sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн Улсын баяр наадмын шагайн харваа нь 60 наснаас дээш ахмад харваачдыг тусад баг болгон оролцуулан шалгаруулж байгаа юм. Энэ удаа ахмадууд 12 баг болон оролцож байна.
Яг одоо шагайн асарт ахмад харваачид тодрох гэж байна. Алт, мөнгөн медалийн төлөө Сэлэнгэ болон Хэнтийн аймгийн ахмадын баг тунаж үлдээд байна.
Үндсэн багуудын хувьд өнөөдөр найман баг тоглосноос одоо дөрвөн баг үлдэн шигшээ тоглолт болж, аварга багаа 15.00 цагт тодруулна. Одоогийн байдлаар аваргын төлөө Дорноговь, Өмнөговь аймгийн баг, УТБЗ ХНН-ийн баг, Баянхонгор аймгийн баг, “АПУ” компанийн болон Өвөрхангай, Төв аймгийн, найман баг шигшээд өрсөлдөж байна.
 
 
Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шагайн харваанд 97 багийн 800 орчим харваачид оролцож байгаагаас Улс, аймгийн цолтой 370 гаруй харваач байна. Энэ жилийн Улсын баяр наадмын шагайн харваанд Польш, Чех, Бельги зэрэг хилийн чанадад суугаа монголчууд олноор ирж оролцож байгаагаар мөн онцлогтой болж байна.
 
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг