sonin.mn
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/143-р тушаалын дагуу дүүрэг бүр  Засаг даргын Захирамж гарган  “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа.
Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой өдөрлөг амжилттай зохион байгууллаа.
 
 
Нийт 21,952 эд зүйлс цугларч 7,320 орчим иргэнд хүрч ажиллаа. Нийт 341 ААНБ, 338 иргэн  өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэндээ хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлууллаа. Нийт нэг сая гаран төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Дүүрэг бүр зохион байгуулалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд иргэд өгөөмөр өдрийн талаар мэдээлэл сайтай байсан ба хүлээлт их сэтгэл хангалуун байгаа нь арга хэмжээний үеэр санал сэтгэгдлээ илэрхийлсэн. Иргэдэд өөрт хэрэггүй болсон зүйлсээ хандивлаж байгаа иргэд хамгийн их аз жаргалтай байсан юм.