sonin.mn
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг солино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрээр 5-6  хүний нэр яригдаж байгаа, бүгдтэй нь уулзаж ярилцана гэдгээ илэрхийлсэн. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-д чиг үүргийн томоохон өөрчлөлт хийж, тус банкнаас зээл аваад хугацаандаа төлөөгүй, огт зээл төлөөгүй чанаргүй зээлүүдийг эзэнтэй нь зарлана гэдгийг мэдэгдсэн юм.
Энэ ажлын хүрээнд Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохыг ТУЗ-д нь зөршөөрчээ