Өмнөх үг
Өнгөрсөн 7 хоногт УИХ дахь намын бүлгүүдийн хурал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн гишүүний хувиар оролцож гишүүдийн асуултад хариулахдаа ярьсан хэлснээ дэлгэрүүлэн ийм өвөрмөц гарчгаар тодруулга хийе гэж шийдлээ. Эрхэм гишүүд, шийдвэр гаргагчид, улс төрчид зав гараад гүйлгээд уншчихвал нэн сайн байна.
Монгол-Францын түншлэл хамтын ажиллагаа яагаад чухал вэ, ер нь энэ улстай хэрхэн яаж түншлэлийн ямар хэмжээний түвшинд хүрчихээд юу хүлээгдээд байгаа вэ, ер нь түншилсэн улс, субъектууд дотор Франц ямар зиндаа байр суурьтай вэ гэсэн олон асуултад хариулахыг хичээе.
Манай улс ардчиллын зам сонгоод энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад гадаад бодлого амжилттай явуулсны дүнд, нөгөө талаасаа даяаршсан нээлттэй дэлхий ертөнцийн ерөнхий хандлага, олон улсын геополитикийн хуваагдал зөрчил тэмцлийн ерөнхий уур амьсгал зэрэг бодит хүчин зүйлийг гярхай тусгаад, Монгол Улсын газар зүйн өвөрмөнц байршлаа тооцоолоод дэлхийн 16 улс ба Европын Холбоотой (17 субъект) түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлж байгаа нь Монгол Улсын энэ цаг үеийн гадаад бодлогын үнэхээр бахмад том амжилт бөлгөө. Олон тулгуурт гэдэг нь аль болох олон улс орноор хүлээн зөвшөөрүүлж, дипломат харилцаа тогтоохын сацуу стратегийн ач холбогдол бүхий улс гүрнүүдтэй аль болох түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэхийг хэлнэ.
Түншлэлийн дэс
Түншлэлийн дэс ба шатлал гэсэн ангилал буй. Манай улс нь түншлэлийн 10 үе шаттай харилцааг эдгээр 17 субъекттэй байгуулжээ. Ямар ямар түншлэл вэ? Доод шатнаас нь эхлэе.
- Тэгш эрхтэй түншлэл
- Хамтын ажиллагааны түншлэл
- Xарилцан нөхсөн түншлэл
- Сайн хөршийн түншлэл
- Өргөтгөсөн түншлэл
- Иж бүрэн түншлэл
- Өргөтгөсөн иж бүрэн түншлэл
- Өргөн хүрээтэй түншлэл
- Стратегийн түншлэл
- Иж бүрэн стратегийн түншлэл
Европын Холбоотой 2013 онд Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулсныг энд хэргээр тэмдэглэх хэрэгтэй. Түншлэлийн харилцаа тогтоон хөгжүүлэх урт удаан чармайлтад манай үе үеийн Ерөхийлөгч, УИХ, Засгийн газар, ГХЯ, Дипломат алба нэгэн дуугаар нэгдсэн байр суурьтай, тууштай хандаж хамтдаа ийм ололтыг бүтээсэн гэдгийг би ямагт тэмдэглэн бичдэг, сурталчилдаг.
Түншлэлийн доторхи дэс
Түншлэлийн доторхи дэс гэдгийг танин мэдэхүй талаас, бас хоёр улсын харилцааны түүх бичлэгт тэмдэглэгдэх гэдэг утгаар би тусгайд нь зүйлчлэн ярьж байна. Улс тус бүрээр авч яривал түншлэлийн дээд түвшинд хүрэхийн тулд хэд хэдэн үе шат дамжин түншлэлээ аажмаар шат ахиулан гүнзгийрүүлснийг бид харж болно. Хоёр хөрштэй гэхэд л 3 шат дамжсан. Оростой 2003 онд Сайн хөршийн уламжлалт түншлэл, Хятадтай мөн 2003 онд Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл, Оростой 2006 онд Стратегийн түншлэл, Хятадтай 2011 онд Стратегийн түншлэл тогтоогоод, 2014 онд эхлээд Хятадтай Иж бүрэн cтратегийн түншлэл, 2019 онд Оростой Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаагаа Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээгээр баталгаажуулж байгуулжээ.
