Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ.
Тэрбээр өсвөрийн шатарчдад хандан “Шатар бол тэсвэр тэвчээр шаардсан оюуны их спорт. Оюун бодлоо цэгцлэх, анхаарал төвлөрөл сайжруулах зэргээр хувь хүний хөгжлийг тэтгэдэг спорт” гэж онцлон хэллээ. Мөн шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт оруулах бэлтгэл ажлын хүрээнд тус аймаг багш нараа хэдийнээ бэлдсэн байгааг сайшаав.
Өмнөговь аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил зургаан насны /6-18 нас/ ангилалд 160 орчим хүүхэд өрсөлдөж байна. Нас насны ангилалд эхний гурван байрт шалгарсан шатарчид аймгаа төлөөлөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Өмнөговь аймаг өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил таван настай буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тус тэмцээнд оролцуулж эхэлснээрээ онцлог юм байна.
Өмнөговь аймаг шатрын спортын баялаг уламжлалтай. Тус аймгийн шатарчин Б.Халиун шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018 онд мөнгөн медаль, 2019 онд алтан медаль хүртсэн. Мөн тус аймгийн шатарчин С.Төгөлдөр уг тэмцээнд 2022 онд түрүүлж байжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар яг одоо Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж байна.
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл10
Ylas dayaraa aimag byr hedelgeend orj ene saihan jiseegeer syralzmaar daa,tegbel olon hymyys dyndaas onchiin onchgoi toglogch garahiig ygyisgehgyi dee!!!!!amjilt hysye,SATARCHID DAA................
Албадлагаар шатар заавал өмнөговьчууд бүгд боол болно. Боол хүн хэзээ ч эзнийхээ үгнээс гарахгүй. Өөртөө эзэн мэт байхын тул өөр өөрийн эрх чөлөөтэй байж, өөрийн сонирхдог зүйлийг чөлөөтэй сурах хэрэгтэй. Тэгж өссөн хүүхэд эрх чөлөөт хүн болж, харийн боолчлолд орохгүй. Занданшатар гахай шатар албадан зааж, өмнөговьчуудыг боол болгож дууслаа. Боол өмнөговьчууд РИО ТИНТОгийн эсрэг эс тэмцэх болно.