"Магнай Трейд" группийн өв залгамжлагч Г.Дашням МАХН татан буугдах үеэр тус намын 30 хувийн квотыг ашиглан, МАН-д элсэж, улмаар МАН-ын Бага Хурлын гишүүн, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч болсон билээ.
Үүнээс хойш ихээхэн хэмжээний санхүүжилтыг тус намд хийсэн гэгддэг. УИХ-ын 2024 оны сонгуульд 10-р тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Ялагдмагцаа өөрийнхөө сошиал хуудсаар Д.Цогтбаатар, М.Оюунчимэг нар луу дайрч, хуурай агсам тавьж байв.
Төд удалгүй Х.Нямбаатар түүнийг өөрийнхөө зөвлөхөөр томилсон юм. Энэ үеэрээ Г.Дашнямыг НИТХ-д нэр дэвшүүлнэ, хэрэв НИТХ-д сонгогдвол Нийслэлийн Засаг Даргын орлогчоор томилно гэж хүртэл амласан гэдэг.
Гэвч МАН-ын удирдлагууд түүнийг хуурчээ.
НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт түүнийг нэр дэвшүүлэхээр урьдчилан тохирсон байсан боловч уг тойрогт Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс МАН-ын Нарийн Бичгийн Дарга Х.Алтай, эдийн засагч Б.Дөлгөөн нарыг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн Дарга Н.Учралын зүгээс НОСК-ийн захирал М.Говьсайханг, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Д.Сумьяабазарын зүгээс үнэртэй ус үйлдвэрлэгч Б.Ану-Үжин гэх охиныг тус тус зүтгүүлэн, МАН-аас нэр дэвшүүлжээ.
Ийнхүү МАН-д маш их санхүүжилт хийсэн гэгддэг Г.Дашням тус намаас тодорхой албан тушаал авч чадалгүй үлдэж байна.
Х.Нараа
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл11
Зарим новнуудыг нь сонгохгүй гэдгээ хэлчий
Scooteree avaad zailaasai
Дашням чи хулгайч, хулхи намыг сонгосон чинь буруу. Шууд АН-д орж санхүүжүүлээд шударга ёсны төлөө зүтгэ за
скүүтэр ......
Энэ Г.Дашням дахиад элдэв лайв хийж дөвчигнөх вий! Тэгэх магадлалтай хүлээц, намба гэх зүйл нь туйлын хомс айлын эрх хүүхдийн шинж нь "төгс" бүрдсэн залуу шиг санагдсан.
Дэвшүүлээд ч дэмий дээ. Төрд дутагдсан фигур яав ч биш! Нэмээд эрх мэдэл, албан тушаал энэ хүнд үнэхээр зохихгүй
Зөв зөв. Скүтер гэж нэг лай байна.
Магнай-трейд Ганзоригоосоо эхлээд хулхи ш дээ, балга бензин ч хандивлачихаж чадахгүй...
gohi ni gedeg um
Энэ хүү чинь мэдрэл нь зүгээргүй юм биш үү. Өнөөдүүл нь анзаараа байлгүй дээ
Энэ мал пацаныг маллаж явах мэдээж хэцүү, МХБХ-нд гай чирээд хөөгдсөн байдгым гэсэн.