АБУ-ДАБИ, 2026 оны хоёрдугаар сарын 5 /DW/. Орос, АНУ, Украины төлөөлөгчид өчигдөр Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотод уулзлаа. Талууд хэлэлцээгээ пүрэв гарагт буюу өнөөдөр үргэлжлүүлэхээр болсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн Украины нэгэн албан тушаалтан Axios хэвлэлд ярилцлага өгөхдөө, уулзалтын эхний өдөр үр дүнтэй болсон гэсэн байна. Уулзалтуудыг хаалттай хэлбэрээр хийж байгаа юм.
Оросын төлөөлөгчдийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков, Украины талыг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар ахлан оролцож байгаа бол АНУ-ын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер, мөн Армийн сайд Дэниел Дрисколл нар оролцож байгаа аж.
Украин, Америкийн албан тушаалтнуудын ярьсныг эш татан Politico сонинд мэдээлснээр, уулзалтын үеэр талууд газар нутгийн асуудлыг хэлэлцсэн байна.
Орос, АНУ, Украины төлөөлөгчдийн гурван талт уулзалтууд нэгдүгээр сарын 23-24-нд Абу-Дабид болж, дайныг зогсоох талаарх АНУ-ын санал болгосон төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Эх сурвалжуудын мэдээллээр, талууд хэд хэдэн заалт дээр санал нэгдсэн ч газар нутгийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эхний шатны хэлэлцээний дараа мэдэгдэхдээ, шийдэгдээгүй байгаа ганц асуудал бол Донбассийн асуудал гэжээ. Оросын тал Донбассаас Украины цэргийг гаргахыг шаардаж байгаа бол Киев энэ шаардлагыг эсэргүүцсээр байгаа аж. Донбасс нь Украины бүрэлдэхүүнд багтдаг боловч зарим газар нутаг нь Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Донбасыг Оросууд эзэлсэн цагт украйнүг дуугүй бууж өгнө. Эс бөгөөс Одессыг алдана.
Булаан эзлэгч Оросыг эсэргүүцэе
Орос сөнөтүгэй
ангел меркелд молигодуулсан социалист орнуудаа молигодуулсан балтийн улсуудаа молигодуулсан кавказийн улсуудаа молигодуулсан СССР-ийн хоёр СС үсэгтэй украйнаа молигодуулсан ядаж украйнаа молигодуулчих гээд байх юм ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛГООД СҮР ХҮЧЭЭ ҮЗҮҮЛЭЭД ДАЙНЫ ЦАГИЙН ХУУЛИАР АРД НИЙТИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЯВУУЛЖ БЭЛЭН РЕЗЕРВЕНД НӨӨЦЛӨӨД ДАЙЧЛАН ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭНЭ ҮҮ ОДЕСС НИКОЛАЕВ ХАРЬКОВ ГЭСЭН ОРОС ХОТУУДАА ХУРДАН БУУЛГАНА УУ энхийн гэрээ байгуулангуут маргаааш нь украйн өөрийн хот тосгоныг буудаад орос довтоллоо гэнэ Ёвропчууд агаар тжнгэс хуурай газраар цөмрөн орж ирнэ орсын аюулгүй байдал хутгын ир дээр байна Дайсан далдуур хүчээ хуралдуулж байна Дайрах хүчээ бэлтгэж байна ЭХИЙН САНАА ҮРИЙН ТӨЛӨӨ үрийн санаа эх орны төлөө шуурах цасан шамрага нүүр нүдгүй шуурга сөрсөн дууч шувуу чарлан баба ягог ална
Путин минь дайнаа түргэн дуусгахгүй бол Орос орон чинь өөрөө дууслаа шүү,халзан чөтгөр өө!