Үнэн болон худлаа, бодитой болон хийсвэр гайхамшгууд
Гайхамшиг гэж байна. Гайхамшгийн дээд нь гэж бас байна. Бүр дээдийн дээд гайхамшиг гэх эрэмбэ ч мөн буй. Дээдийн дээдэд багтах нэгэн гайхамшиг бол аль ямар ч амьтан үр төлөө үлдээх, үржиж өсөх чадвар юм. Нүдэнд үл үзэгдэх вирус, бактериас эхлээд нүсэр том халим, заан хүртэл бүгд л үржиж, өсөж, удам судраа үлдээж байдаг. Үлдээх үлдээхдээ бүр амьдрах чадвар олгоод, “сургаад, хүмүүжүүлээд”, биеийг нь даалгаад үлдээхийг нь яанаа!
Эвцэлд орох, үр тогтох, тээх, төрүүлэх, тэжээх, бойжуулах, амьдрах урлагт сургах – энэ процесс төгс төгөлдөр байдгийг нь үнэхээр гайхмаар. Ийм процесс далайн гүнд, усан дотор, газар дээр, доор, өндөр уулсын оройд ч явагдаж байдаг.
Төрөл, зүйлээ үл таслан үргэлжлүүлэх чадавх амьтан бүхэнд байдаг болохоор л эх дэлхий маань ой модтой, өвс ногоотой, ан амьтадтай, бас хүнтэй болчихжээ. Хүмүүс нь бүр үе залгамжилсан хаантай, олон дүрээр тодордог хутагтуудтай, худлаа ч болов “амьд бурхадтай, чөтгөр, шуламтай, диваажин болон там” мэттэй ч байдаг болжээ. Зөвхөн л тархи, толгойд нь итгэл сэтгэлд нь байдаг бурхад нь мөнх настай, харин анх хүнээс төрсөн хутагтууд нь хойд дүртэй (хаана ч, хэнээс ч төрж болдог), сүнс нь яг л шилжин явдаг цом, туг шиг. Шашны тэргүүн нь мөн төрийн тэргүүн болдог, лам нар нь эхнэр авдаггүй тэр оронд энэ хойд дүрийн үзэгдэл ихэд бэхжиж, хэлбэржжээ. Тухайн шашныхаа, лам нарынхаа, сүм хийдүүдийнхээ ашиг, сонирхлыг баттай хамгаалж чадах хүнийг бүр хүүхэд байх цагаас нь бэлдэх тун ч зальжин технологи юм.
Нялх хүүхдэд хар багаас нь чи бол энэ тэр хутагтын хойд дүр, амьд бурхан гэж итгүүлээд, шашны боловсрол олгож, ёс зүйд нь сургаад (дүрсэлж хэлбэл, тухайн шашин байнгын хаантай байх арга) насан эцэслэтэл нь ашиглах энэ арга одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа нь бас л нэг гайхамшиг юм.
Энэчлэн үнэн ба худал гайхамшгууд, объектив болон субъектив гайхамшгуудаар хорвоо ертөнц дүүрэн юм даа... Үржих, өсөх, үр төлөө үлдээх энэ дээд гайхамшгийг амьтдад бүр эд эсийн түвшинд, удамших түвшинд, олон гормоны нөлөө, оролцооны түвшинд, бусад амьтдын амьдрал, оршилтой шүтэлцүүлэн бүтээж чадсан нь байгалийн хувьслын дээдийн дээд гайхамшиг юм. “Байгалийн хувьслын философи” номондоо энэ бүхнийг би товч ч болов харуулсан болно. Илүү дэлгэрэнгүй өгүүлэх цаг, боломж надад одоо алга болов. Уг нь мөн ч сонирхолтой сэдэв, асуудал юм шүү... Тухайн хүний сүнс нь ямар ч амьтанд шингэж, хувилж төрж болох талаарх сургаал, номлол нь ямар нэгэн баталгаа, нотолгоо огт үгүйн дээр ижилгүй том төөрөгдөл юм. Бараг л амьтан бүхний, бүр хонь, ямааны ч гэсэн урд төрөл нь хүн байх боломжтой болчихдог. Тэгэхлээр бид хонь төхөөрөөд идлээ гэхэд л хэн нэгэн хүний хойд төрлийг алж, хороож, махыг нь идэж байгаа болохнээ? Санаандгүй нэг аалз гишгэчихлээ гэхэд л бас хэн нэгэн хүний хойд төрлийг алчихаж байна гэсэн үг. Ер нь амьтан бүхэн л хүмүүсийн хойд төрөл, хүмүүсийн сүнс байхнээ? Хүмүүс хүмүүсийнхээ сүнстэй харьцаж, унаж, эдэлж, төхөөрч, сааж, өсгөж үржүүлж, агнаж байгаа болохнээ? Иймэрхүү төөрөгдлүүдээс хүмүүс (оюун ухаантай амьтад!) хэзээ нэг салах юм бол оо? Ингээд л орхие. Яриад л байвал мөн ч олон юм байна даа...
