sonin.mn

Боннын их сургуулийн дэргэдэх Гольдфуссын палеонтологийн музейгээс 100 гаруй чулуужсан олдвор хулгайд алдагджээ. Эдгээр олдвор нь 70-100 кг жинтэй бөгөөд зарим нь тэрбум гаруй жилийн настай юм.


Үл мэдэгдэх хүмүүс музейн хоргонуудыг онгойлгоод хамгийн үнэ цэнтэй үзмэрүүдийг авч явсан байна. Боннын их сургуулийн профессор Мартин Лангерын ярьснаар, чулуужсан олдворуудын зарим нь 10 мянган еврогоос дээш үнэтэй ажээ.


Хулгайч нар 15 шилэн хоргыг хагалж, 10-ыг нь хөшиж онгойлгосон байна. Орох хаалгыг эвдсэн ул мөр олдоогүй бөгөөд хүнд жинтэй олдворуудыг хэрхэн авч гарсан нь тодорхойгүй байгаа юм. Боннын их сургуулийн Геологийн шинжлэх ухааны хүрээлэнд засвар хийсний дараа олдворууд хулгайд алдагдсаныг илрүүлжээ. Засварын ажил 2023 оны 12 дугаар сараас 2026 оны долоодугаар сар дуустал үргэлжсэн бөгөөд энэ хугацаанд хоргонуудыг модоор хучиж хамгаалсан байв.


Харин засварын дараа модыг авахад олдворууд хулгайд алдагдсан байжээ. Их сургуулийн захиргаанаас хулгайд алдагдсан үзмэрүүдийн гэрэл зургийг нийтэлж, интернэт, нийгмийн сүлжээнд сэжиг бүхий худалдах саналууд тавьсан тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэхийг уриалсан байна. 


Харин балар эртний шувуу, эртний морь болон дэлхий дээрх хамгийн том далайн хилэнцэт хорхойн олдворуудын эх хувийг нь хуулбар болон цутгамал хэвээр орлуулан сольсон байсан тул хулгайд алдалгүй авч үлджээ. 



Б.Адъяахүү