sonin.mn

Улс төрийн нам эвслээс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ зарлаад буй. Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос зарласан нэр дэвшигчид боловсролоороо тэргүүлж байна. Тухайлбал: 


НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Дөлгөөн


Эдийн засагч мэргэжилтэй Б.Дөлгөөн АНУ-ын Коннектикат Коллежид бакалаврын зэрэг хамгаалж, Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үндэсний хөгжлийн газрын дэд дарга, Эдийн засаг Хөгжлийн яамны сайдын зөвлөхийн албан тушаал хашиж явсан тэрээр нийслэлийн агаарын бохирдлын асуудал болон суурь шалтгааныг судлах дэлхийн банкны төсөлд ажилласан. 


НИТХ-ын сонгуульд 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Мандуул 


АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан тэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралын албан тушаалыг хашиж байсан одоо Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байна. 


НИТХ-ын сонгуульд 3 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Одонтуяа 


Инженер мэргэжилтэй Э.Одонтуяагийн хувьд Өмнөд Солонгосын Ханкёны их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд сургуульдаа судлаачаар ажиллаж байсан туршлагатай. ШУТИС-д шинжээчээр ажиллаж байсан тэрээр барилгын салбартаа тэргүүлэх инженерүүдийн нэг. 



НИТХ-ын сонгуульд 7 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Ану-Үжин 


АНУ-ын Линколн сургуульд үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр дадлага хийж бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр Франц, БНЭУ, АНУ зэрэг олон улс оронд мэргэжил дээшлүүлж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зуучийн компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Нийслэл ирэх жилүүдэд метро, дүүжин тээвэр, дагуул хот зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тэгвэл дээрх төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил болгоход салбартаа мэргэшсэн албан хаагчид нийслэлд хэрэгтэй. Энэ утгаараа МАН-аас боловсрол хийгээд салбартаа манлайлагчдыг НИТХ-ын сонгуульд сойжээ.