Төр улс бүхэн ямар нэгэн үзэл сурталтай байсан хэдий ч зөвхөн дан ганц шашнаар үзэл суртлаа болгосон улс орон цэцэглэн хөгжиж байсан баримт, жишээ дэлхийн түүхэнд байхгүй, гарч ирэх ч үгүй.
Учир нь хүмүүсийн амьдрал, нийгмийн амьдрал бол иргэний нийгмийн нь аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшнээр л тодорхойлогдож, нөхцөлдөж байдаг энгийн, жирийн, ердийн процесс юм. Энэ процессоор л нөхцөлдөж, энэ процессын язгуур шаардлага, хэрэгцээ, сонирхлыг тусгасан үзэл суртал, төр засаг л улс орон бүхэнд байж, нийгмийн амьдралыг нь удирдаж, зохион байгуулж байх жамтай. Шашин суртал бол байнгад л иргэний нийгмийн хавсарга болж ирсэн нь үнэн болно. Шашин суртлын үүрэг, нөлөөг хэтрүүлэх, дээдлэх, өөр шашинд сөргүүлэн тавих, зөрчил, дайсагналыг үүдэх, хурцдуулах нь дайн, самууныг дэгдээдэг аюултай. Дэлхий дахинд дэгдэж байсан дайн самууны ихэнх нь шашны шалтгаантай байсан гэгддэг. Шашин суртлын үндсэн дээр Европын орнуудын хооронд 36 жилийн туршид дайн самуун дэгдэж байв. Ойрхи Дорнодын орнуудын хооронд шашин суртлын үндсэн дээр мөн л олон арван жил дайн самуун гарчээ. Одоо ч зарим нь үргэлжилсээр. Хүмүүс бүгдээрээ л мич, бичин хүний үеэсээ гарал үүсэл нэгтэй болохоор орчин үеийн хүмүүс 5 гол шашинд хуваагдаад л, тэдгээрийн 4000 шахам элдэв урсгалд автагдаад л хүүхэд шиг гэнэхэн загнаад л, ичмээр, жигшмээр зан үйл хийгээд л, хатуухан хэлбэл тэнэгтээд л баймааргүй байна.
Орчин цагийн, шинэ үеийн, юм үзэж нүд тайлсан, ихэд оюунлаг болцгоочихсон хүмүүс энэ зуунд амьдарч байгаа билээ. Тэдний дунд мал шиг тэнэгүүд цөөхөн шүү дээ...
