sonin.mn

Тээврийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан үе үеийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхний ажил, амьдрал, дурсамжийг өгүүлэх 900 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг өнөөдөр /2026.10.28/ нээлээ.


Тус үзэсгэлэн нь албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, үе үеийн алба хаагчдын гавьяа зүтгэл, үнэт өвийг олон нийтэд сурталчлан таниулах, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилготой билээ. 

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Соёлын төв өргөөний “Уран зургийн галерей”-д зохион байгуулагдаж, Тээврийн цагдаагийн албаны удирдлага, үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.


Энэхүү үзэсгэлэн нь 90 жилийн түүхийг гэрэл зургаар хүүрнэн, алба хаагчдын бахархал, дурсамжийг дэлгэснээрээ онцлог юм.


Үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг дуустал гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийт, алба хаагч та бүхэн хүрэлцэн ирж үзэж, сонирхоно уу.