АНУ-тай 2004 онд Иж бүрэн түншлэл, 2018 онд Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, 2019 онд Стратегийн түншлэл тогтоогоод түүнийгээ 2023 онд Стратегийн гуравдагч хөршийн түншлэл болгож дотор нь шат ахиулсан.
Нэг үгээр 4 үе шатыг туулжээ. Японтой Иж бүрэн түншлэл 1997 онд тогтоогоод, 1998, 1999 оны айлчлалуудаар дахин нотлоод, 2010 онд Стратегийн түншлэл болгож шат ахиулаад, 2022 онд Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа болгож баталгаажуулжээ. Гурван үе шат дамжлаа гэсэн үг. Энэ мэт жишээг Энэтхэг, БНСУ, Герман, Казахстан зэрэг стратегийн түншүүд дээр жишээлж болно. Нэр бүхий 17 түншүүдийн дотор ийм олон үе шат дамжаагүй бөгөөд нэг тогтоохдоо хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон нь Франц бөлгөө. Францаас гадна 2024 онд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон Вьетнамыг нэрлэж болно.
Монгол-Францын түншлэл
Түншлэлийн олон үе шат дамжаагүй, гэхдээ хамгийн өвөрмөц, бас дээд түвшний түншлэлийн харилцаа тогтоосон Франц гэлээ. 2023 он Монгол-Францын харилцааны түүхнээ шинэ эрин үеийг нээсэн түүхэн тэмдэглэлт жил болно. Түүхнээ анх удаа Францын Ерөнхийлөгч Монголд Төрийн айлчлал хийсэн, ердөө хэдхэн сарын дараа Монгол Төрийн тэргүүн анх удаа Францад Төрийн айлчлал хийсэн. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар Францад айлчилж байсан боловч “Төрийн айлчлал” гэдгээр түүхнээ анх удаа юм. Ингэж айлчлахдаа монголчууд бид эрхэм тэр улсыг хэн бэ гэдэгтээ хариулт ч өгсөн, бас биднийгээ тэд маань хэн гэж үздэг бол гэдэгт бид хариултаа ч авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “итгэлт түнш, чухал гуравдагч хөрш” хэмээн нэрлэсэн бол ноён Э.Макрон хариуд нь биднийг “онцгой түнш” хэмээн нэрлэсэн. Одоо онцгой эрхт итгэлт түншлэлийн харилцаа бүхий Монгол, Франц хоёр. Манай улстай түншлэлийн харилцаа бүхий 8 улс байна. ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, БНСУ, Герман, Казахстан. Тэгвэл 9 дэх нь Франц байгаасай. Миний бие “8+1” гэсэн товчлолоор тэгж үзэж байна. Нэг үгээр тэр олон үе шатуудыг Франц товчилсон. 2025 онд бид Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосныхоо нэг жарны ойг (60 жил) тэмдэглэнэ.
Монгол-Францын нэг жаран
Олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс түүхэн үечлэл хийснээ буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин 2023 оны тэрхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн, одоо түүнийг ахиулж “60 жилийн ой”-гоороо дахин нэг шат ахиулах бүрэн боломжтой хэмээн үзэж, уриалж байна.
1.1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1946 онд хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.
2.1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ олон удаа асуудал тавьж, асуудал босч ирэх болгонд Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давалгаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ.
3.1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.
4.1990-2023 оны дараагийн үе. “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар 2023 оны түүхэн хоёр айлчлалыг нөхцөлдүүлжээ.
5.2023 онд хоёр орны Төрийн тэргүүн харилцан айлчилсан ба Түншлэлийг өвөрмөц дээд шатны харилцаа тогтоож чадсан.