Монголын нийгэм дэх орчин үеийн нэгэн сөрөг гайхамшиг гэвэл улстөрийн 37 нам юм. Энэ бол нийгэм дэх 37 толгой гэсэн үг. Энэ 37 толгой мэдээжээр тус бүр л олон гартай, олон хөлтэй байж таараа. Яг л Төвдийн ламын шашны олон толгойтой, олон гар, хөлтэй бурхад шиг дүрслэгдэх байх. Энэ олон толгойд олон янзын үзэл суртал байгаа, олон гарт олон зэвсэг байгаа, олон хөл доор нь олон янзын хортон (чөтгөр, шуламс, хорт могой, араатан мэтийн) байгаа. Орчин үеийн Монгол гэж нэрлээд нэгэн Мангасын хөрөг зурж ч болохоор. Гэтэл байгаль дэлхий маань олон толгойтой нэг ч амьтан бүтээгээгүй юм. Харин олон гар, олон хөлтэй амьтад бол байгаа билээ. Гайхамшиг гэхээр энэ Мангасын толгой нэг бүр нь худал хэлж, гар нэг бүр нь хулгай хийвэл яанаа! Байгальд зөвхөн эрэмдэг зэрэмдэг амьтан л олон толгойтой төрдөг. Тэгвэл нийгэм дэх хэтэрхий олон толгой бас л сөрөг үзэгдэл болж таарах гээд байна... 3.5 сая хүнтэй улсад 37 нам гарч ирсэн нь гайхамшиг биш гэж үү? 35 жилийн туршид хэмжээ, хязгааргүй, эх захгүй улстөржиж, үр дүнд олон арван нэр цуутай авлигач, хулгайч улстөрчидтэй л боллоо. Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ? Энэний цаад шалтгаан, үнэн учир юу юм бэ? 35 жилийн дотор зөв, шударга, чадварлаг, жинхэнэ эх оронч улстөрч ядаж л хэд гурав төрмөөр дөө? Харамсалтай, бас гайхалтай баримт шүү! Та бүхэн энэнд гайхахгүй байна гэж үү?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл39
Gaihah zuil baihgui. Ardchilsan songuuli tarhinii turaalt mongolchuudad taarahgui baina. Zuvhun hulgaich, luivarchin hund l uls turd oroh sedel Mongold turdug. Jiriin hun uls tur luu orohgui, orson ch ajil hiilgehgui.
Ёс суртахуун гэж юм байхгүй байна. Ухаан ухамсар ч гэж алга. Ядахнаа япон, солонгос, хятад шиг гудамжиндаа хулгайгүй болчих юмсан.
хуц чиний эзэн путин ч гэсэн гэмт хэрэгтэн ш дээ
Энэ жилийн цагаан сар урьд жилүүдийнхээс хамаагүй ядуу гуйлгачин цагаан сар болж байна.Юмы үнэ урьд жилийнхээс 5 дахин өссөн. Татвар 5 дахин өссөн ЭТТ-с өгөх ноогдол ашгийг Зандангахай тэргүүтэй МАН-ын данжаадууд аваад идчихсэн. Газар нутаг эд баялгийг нь Данх ,Нямбаатар Амарбаясгалан нар зараад идчихсэн .Хятад улс Монголын хил дотор монголын засгийн газрын тогтоолоор хууль есоор өөрийн өмч болгосон газар нутгаа хамгаалахаар Бээжингээс гамин цэргүүдийг оруулж магадгүй болоод байна
АН төрд гарах бүрдээ эдийн засгийг унагаж улс орныг хүндрүүлдэг,Төрийн данс улайлгаж,гадаадыг үлэмж өр зээлэнд живүүлдэг,Нийгмийн өмчийг идэж уух явдал хэмжээ хязгаараа алдаж, иргэдийн амьдрал хүндэрдэг,Хэдхэн хүн баяжиж олонх ядуурдаг, Харин МАН төрд гарч л эдийн засаг бизнесээ сэргээдэг,Дутагдал зөрчлийг арилгаж иргэдийн амьдралыг хэвийн байдалд оруулдог, Гадаад худалдааг тэлж төсвөө нэмэгдүүлдэг, Бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж эхлэдэг,, Үүнийг иргэд ил тод харж байна Яаж ч гүтгээд нэмэргүй, Улс орныг өөдтэй өнгөтэй аваад явах,хоёр хөрш болон бусад оронтой хэвийн харилцааг хадгалж чадах, улс төрийн хүчин бол МАН л байна,Улс орноо дахин идүүлж хөгжлөө хойш нь чангаая гэж хүсч байгаа бол төрд АН болон бусад хүчнийг зарж болно
Монголд авлига хулгайн хэрэгт өгдөг ял гэж бараг л байхгүй учраас, улс төр нь тэр чигээрээ хулгай, худал, гэмт хэргийн бүлэглэл! Тийм л учраас хөгжил муутай, дэлхийн адаг, улны ядуу шившигийн улс байгаа юм!
