэдээлэл солилцож, сонирхлын бүлгээрээ хамтарч байна” гэлээ.
Дараагаар нь уулзалтад оролцсон намын гишүүд дэмжигчид саналаа чөлөөтэй хэллээ.
“Ерөнхий сайдын санаачилсан тэтгэврийн шинэчлэлийн талаарх хуулийн төслийг Улсын их хурлаар хэлэлцэхээр болсонд баяртай байна. Манай нам залуусаа дэмжих, элсүүлэх хэрэгтэй. Нам дотроо эвтэй байх хэрэгтэй. Эв нэгдэл гэдэг дээдийн дээд. Монгол Ардын намын дарга Н.Учралыг ажлыг нь дэмжиж хийлгэх хэрэгтэй” гэсэн юм.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр гишүүдийн саналыг сонссоны дараагаар “Засгийн газар УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулахаар тэтгэврийн шинэчлэлийн талаарх хууль өргөн барьсан. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаа уг хуулийн төслийг Улсын их хурлын гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн баяртай мэдээг дуулгая.
Намын гишүүд дэмжигчид маань эв нэгдэлтэй байхыг хүсэж байна. Аймгийн намын хорооны дарга намаа эв нэгдэлтэй байлгах үүрэгтэй. Эв нэгдлээ сахин хамгаалж ажиллаарай” хэмээв.
Энэ өдөр намын ахмад гишүүн А.Цээсодном, Ч.Цоодол, С.Түвшинтөр нарынхаар очиж, хүндэтгэл үзүүллээ.
Намын ахмад гишүүн А.Цээсодном “Би 1969 оны Монгол Ардын намын гишүүн. Аймгийнхаа Монгол Ардын намын Ахмадын хорооны даргаар ажиллаж байсан. Манай нам хэлсэндээ хүрч, бодлогоо хэрэгжүүлдэг. Би гишүүддээ нэг бүрчлэн уулзах хэрэгтэй гэж ярьдаг хүн. Хөдөө орон нутагт баг, сумын намын гишүүддээ хүрч, саналыг сонсож, хэрэгжүүлж байгаад талархаж байна.
Манай нам бол бодлого хэрэгжүүлдэг. Би ахмадын тэтгэврийн зээлийг хүүлж өгдөг нь буруу гэсэн саналтай байна. Засгийн газарт талархах зүйл их байна. Эмчилгээнээс хасагдсан 200 гаруй нэр төрлийн эмийг устгах үүргийг өгсөн нь маш зөв” хэмээн саналаа хэлж байв.
Намын ахмад гишүүн, Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Ч.Цоодол: “40 жил Өмнөговийн боловсролын байгууллагад багшиллаа. Яллаа гэж баярлаж, ялагдлаа гэж гуниглаж болохгүй. Хөдөлмөрийн баатар, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Л.Түдэв “Мянган уншигчтай байсан ч сонингоо хийнэ. Би нэг уншигчтай байсан ч сонингоо хийнэ. Би ажлаа хийж байна” гэсэн байдаг.
Үүнтэй адил манай нам сүүлчийн нэг гишүүний төлөө ч ажиллах хэрэгтэй. Залуу хүн гарч ирж байгаад баярлаж байна. Би залуучуудыг дэмждэг. Монгол Ардын нам залуу сайхан даргатай боллоо. Залуу хүн алдаанаас айх хэрэггүй. Зөв алдах хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан олон жил ажилласан нь илүү өндөр авах тэтгэврийн шинэчлэлийн бодлого зөв. Би төрөөс өгч байгаа тэтгэврээ чамладаггүй. Төрийн буян.” хэмээн ярьж сууна.
Түүний гэргий Б.Оюунсүрэн хашаандаа гүзээлзгэнэ, усан үзэм, алим, чавга, жимсний мод тарьж, ургуулжээ. Шанцай, сонгино, нарийн ногоонуудыг хүлэмжид тарьж байна. Сарнай, голт бор гээд зуны цэцэгс хэдийнээ дэлбээлжээ.
Монгол Улсын Осолгүй манлай, Онц тээвэрчин С.Түвшинтөр гэргий Г.Цэцэгмаагийн хамт угтан авлаа. Намын ахмад гишүүн С.Түвшинтөр гуай “Засгийн газар Тамхины татварын тухай хууль, Тэтгэврийн шинэчлэлийн хууль гээл сайн хууль гаргаж байна. Нам залуу хүнийг дэмжиж ажиллах хэрэгтэй” хэмээж байлаа.
Даваа - 06 сарын 22,
2026

Сэтгэгдэл2
ӨМНӨ НЬ ХААШАА ДАЙВЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЖ ТЭНЭЖ ЯВААД ОДОО ЭРГЭН ИРЭХ БОЛОВ? ОДОО БОЛ МАН Д ХУУРТАХГҮЙ ШҮҮ.
Урьд нь ард түмнээ МАН хаячисхан байсан гэдгээ энэ дарваан хар хошного хүлээж байна. Өдөр бүр энэ Дарваан хар хошногын зургийг тавьж реклам хийгээд байна