С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүж үүрүүлсэн асуудал ойрын үед сөхөгдөх бололтой. Учир нь Засгийн газраас энэ сарын 10-нд “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс олон улс дахь хүний эрхийн байгууллагуудтай холбогдож, эрүүдэн шүүсэн асуудлаар тодорхой алхмуудыг хийгээд эхэлжээ. Мөн энэ хүрээнд тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт “задлан шинжилгээ” хийх шаардлага үүссэн байна.
Тэгэхээр 2021 онд гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн, нэр бүхий хүмүүстэй холбоотой “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийн материалыг нууцаас гаргах асуудал хөндөгдөхөөр яригдаж эхэллээ.
Түүнчлэн одоогийн Засгийн газрын тэргүүн тухайн үеийн Ерөнхийлөгчийг хэвлэлийн ярилцлагааараа, Засгийн газрын хуралдаан, томоохон арга хэмжээнүүд дээр үг хэлэхдээ энэхүү эрүүдэн шүүсэн асуудалд шууд буруутгадаг. Хамгийн сүүлд “Тэр бол 30 жилийн ардчиллын түүхэнд улс төрийн захиалгаар эрүүдэн шүүж, хүн хэлмэгдүүлсэн, хамгийн жигшүүртэй хүний эрхийг зөрчигч” гэж хэлсэн байна.
Уг хэргийг хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулсан. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад нэг жил зургаан сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байдаг юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
Сонгууль бүрийн өмнө Зоригын хэргийг ярьдаг юм ! Зоригын хэргийг яриагүй сонгууль гэж байдаг юмуу ! 28 оны сонгуулиар Зоригын хэргийг дахиад л ярина ! 32 оны сонгуулиар ахиад л ярина ! Ингэхэд энэ Чимгээ Содном хоёр чинь Амгаланбаатартай нийлээд айл шатаачихсан юм биш үү таван хүн үхсэн ч гэх шиг ! Зоригтой ямар ч хамааралгүйгээр !
Энэ тахарыг сайн шалгах хэрэгтэй юм байна даа. Гөлөг болтол нь хорих.
Энэ Содномдаржаа Чимгээ нар Зоригийг алаагүй.Айш тараагаагүй.тэр л үнэн.
НӨГӨӨ АНИВЧАА ЭРДЭНЭБАТЫН НОТОЛЖ ЯРЬЖ БАЙГААГААР БОЛ ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА НАР ХОТОД ОРООД ИРЧИХСЭН ГУДАМЖИНД ТААРСАН ХҮМҮҮСЭЭС ЗОРИГИЙГ ХААНА БАЙДАГ ЮМ БЭ ГЭЭД АСУУГААД ТАВАРГАЖ ЯВСАН ГЭЖ БАЙГАА ХА ХА ХА. ТЭГЭЖ АСУУЖ СУРСААР ЯВААД ОЛЖ АВААД НУХЧИХДАГ СҮРХИЙ МУУХАЙ АЛУУРЧИД ШҮҮ. ТЭР ГУДАМЖИНД ТААРСАН ЗОРИГИЙГ ХААНА БАЙДГИЙГ ЗААЖ ӨГСӨН ХҮМҮҮС НЬ 20 ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ГЭРЧЛЭЭД ХАЯЧИХГҮЙ ЮУ, ТЭГЭЭД Л ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА ХОЁР БУДАА БОЛОХГҮЙ ЮМ, ТЭГНЭ ШТЭЭ, ГЭРИЙГ НЬ ЗААЖ ӨГСӨН ГЭРЧҮҮД БАТЛААД БАЙХАД ЧИНЬ АНИВЧАА ЭРДЭНЭБАТ ЮУ ГЭЖ ТҮҮНИЙГ ЗҮГЭЭР ОРХИХ ВЭ, ХУРЦТАЙГАА НИЙЛЖ БАЙГААД ЯРГАЛДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ, МУУСАЙН ХОГНУУДЫГ ТАМЛАЖ БАЙГААД ХЭЛҮҮЛЭХ ГЭСЭН ШИЙР ЗААГААД БАЙСАН ГЭЖ БАЙГАА, МУУХАЙ ХОГНУУД ШҮҮ. ЭЛБЭГДОРЖ БАЙГААГҮЙ БОЛ БАЛРАХГҮЙ ЮУ, ЭЛБЭГДОРЖ Л ХУУЛЬ ШҮҮХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛААД НӨГӨӨ ХОЁР МУУХАЙ АМЬТНЫГ ЧИНЬ ХУУЛИЙН ДЭЭД ЯЛ ӨГҮҮЛЭЭД ТӨРИЙН НУУЦАД АВЧИХАЖ БАЙГАА ЮМ, МУНДАГ БАЙГАА БИЗ. ЭЛБЭГДОРЖ БАЙГААГҮЙ БОЛ ХААНА БАЙДГИЙГ НЬ СУРЖ БАЙГААД ХҮН НУХЧИХСАН ХОЁРЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙСАН
Бузар
Гурван шатны шуухийн шийдвэр гээд аргумент болгож ярььдаг Шуугчид хэргиийн учрыг олоогуй байж болно шуу Яагаад гэвэл хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар бурдуулсэн гэж ярьж бичиж байсан яжишээ нь хашааг нь давуулж хуур шидсэн гээд л ябас таван зун шатсан хэргийн. Талаар урьд нь галын дугнэлт гараад цахилгаанаас болсон гэснийг суулд оорчилж Чимгээ наарт тохсон гэх мэт
,,Шүүхэд хянан шийдвэрлэх,, гэж байдаг биз дээ
Чимгээгийн омгоологч гэмгуй гэдгийг нотлох олон баримт цуглуулсан гэж ярьж байсан Гэтэл тэрийг нь шуух хуралд танилцуулаагуй Тэр омгоологчийг хамгаалалтанд авах хэрэгтэй дээ
Нотлоогүй хэрэгт ажилласан мөрдөгч цагдаа нарт цалин бүү өг
Хар дарж зүүдэлвэл хуурайлдаг
Дамирангийн Энхбатыг аймшигтайгаар эрүүдэн шүүж тамлаж алсан хэргийг хэзээ авч үзэх вэ? Энхбат үхсэн болохоор хамаагүй болчихдог юм уу?
Тэр содномдаржаа, чимгээ гэсэн хоёр нөхөр бол яалтгүй алуурчид мөн. Ман худлаа балрахаа дөхөөд ирэхээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж байгаан