Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
Цаг агаар
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Орхон-Сэлэнгийн саваар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
Өнөөдрийн онч үг:

Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)
Сэтгэгдэл0