6.2025 онд Монгол Улс, БНФУ-ын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа албан ёсоор эрх зүйн хувьд баталгаажиж, тэр үед Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэсэн байхаар төсөөлж уриалж байна. Хэрэв тэгж чадвал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний (5-уулаа цөмийн зэвсэг ба технологитой) дотроос анхныхтай нь тийм том төсөл хэрэгжүүлсэн, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний анхны том гүрний бодит хөрөнгө оруулалтыг Монголдоо оруулсан түүх бичигдэж эхэлнэ!
Франц хэн бэ гэдэгт хариулт. НҮБ-ын “P5” (“байнгын 5”), тэр ойлгомжтой. Европын Холбооны чирэгч локомотив, хамгийн хүчирхэг том улс нь. Цөмийн том гүрэн. Хэрэв Монгол, Франц хоёр стратегийн онцгой чухал салбарт (цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт-эхний шатанд) хамтын ажиллагаа хөгжүүлж бэхжүүлж чадвал Францын араас жагсан Монголд хөрөнгө оруулах Европын Холбооны ба бусад улс орнуудыг (Францад итгэгдэж чадсан Монгол!) төсөөлөөд үз дээ. Эхлэл зөв бол энэ нь цаашаа явж өгнө. Даяаршсан, мэдээлэлжсэн, хавтгайжсан дэлхийд болохгүй биш болох бүтэх ирээдүй харагдаж байна!
Д.Баярхүү
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл32
Эргүү Францаас мөнгө аваад хуцаж эхэллээ. Францууд бүх колоноо ядууруулж хараал идсэн үлс.
Чи,,,,дутсан эсвэл илүүдсэн байдаа,,,,дебыль ээ,,,,эмээ л уу,,,
Баярхүү яахавдээ, иймэрхүү маягаар Ерөнхийлөгч болоод гадаад яамныханд долигнодог. Нөгөө хэд нь энд тэнд гадаад айлчлалд хавчуулж авч явдаг л юм шиг байгаам. Зайлуул.
Оноч чи дэндүү жижиг сэтгэдэг шүү !
МАН МАК-с авлига авч 126 гишүүнтэй болох хуулийг баталсаны дэргэд синга Баярхүүгийн хуцах ч багаданааа. Өмхий хар малууд аа
Путины үхсэний дараа Хятад улс нь ар Монгол ру дайраад цэргээ оруулаад ирэхэд тэр лут түншүүд яахыг нь харья л да ! Макроноос эхлээд барууны орнууд Си даргад баяр хүргэж цахилгаан утас илгээх байх ! Амёрикууд эсэргүүцсэн болж нэг бичиг шидэх байх өөрөөр хөдлөх ч гүй ! Тэр стратёгийн лут түншүүд хуруугаа ч хөдөлгөхгүй ! Яахав Япон л жаахан сандарч гүйх байх тэгэхдээ цэрэггүй юм чинь нэмэр байхгүй ! Путины дараачийн Оросын ёрөнхийлөгч олигтой хүн таарвал яахав ар Монголыг өмөөрч бодитой юм хийж магадгүй ! Гэхдээ танкгүй онгоцгүй болсон Оросоос одоо хятадууд айна гэж юу байхав дэ !
цөмийн зэвсгээс нь айхгүй юу, тээ?
Айхгүй ! Өөрсдөа бас цөмийн зэвсэгтэй !
Женкоев Халтмаевийн үед шаланд хүртэл унацан байсан гадаад харилцаа Данх Сэлэм 2-ын үед л овоо дээшээ гарч байн дөө. 8-р ангийн боловсролтой наймаачин бөх Жонхуу Трампд бараалхаад - Монголд яаж туслахав гэхэд мань бөх - Сибирь шатаж байна. Та Путин ахтай нэг яриач - гэж эргүүтэж байж билээ.
