sonin.mn

"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, Булган дэвжээний бөх Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хороо, Пирамид Орд ХХК, Эрдэм Транс ХХК-ийн бөх, Улсын үнэн зоригт харцага Э.Даш үзүүрлэлээ.


May be an image of text

Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ,"Хилчин" спорт хороо, Ажнай корпорацийн бөх, Улсын начин Б.Гончигсүрэн, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа. Наймд Улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Б.Нямсамбуу, Д.Батбаяр, С.Дорждалам нар үлдлээ.


May be an image of one or more people and text

Дараагийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2026.09.05-ны 11:00 цагаас Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг сумын цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.





Гэрэл зургийг Я.Алтанцөгц

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО