Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө буйгаа тэмдэглэлээ. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахын төлөө байгаагаа талууд илэрхийлэв. Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн талууд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд, тухайлбал, төв тэнхлэгийн төмөр замыг хөгжүүлэх, төмөр замын зүүн коридор, олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл12
Путин МАН-ын зальт хулгайч авлигачдаас болгоомжлох хэрэгтэй.Монголын дархлагдсан авлигачин хулгайч луйварчингуудтай нэг ширээнд сууж байгаагаа мэдэж байгаа болов уу?
Эмээ уу,,,эргүү балай оркоо,,,
Цуст алуурчин, дайны гэмт хэрэгтэн бол Путин.
Монголын ард түмнээс гаоминг цэргийн бага дарга Хүй Сү Жанг,Вэйжиньхүү Данх гэдэг алдар цолуудыг хүртээд байгаа Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ гэсэн МАН-ын маоист хунхуз-хунвейбинчүүдын маоист бодлогын үр дүнд АНУ тэргүүтэй барууны орнуудад Монгол улсын эсрэг улстөр эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай яригдаад эхэллээ...https://www.youtube.com/watch?v=snNW20-qtIs
Гамин цэргийн бага дарга Хүй Сү Жанг ,Бээжинхүү Ден Хао нар УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатараар дамжуулан дүүргийн иргэдийн хуралд /ИТХ/ нэр дэвших дэвшигчдээсээ 100 сая төгрөгийг нэхсэн байна.Энэ төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт хэрэг мөн үү? Мөн бол Хүй Сү Жанг ,Данх нарыг яаралтай баривчлан шалгах шаардлага үүсэн байна.
БАЯРТАЙ БАЙНА Ч ГЭХ ШИГ! ЖИНГЭР АЯТАЙ !
Монгол улсын гадаад харилцааны яамны мэргэжилтэнгүүд чадваргүй гэдгийн харж байна. Илүү дутуу олон улсын гэрээнд орж болохгүйг үнэхээр амьдрал дээр амсаж байна. Тэр олон улсын эрүүгийн шүүх гэгчээс бүүр гарцгаа. Ахиж үүнээс өөр хэрэггүй олон улсын гэрээ байвал сайн шалгаад гарах ёстой бол гар. Монгол улсын гадаад харилцааны яамны суурь муу байна.
Эгийн голоор наймаалцсан бол болж байна
Шааж л бхгүй юу
eh oprnii mini MONGOL heleer yarigch gadnii tagnyyliin hylgaich nariig olj oljloh chag ni boljee....Bidniig deerengyi yanztai dabsilj bna suu!!!!!!!!!!!!
Путинд бараалхав биш Путин монгол улсын ерөнхий сайд Оюунэрдэнэд бараалхав гэдэггүйнмуу ллр сэтгүүлчээ.
ОХУ-ын «Росатом»-ын дарга Лихачев : бид УБ-ын 3-р ДЦС-ыг бүрэн шинэчлэн реконструкция хийж өргөжүүлж өгөхөөр боллоо. Бас 220-330 мегаваттын( МВт)чадалтай бага оврын, модулийн атомын цахилгаан станцыг( АЦС)богино хугацаанд барьж бэлтгэн, авчирч угсарч өгөхөөр монголын талтай сая тохирлоо гэж мэдэгдэв. Уг АЦС-ийг барихаас эхлээд ашиглах бүх хугацаанд оросын ажилтан мэргэжилтэнүүд хариуцан ажиллуулах юм байна, (монголын тал мэргэжилтэн залуусаа сургаж бэлтгэтэл.). Путин манай Ерөнхийлөгчийг удахгүй оросын Казаньд болох БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтанд урьлаа. Мөн ирэх онд болох Агуу Ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд Москвад урьлаа. Мөн монгол цэргүүд зэвсэг техниктэйгээ ирж Ялалтын параданд жагсахыг би хүсэж байна.