орсыг уранаас хөөж гаргаад оруулсан франц онцгой түнш юм уу хятад руу урааны шороогоо умардын салхинд хийсгээд бай уранаар хийсэн бөмбөгөөрөө нато орос хятад хойт солонгос ру у пуужин тавиулаад үз дээ
Эмээ уу,,,,
Cute
франц ёвропийн холбооноос түргэн гарна гэдгээ хэллээ
харьков муж николаев одесс мужууд орсын бүрэлдэхүүндээ буцаж орно гэдгээ хүсчээ
Бөгспутинуу,,,
Strateg sudlaliin, olon uls sudlaliin tom tom hureelenguud ene talaar yamr sudalgaa hiij bdg yum boldoo.
Гадаад айлчлалд хавчуулагдаж хазсан бургерийн зах мэрдэг гэж үү
Бас л авдаг гар шүү дээ ноднин ийгл орос зэвсэггүй болсон ялагдах нь тодорхой гээд европ ирээдүйтэй монгол франц хоёр юу гэнэ авна даа бас
Бас л авдаг гар шүү дээ ноднин ийгл орос зэвсэггүй болсон ялагдах нь тодорхой гээд европ ирээдүйтэй монгол франц хоёр юу гэнэ авна даа бас
erguut , erguut, bas dahin sn erguut ! gej helsen ug uu?
Францын колони ямар улс хаана өөдтэй явна вэ, нэрлэнэ үү, Барчхүү минь? Мөнгөний эр шив дээ,чааваас.
Оросуудын шүтээн Франц Азийг арьс өнгө, шашин шүтлэгээр тэдэн шиг ялгаварлаж доорд үзэж, Негр Арабуудад саймширдаг уламжлалт үндэстний бодлоготой. Франц Европын холбоонд өгдөг авдаг мөнгө нь яг тэнцдэг орон болохоос чирэгч нь биш.Франц хүмүүс их харамч,жүжигчин, залхуу, хэл ам ихтэй Орос Негр Арабуудтайгаа адилхан талдаа хүмүүс гэж харьцаж үзсэн нь ер нь бол мэднэ. Азид хагас зуун жил орчим колони нь байсан Зүүн өмнөд Азийнхан тэднийг үнэндээ авч хэлэлцдэггүй.
Франц улс Африк тивийг хэдэн зуун жил мөлжсөний эцэст түрүү жилээс Африкаас гутамшигтайгаар хөөгдөн гарч байгаа. Францы Арева буюу одоо зүсээ хувиргачихаад байгаа Орона компани Дэлхийн зах зээл дээр 200 ам.долларын үнэтэй ураны бэлдмэлийг ердөө 2 доллараар урт хугацааны турш худалдан авч байсан нь илэрч дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ бол хамтын ажиллагаа биш. Энэ бол зүгээр дээрэм шүү дээ. Дээрэм нь илчлэгдээд африкаас хөөгдсөн францчуудад одоо африкийн оронд шулуулах уранаа ухуулах ядуу буурай орон хэрэгтэй байгаа юм. Тэр нь монгол болж тодроод байгаа учраас барууны гар хөл нийтлэлчид ингээд францыг магтаад уянгалаад байгаа юм.
Яг л ийм эгзэгтэй үед нөгөө муухай Орос ил цагаан тэжээдэг нөгөө муухай гөлөгнүүдээ турхирна даа, харж л байгаарай. Эхэлчихсэн байна лээ. Энэ хавар нөгөө хоёр гурван толгойтой тугал ишгээ яриад талбай дээр гарч ирэхээс нь өмнө манай хулчгар төр засаг энэ удаа зориг гаргаж тэдэнд Төрийн төмөр нүүрийг харуулж амыг барихгүй бол наадах сайхан төсөл мөрөөдлийг чинь унагачихаа мэдэх байлгүй,тэд. Эх орныхоо эсрэг ххуцдаг гөлөгнүүдэд тэр ардчилал, хүний эрх огт хамаагүй...
