Цэцэг цэврүү шиг нялх балчир охидыг 50-тай, 60-тай, бүр 70-тай хөгшин эрчүүдэд хүчээр эхнэр болгож өгдөг. Нэгэнт нөхөрт гарвал гэртээ сууж зөвхөн хүү төрүүлж Аллахын байлдагчдыг олшруулах л үүрэгтэй гэхчлэн өмнөх нийтлэлдээ би бичсэн, барууны хэвлэлд гарсан зураг тавиад “Эмэгтэй хүн бол хүүхэд олныг төрүүлэх машин, хүн биш!” гэсэн тайлбар хийснээ үргэлжлүүлээд энэ удаа “Эр, эмийн ёсон” гэдгийг тэд хэрхэн үздэг тухай зурагт тайлбараа сонирхуулъя. Жиргээнд яваа олон зургийг аваад оруулчихлаа. Авторууд нь хүлцэх биз ээ.
1979 оны лалын хувьсгалын өмнөх ба дараахи ираны мусульман эмэгтэйчүүд нялх охидын харьцуулсан хар зураг. Ингэхэд аятоллагийн энэ дэглэм 1979 онд лалын хувьсгалаа ялуулаад лалын лам нар засгийн эрх баримагцаа гаргасан эхний шийдвэрүүдийн (хуульчилсан) нэг нь Иранд эмэгтэйчүүдийн нөхөрт гарах насны доод хязгаар “18” байсныг “9” болгож доошлуулсан явдал байв. 1979 оны “Мартын 8”-наар эмэгтэйчүүд бүсгүйчүүл тайван жагсаал хийснийг нөгөө алдарт корпусынхан догшин хэрцгий дарж буй бичлэг сайтуудад байгаа. Тэд энэ “9 нас” гэдгийг эсэргүүцээд цээрлэл амсацгаасан. Ираны хотуудад хууль зөрчсөн хүүхнүүдийг ташуурддаг, ороолгодог, сүмбэддэг зодуурын талбай олноороо буй болсон нь бодит түүх. Иран бүсгүйчүүлийн там тэгж л эхэлсэн юм даа. Охидын хүүхэд насны аз жаргалыг нь лалын лам нар зүгээр л сүйтгэчихсэн, яагаад гэхлээр аль болох эрт, бэлгийн бойжилт дөнгөж эхэлмэгц л хүүхэд “үйлдвэрлээд”, мусульман хүн амаа өсгөөд байх юм болсон. Тэгээд ч өссөн дөө.
Иракт охидын гэрлэх насыг залуужуулсан тухай зураг энэ байна. Залгуулаад лалын нэг хамба лекц тавьж буй зураг. Эмэгтэй хүнийг бурхан яах гэж бүтээсэн тухай. Тэгж бүтээгдсэнд нь их л харамсаж байгаа зураг.
Энэ бүхнийг л ТАМ гэж нэрлээд байгаа юм л даа. Ийм ТАМ-ын үзэл сурталтай, итгэл үнэмшилтэй, түүнийгээ 90 сая хүн арддаа тулгаад хатуу хуульчилчихсан, тэгээд бүр гадагшаа, бүс нутагтаа, тэр ч бүү хэл мусульман биш бусад бүх хүн ардад тулгах гэж завдсаных нь төлөө АНУ, Израиль хоёр байлдаж сөнөөж байна.
Энд нефть 1-рт биш шүү, тэгж эндүүрэв. Энэ дайны зорилго нефть огт биш. Хамаатай юу хамаатай. 1-р шалтгаан нь лалын ТАМ-ын үзэл суртлыг ичээнд нь нуга дарж, Ираны 90 сая ард түмэнд эрх чөлөө, ардчилал, аз жаргалыг нь атгуулчихаад АНУ, Израиль хоёр бүс нутгаас гараад явчихна. Энэ бол ариун үйлс! Өөр юу гэх юм?
Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.04.04
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Яахав проганда л гэх байхалдаа, оросын РТ мэдээний сайт дээр үнэхээр нухацтай мундаг анализууд байналээ энэ дайны талаар. Отгоо бид хоёрыг бодвол бас жаахан юм мэдэх хүмүүсийн шинжилгээг уншиж байх хэрэгтэй.