Зах зээл бол өөрөө авилга үүсгэгч,Хамгийн их авилга бол том хөрөнгөтөн орнуудад л байна, Манайд авилга гэгдээд байгаа зүйлийн ихэнх нь тэнд ердийн хэвийн хэвшил болсон зүйл гэнэ,Үндсэндээ тэнд авилга хулгай луйвар зэрэг гэмт хэрээ дийлэхээ байсан,Баян хоосны ялгаа дэндүү их, Бүх зүйлийг мөнгө шийднэ ,Хамгийн бохир зүйлүүд тэнд үүснэ,Авилгыг багасгахын тулд хуулийн заалтуудыг чангалж хатуу мөрддөг л бололтой юм, Харамсалтай нь бид захиргаадалт гэж туйлширч төрөө дэндүү хүчгүйдүүлж байна,Анархизм улам цэцгэлсээр, Энэ бохир нийгэм рүү дэндүү түргэн явж байна
Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.
Лев Толстой: Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.
Энэ бол ардчилагч гэх бүлэг хулгайчидад л тохирох үг
Мнгл эргэж гулгасаар ёс жудаггүйн хангалд унаж бгаагийн шалтгааныг тун оновчтой гаргаж иржээ. Градитут
Толгой эргүүлсэн балай юм бичих хэрэггүй дээ...Ямар ч сонирхолтой зүйл энд алга....Одоо болио......
Яагаад ийм болчихов ?? үүнээс гарах ямар зам байх бол.???..үндэслэл бий л дээ.аажмаар зүгшрэх биз ээ.цаашдаа 2-3 намтай байж...тэд нь оюунлаг байх.иргэдийн ухамсар дээшлэх ...ингэвэл учиртай..даанч намуудад өөдтэй залуус орохгүй болжээ...
УИХ-д ялтангууд эрүүгийн хэрэгтнүүд сууж байна. 😡😡😡
Ер нь бидний дийлэнхи олонхи нь эргүү тэнэг ангилалд орчихсон. Энэний том жишээ бол дайн, аллагыг дэмждэг, Путинийг дэмждэгээр илэрнэ. Мөн Халзан бүргэдтэйг ухуулахгүй гэж тэмцэхээр илэрнэ. Газар шороогоо ухахгүй хонио хариулж амьдарна, хилээ хаана гэдгээр энэ өвчин илэрнэ.
Энэ жилийн цагаан сар урьд жилүүдийнхээс хамаагүй ядуу гуйлгачин цагаан сар болж байна.Юмы үнэ урьд жилийнхээс 5 дахин өссөн. Татвар 5 дахин өссөн ЭТТ-с өгөх ноогдол ашгийг Зандангахай тэргүүтэй МАН-ын данжаадууд аваад идчихсэн. Газар нутаг эд баялгийг нь Данх ,Нямбаатар Амарбаясгалан нар зараад идчихсэн .Хятад улс Монголын хил дотор монголын засгийн газрын тогтоолоор хууль есоор өөрийн өмч болгосон газар нутгаа хамгаалахаар Бээжингээс гамин цэргүүдийг оруулж магадгүй болоод байна
Чи л эргүү тэнэгүүдийн ангилалд орохоор байна.
