НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 5. /ТАСС/. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ даяар 60 дахь удаагийн бүх нийтийн сонгууль эхэлж байна. Энэ сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна Конгрессын Сенатын танхимын 33 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, 11 муж улс ба хоёр нутаг дэвсгэрийн захирагчид, түүнчлэн орон нутгийн эрх барих байгууллагуудыг сонгоно.
Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө одоогийн дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Миннесота муж улсын захирагч Тим Уолц нарын хослол Ерөнхийлөгч асан Д.Трамп, Охайо муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Жеймс Дэвид Вэнс нартай өрсөлдөж байна.
Сүүлийн хэдэн сард хоёр нэр дэвшигчийн кампанит ажил эрс идэвхжиж, бие биенийгээ хатуу ширүүнээр шүүмжлэх болсон юм. Өдгөө 78 настай Трамп өөрийн өрсөлдөгч Харрисыг туршлага багатай, хэт зүүний бодлого баримталдаг гэж шүүмжлээд, хэрвээ түүнийг сонгох аваас “улс орон социализм руу эргэнэ” гэсэн байна. Харин 60 настай Харрис мэдэгдэхдээ, Трамп ардчилалд аюул учруулж, сонгуулийн тогтолцоонд итгэх итгэлийг алдагдуулах оролдлого хийж байна хэмээн буруутгажээ.
Сонгуульд ялахын тулд тухайн нэр дэвшигч нь төлөөлөн сонгогчдын коллегийн 538 гишүүний 270-ынх нь дэмжлэгийг авсан байх шаардлагатай бөгөөд коллегийн бүрэлдэхүүн нь муж улс тус бүрт болсон санал хураалтын дүнгээр бүрддэг.
Коллегийн гишүүдийн тоо нь Сенатын гишүүдийн /100/ ба Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн /435/ тоотой дүйцдэг ба нийслэлийн Колумбиа тойргоос гурван төлөөлөгч үүн дээр нэмэгдэнэ.
Одоогийн байдлаар, 78 сая гаруй сонгогчид саналын хуудсаа шуудангаар урьдчилан хүргүүлээд байгаа нь тэдний идэвх өндөр байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд америкчууд саналаа урьдчилж өгөх нь түгээмэл болжээ. Харин хэт олон тооны саналын хуудсыг шуудангаар илгээх нь саналыг тоолох ажиллагааг удаашрууж магадгүй юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл4
Трампд амжилт энэ дайнуудыг дуусга гавьяа чинь тэр
Би америкийн мөнгийг хэвлэдэг долларын эзэдийн нэг байна. Дайныг санхүүжүүлж зэвсэглэж үргэлжлүүлэхийн тулд Камалаг ерөнхийлөгч болгох шаардлагатай байна. Долларын эзэд бидэн оросын газар нутагт доорх асар их баялаг хэрэгтэй байна. Долларын эзэд бидний шуналд хязгаар байхгүй.
Камала харрис битгий хуц. Энэ дэлхий амгалан байг.
цагаан арист консерваторуудын сүүлчийн сонгуульд ялах нь уу цаашдаа байнга хар өнгөт аристан латинуудын ялялт болохонь уу алинч байсан орост ялгаагүй хятад ч олох ашиггүй ганцхан америкийн цагаан аристангуудад халтай