sonin.mn
ҮБХИС-ийг Ахлагчийн сургуулийг 2019 онд төгссөн 200 гаруй төгсөгчдөд цэргийн цол олгох, Зэвсэгт хүчний анги, байгууллагад томилох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
 
 
ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн ахлагч болж бэлтгэгдэн Зэвсэгт хүчний эгнээнд элсэх гэж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Цаашдаа өөрсдийгөө улам боловсруулж, цэргийн эрдэмд шамдан суралцаж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулаарай” гэв. 
Дашрамд, энэ жил ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг 200 гаруй ахлагч, Зэвсэгт хүчний “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төв”-ийг 60 гаруй ахлагч төгссөн байна.