
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 1 /DW/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мягмар гарагт Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьям Жайшанкар нартай утсаар ярьжээ.
“Энэтхэг, Пакистаны хооронд хурцадмал байдал даамжирч байгаад Ерөнхий нарийн бичгийн дарга ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлж, эмгэнэлт үр дагаварт хүргэж болзошгүй сөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэйг онцоллоо” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.
Цөмийн зэвсэгтэй хоёр хөршийн сөргөлдөөн нь “хоёр улсад төдийгүй дэлхий дахинд бүхэлд нь сүйрэл дагуулна” гэж уг мэдэгдэлд дурджээ. Ш.Шариф “хүлээц тэвчээртэй байхыг Энэтхэгт зөвлөхийг” А.Гутеррешээс хүссэн гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдсэн байна.
“Пакистан улс энх тайвны төлөө тууштай хэвээр байгаа хэдий ч шаардлагатай тохиолдолд тусгаар тогтнолоо бүхий л хүчээрээ хамгаалах болно” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ.
С.Жайшанкарын хувьд А.Гутерришийн уриалгыг сайшаагаад “Энэтхэгийн тал уг халдлагыг зохион байгуулахаар төлөвлөж байсан хүмүүс болон дэмжигчдийг шударга шүүхийн өмнө авчрахаар шийдсэн” гэж хэлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Пакистанд цөмийн зэвсэг байдаг
За зайлаа, Оросын түрэмгийллийг зогсоож чадаагүй хэвтэж