путиныг дэлхий даяараа дэмжиж байгаа учраас ПУтиг ялж байгааш дээ яагаад америк хар хүчээрээ довтолж дайрахгүй байгаа юм бэ Дэлхийд тийм ёс ичгүүртэй Украйн орос славян гаралтй атлаа орос руу домбасс руу довтолсон тул домбаассын уурхайчид үр хүүхэд хойч үеээ бодон үхэн хатан нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байна Домбаассыг анх ленин украйнд өгч УССР-ыг байгуулсан Домбасс хамгийн тэргүүний ухамсартай шудрага ленинч сталинч комсомолчид юм Тэд өөрчлөх чадвартайг ленин урьдаас хурцаар хараж таньсан хамгийн их өртөж алагдаж байгаа домбаасчууд ялжж нутгаа чөлөөлсөөр байна ИХ ОРСЫН АГУУ ЯЛГУУСАН ХҮЧ ЯЛАГДАШГҮЙ ЮМ ХАНТ ЗАСАГТАЙ БАЙСАН Ч ЛЕНИНИЙ БРЛЬШЕВИК ЗАСАГТАЙ БАЙСАН Ч СТАЛИНЫ ЯЛСАН СОЦИАЛИЗМтай БАЙСАНЧ БРЕЖНЕВИЙН КОММУНИСТ НИЙГЭМД БАЙСАН Ч горбачёвын өөрчлөн байгуулалтын хөрөнгөтнийг дуурайх саймшрах урвах засаг байсан ч едьцины олигархын засаг төрийн үед Путины ту
Нэг том толгойтой бөгөөд хажуунаас нь олон том жижиг толгойнууд цухуйж ургасан Дамдинчойжээ гээд нэг бурхан Төвдийн шарын шашинд байдаг юм ! Тэр бол одоогийн Монгол улс нь юм том толгой нь МАН ! Гандангийн шинэ хамба чинь МАя ын удирдах зөвлөлийн нууц гишүүн нь гэсэн ! Хуучин хамба Чой чинь Хүрэлсүхийн лам багш нь бөгөөд одоо цагаан сараар уулзалдана ! МАН ын томчууд манай намын томчуудын хүүхдүүдээс л 10 р Богдыг тавиарай гэж Далай ламаас гуйсны хүчинд Гарамжавын зээ хүүг тавьсан юм ! Хаа байсан Амёрикд төрсөн ихэр хүүхдүүдийг тавихыг бодоход нэлээн мөнгө гуйлт орсон байх ! Энэ Чуукаа өвгөн цагаан сарын дараа заслаа хийлгүүлнэ гээд Гандан ру арай явахгүй байх ! Сүүлчийн түүхийн матёриалист хүн шүү дэ ! Хэрвээ Гандан зүглэвэл Монголд зөв философич байхгүй боллоо гэсэн үг !
Сайхан бичжээ. Илүү дэлгэрэнгүй өгүүлэх цаг, боломж байгаа шүү!
Урвагч увайгүй Баттулга, Шүүрт Мөнхбаясгаоан нар нийлээд хийсэн хулгайгаараа тэргүүлж байгаа.Арааё нь бэрхийн галч ,бузар ахтайгаа удаалж олон жилийн турш Монголыг хорлосон мафийн гишүүд болох Сү Батболд Бямбацогт Ажнай батээрдэн ,хүрэлсүх,амарбаясгалан нар явж байгаа Жижиг гарын хулгайчууд бол бараг бүгдээрээ
Таны шүтдэг орос ахаас сурсан хичээл Путлерийн орос орныг олигарх хулгайчууд удирдаж байна Путлер Санкт Петербургийн мафийн толгойлогч байсан Орос орны үндсэн хууль ёсоор ерөнхийлөгч 4 жил засаглана Дахиад 4 жил сунгаж болно заалттай Путлер хулгайчуудтай хамт оросын үндсэн хуулийг урж хаяж 20 жил орос орныг удирдаж байна Орос ахаас хуулах дуртай орос ахаа өмөөрдөг монголчууд хулгайч гэмт хэрэгтэнийг сонгуульд дэвшүүлдэг ялуулдаг гажигтай болчихсон Сонгуулиар УИХ ын дарга Учралыг оросууд орос гаралтай хүн зарласан
Манай улсын үндсэн хууль барууны рнуудын ҮХ -ын орчуулга, өөрийн ард түмний онцлог, үүний дотор хүний эрх, эрх чөлөөг хэтэрхий задгай тавьсан явдал. Нөгөө талаар төрөө муу хэлсэн хүн мундаг болгож харагдуулах Бурууны орнуудын захиа даалгавараар АН -ын анхны ард түмний толгойг эргүүлсэн үзүэл сутралын гай гамшигийг бид хэтэрхий олон жил боллоо. Ард түмэн маань ирээдүйд мөнгө олохоос өөр үзэл санаааны чиг бартимжаа байхгүй болсон энэ цаг үед төрийн толгойд гарсан хүн бүр шуналын тулам болж хувирдаг тогтолцоо олон жил боллоо. Үүнийг засахад Төрийн хатуу чиг бодлого хэрэгтэй үүнийг бараг хийж чадахгүй л болов уу
