sonin.mn

Нүүрсний хулгайн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансагласан мөнгөний эх үүсвэртэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаад Монгол Улсыг хил даван гадаад улс руу оргон зайлсан, яллагдагч Амартүвшингийн Амундра гэгч этгээд тансаг буудалд архидангаа үе үе элдэв зураг сошиал хаягтаа стори болгон оруулах боллоо. Тэр бүү хэл өөрийгөө шүгэл үлээгч гэж нэрлэн, гэрчийн хамгаалалтанд авахыг АТГ-аас хүссэн юм.


Гэвч бодит байдал дээр Амартүвшингийн Амундра гэгч этгээд бол шүгэл үлээгч биш оргон зайлсан яллагдагч.


Түүний дэлгэж буй мэдээлэл нь ч баримт, шүгэл үлээлт гэхээс илүү өөрийгөө аврах гэсэн шантааж төдий зүйл гэдэг нь нэн илэрхий байна. Иймээс А.Амундра гэгч этгээдийг нэн даруй баривчилж, шалгах нь шударга ёсонд нийцэх учиртай.


Б.Намуун