sonin.mn
- УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэйгээр сонгох боломжтой-
 
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар  дамжуулан  иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд энэхүү цахим системийг нэвтрүүлснээр “дугаарын наймаа” гэгдэх хууль бус явдлыг таслан зогсоох ач холбогдолтой гэдгийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хэллээ.