тусгаар тогтносон нэгдсэн орос байсанч орсын эсрэг өдөж ёвроп америк пайн эхлүүлдэг ОРОС ХЭЛСЭЭР САНУУЛСААР БАЙЙТАЛ ДАЙНЫГ ЁВРОПЧУУД САНААЧЛАН ДАХИАД ГАРГАЛАА ДЭЛХИЙД ЦӨМИЙН ДАЙН ЗАЙЛШҮЙ КАПИТАЛИСТ МӨЛЖЛӨГ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ МОНОПОЛИУД ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАН ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЖ БАЙНА ЯДУУС БАЯЧУУДЫН ХООРОНД ДАЙН ЗАЙЛШГҮЙ
Монголын газар нутгаар оролдвол хатуу гэсгээл хүртэнэ шүү өмхий хулгайч нараа
Гайхахаар болохгүй. Гайхаж бнаа. Үнэн. Гэхдээ бид, үүнийг Монголчууд санаачлан бүтээж, хөгжүүлээгүй. Гадныхан бидэнд тулгасан, гэхдээ түүнийгээ Монголчууд, гадны ноход дагасан төрийн нохдын гараар угсарч, төгөлдөржүүлсэн. Ганцхан шалтгаан бий. Тэр нь Монголын тусгаар тогтнол, газар зүйн байршил, байгалийн баялаг, асар их нөөц шт. Тэр сонгосон гээд бгаа нийгэм нь өнгө, мөнгөтэй нь сайхан амьдрах боломж, нөхцөл бусад л учир жанцан нь бнаа.
Тархины тураалт улныхантай энэ олон улс төрчид гэх луйварчид ихэд овжин ажиллаж ирсний улмаас Мнгол өөдлөхгүй бна даа.Сүүлийн 35 жилийн манай улсын уруудсаар бгаагийн учир жанцанд энд бгаа юм. Тун зөв бичиж. Эргүү масс санаа авахгүй л дээ.Мадлуулсаар л бх болноо
Монголчууд хөгжих маш хэцүү. Яагаад гэвэл монголчуудад хөгжилд хүргэдэг гол зүйл болох ёс суртахуун байхгүй гэж япон судлаач хэлсэн байсан. Тэр л үнэн болж таараад бн. Дарга болоод хулгай хийнэ. Түүнээсээ шүүгчид болон намдаа хандив өгөөд хамгаалалтанд орно. Намын санхүүжилт нэрийн дор энэ бүхэн явагдана. Ийм бусармаг тогтолцоотой. Энэ тогтолцоо нь ёс суртахуунгүй, ичих булчирхайгүй хулгай худал хоёр дээр тогтож байдаг улс.
Япон судлаач тэгж хэлээгүйг өөрөө зарласан шүү
Орон нутгийн зам баяраар хэр удаан түгжирч залхаадаг судалгааг авч галт тэрэгний зам барьвал
Хүчингийн хэрэг хүндэвтэр хэрэг.
Амьгүй юм гэж үгүй
Тэнэг хүн тамын амьтан болдог
Матрикс бол бурхан багшийн
Хэрэг хийсэн хүнийг нүдээр нь
Хүнд айлгаж сэжиг төрүүлж наад гэмт хэрэгтнээ зугтаалгаж болохгүй шүү гэж цагдаа шиг хэлэх нь гэмт хэрэг
Санаанд багтамгүй гэх зүйл анги
Биднийг сэтгэцийн өвчтөн гаж донтонууд удирдаад байна уу? “Гадаад диплом нь гоёл байж болно. Харин улс орныг удирдах чадвар, хариуцлага байхгүй бол тэр боловсрол улс орныг аварч чадахгүй.” “Биднийг англиар гоё ярьдаг, гадаадад төгссөн нэртэй боловч бодит үр дүн гаргаж чадахгүй удирдлага удирдаж байна. Гадаад боловсрол биш — эх орондоо үнэнч, бодит шийдэл хэрэгжүүлдэг манлайлал л Монголыг аварна.
соёлтой оронд удирдагчииг бодлогоор бэлтгэж сонгодог , монголд гудамжнаас чанга орилсонииг шууд е. сайд ерөнхиилөгчөөр сонгодог