Яг л ийм эгзэгтэй үед нөгөө муухай Орос ил цагаан тэжээдэг нөгөө муухай гөлөгнүүдээ турхирна даа, харж л байгаарай. Энд ч дээр эсэргүүцээд бичээд эхэлчихсэн байна. Энэ хавар нөгөө хоёр гурван толгойтой тугал ишгээ яриад талбай дээр гарч ирэхээс нь өмнө манай хулчгар төр засаг энэ удаа эр зориг гаргаж тэдэнд Төрийн төмөр нүүрийг харуулж амыг барихгүй бол наадах сайхан төсөл мөрөөдлийг чинь унагачихаа мэдэх байлгүй,тэд. Эх орныхоо эсрэг хуцдаг гөлөгнүүдэд тэр ардчилал, хүний эрх огт хамаагүй...
Don't do empty like "Chest Pounding", please. Brain Rent Free here. It's truly true that France is the weakest of the weak country of the European Union, in spite of the fact that it's one of the UN's oldest P5. Very very Sorry for expressing the Truth. Can't betray the Truth. That's it. Period.
Iimd France Ulsiin huchtei bish SULHAN HUCHGUI baigaa ued ni Gereegee MASH MASH MASH ashigtai hiij shine onoos umnu AMJUULAH heregtei gej Meregjiliin Diplomatchiin Giarhai Nudeer harj b. Diplomatch Hun jinhene Diplomatch mun uu, bish uu gedeg ni uugeer haragdana. Diplomstch Hun Eh oron Elgen Nutagiinhaa tuluu Huiten Tsustai, Hatuu ch Zuvhun Uneniig ilerhiilsen, Siireg Uhaantai baih estoi. Afrik-iin jijig buduuleg gegddeg Niger Uls gehed l NUB-iin Baingiin 5 gishuunii neg, Nuclear France-iig ARD TUMEN-teigee huch havsran huuj gargaad Shar Nuntagnii ulsgulund oruulan Bodiig ni Hutulj orhiloo shuu dee. France-iin Niger deh Elchin Said ni gantsaaraa shahuu Nigert uldchiheed garahgui baihad ni Niger-chuud sunsiig ni zailtal 1 uragsh ni tatan dugtarch 2 tongorood l zailuulchihsan. Unen um uneneeree saihan.Hurelsukh Euk ajiliin hesgiin humuusee yaaraltai tsugluulan ontsgoi anhaaruulga ugsun ni deer baihaa.
Israel Hamas-iin Dain suraggui baihad bi Iran-ii (Deglemiin) Ayatollah-iin derged ajilladag huntei ANU-iin hevleliin 1 Agency-d ajillaj, niitlel uguulleg-uudee hevluuldeg baij taarsan um. Tuunii urilgaar ch ailchilj baiv. Odoo Uran-ii Une (price) 80, 81 gej bn. Ter ued bi 200+ hurtel hurgej yarij chadaj baisan um shuu. Odoo Israel ni Iran-ii erduu 2-hon, 2-hon, 2-hon obiektiig l tsohihgui uldeecheed baigaagiin 1 ni "Nuclear Facilities" shuu dee. ANU-iin "ugend orood" geh uu dee. Jild Israel ni $3 Billion-iig zuvhun tsereg zevsegtee bas LOCATION, LOCATION, LOCATION-doo avdag murtluu 99% ANU-iinhaa "ugend ordoggui" baatarlag zorigtoi zovhi ni uuduu uls. Unendee semhen ANU-iin Songuuliig huleev-oi. Mani Irand Mah (meat export) gargadag, tiimee......
Бүгдэд нь биeэ үнэлэх нь
Бүгдэд нь биeэ үнэлэх нь
Бүгдэд нь биeэ үнэлэх нь
Ураны талаар шүүмжилсэн болгоныг баривчлаад ,хөнөөгөөд байгааг гайхаад байна. ГанОчир Францад очоод шоронд орсон . Өмгөөлөгч Батбаяр алуулсан Олон хүн амаа үдүүлсэн .