sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц нар уулзалтын үеэр яригдсан асуудлуудын талаар танилцуулав.


Линь Жянь хэлэхдээ, "Украины хямралын асуудлаар Хятад, Герман хоёр улс тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэрэг “ НҮБ-ын үндсэн дүрэм”-ийн зорилго, зарчмыг сахин биелүүлэхийг зорьдог. Энэ нь тогтвортой аюулгүй байдлын архитектурын чухал үндэс суурь бөгөөд үүнийг хүндэтгэх ёстой. Хятад Герман хоёр улс Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нь зөв гэж үзэж буй бөгөөд Швейцарт өндөр дээд хэмжээний уулзалт болон бусад холбогдох олон улсын энх тайвны бага хурлыг зохион байгуулах талаар идэвхтэй ажиллахад байхад бэлэн байна. Хятад, Герман хоёр улс Газын зурваст хүмүүнлэгийн байдал хүндэрч, бүс нутгийн байдал цаашид даамжрах эрсдэлд санаа зовж байна. Газын зурваст саад бэрхшээлгүй, тогтвортой хүмүүнлэгийн хүртээмжийг бий болгох, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхэд НҮБ болон түүний харьяа Палестины дүрвэгсдэд туслах, зохицуулах агентлагийг дэмжих, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2728 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, “Хоёр улс”-ын төслийг хэрэгжүүлэх явдал л Израиль болон Палестинчуудыг урт хугацаанд тогтвортой байлгах цорын ганц хувилбар гэж үзэх, олон улсын хууль тогтоомжийн дагуу, ялангуяа Улаан тэнгисийн усан хил дэх худалдааны аяллын аюулгүй байдлыг баталгаажуулахыг Хятад Герман хамтдаа уриалж байна." гэжээ.


Г.Бямба