sonin.mn

“Айчи-Нагояа 2026” Азийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монголын Үндэсний Олимпын Хорооноос тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид, дасгалжуулагчдад 361 брэндийн иж бүрэн хувцас, хэрэглэл олгож байгаа юм.


No photo description available.

Энэ өдөр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар текбол, ширээний теннис, волейбол, элсний волейбол, теннисний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч, хувцас хэрэглэл гардуулан өгч, тэмцээнд нь амжилт хүслээ. Монголын баг тамирчдадаа амжилт хүсье!