sonin.mn

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Тугчин овогт Дашжамцын Баттулга таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.


Д.Баттулга нь ажлын гараагаа эдийн засагчаар эхэлснээс хойш төр, хувийн хэвшлийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажиллаж, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг нэр төртэй хашсан эрхэм хүмүүн байлаа. Түүний төр, нийгэмд оруулсан хувь нэмэр, ажил хэрэгч, хариуцлагатай чанар, хамт олноо гэсэн сэтгэл, удирдан зохион байгуулах чадвар, тууштай хичээл зүтгэл нь бидний сэтгэлд үүрд орших болно.


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР

2026.04.04