sonin.mn
“Говь” ХК-ийн албан ёсны салбар дэлгүүр өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотноо нээгдэж байна. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан тус компанийн Гадаад худалдааны газрын Америк, Ази зах зээл хариуцсан захирал Б.Ариунаатай ярилцсан юм.
 
– Өнөөдөр Говь ХК-ийн хувьд чухал түүхэн өдөр тохиож байна. Шинэ зах зээлд албан ёсоор орж байгаад баяр хүргэн, амжилт хүсч ярилцлагаа эхлэмээр санагдаж байна.
 
– Баярлалаа. Тийм ээ, өнөөдөр Говь ХК-ийн АНУ дахь онлайн дэлгүүр албан ёсоор нээгдэж байна. Өнөөдөр Нью Йоркын цагаар өглөөний 09:00 цагт www.us.gobicashmere.com онлайн дэлгүүр үйл ажиллагаагаа эхлэх юм. Ноолуурын хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч зах зээлд нэвтрэн орж, АНУ дахь хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам ойртуулж байгаадаа баяртай байна.
 
- Нээлтийн үеэр хэрэглэгчиддээ ямар нэгэн онцгой бэлэг барьж байгаа юу? 
 
-Мэдээж байлгүй яахав. Бид Говь салбар дэлгүүрийн нээлтийг тохиолдуулж онлайн дэлгүүрт зарагдаж буй бүх бүтээгдэхүүнээ 35-70%-ийн хямдралтай худалдаалах гэж байна.
 
100% цэвэр ноолуурын бүтээгдэхүүнийг 35-70% хямдралтай худалдаж авна гэдэг сэрүүний улиралд, тун удахгүй баярын улирал эхлэх гэж байгаа эдгээр өдрүүдэд хэрэглэгчдийн хувьд алдаж болшгүй завшаан юм. Бидний нээлтийн сюрприз үүгээр дуусахгүй. Хамгийн түрүүн худалдан авалт хийсэн 500 хэрэглэгчдэд Говь брэндийн 100% ноолууран оймс бэлэг болгон өгч байна.
 
Зөвхөн америк хэрэглэгчдээс гадна АНУ-д суугаа монголчуудад ч Говь ХК-ийн бүтээгдэхүүн ийм боломжийн үнээр хүрч байгаа нь тааламжтай байна гэдэгт итгэлтэй байна. 
 
-Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд, тэр дундаа Америкийн зах зээлд өмнө нь тодорхой хэмжээгээр гардаг байсан. Шинэ нээгдэх компанийн үйл ажиллагааны онцлог нь юу вэ? 
 
- “Говь” компани өнөөдрийг хүртэл АНУ-д бүтээгдэхүүнээ франчайзинг хэлбэрээр экспорлож ирсэн. Харин өнөөдөр нээгдэж буй “Говь” брэндийн албан ёсны салбар компани маань онлайн худалдаагаар эхний ээлжинд АНУ, цаашлаад Өмнөд болон Хойд Америк тивд “Говь”-ийн бүтээгдэхүүнийг хүргэж ажиллах юм. Онлайн худалдаа дэлхий дахинд хүчээ аван хөгжиж байгаа энэ цаг үед манай салбар компанийн үйл ажиллагаагаа онлайн худалдаагаар ийнхүү тэлж байна. 
 
 
- Тэгэхээр АНУ-ын хэрэглэгчид аль ч мужид байсан онлайн сонголтоо хийгээд “Говь” ХК-ийн ноолууран бүтээгдэхүүнийг хүргүүлээд авна гэсэн үг үү?
 
- Тийм ээ. “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг АНУ-ын бүх мужид 24-48 цагийн дотор хүргэж өгнө. Цаг хугацааны хэмнэлт хийх боломжийг бодитоор олгодог учраас орчин үеийн завгүй амьдралын хэмнэлтэй хэрэглэгчдэд онлайн худалдаа хамгийн тохиромжтой үйлчилгээ болоод байна. Нэгэнт онлайн худалдаанаас худалдан авалт хийх боломжтой байгаа тохиолдолд дэлгүүр явж цаг үрэх шаардлагагүй. Ялангуяа Америк шиг 51 муж улстай, том газар нутагтай улсад онлайн худалдаа болон хүргэлтийн хүргэлтийн үйлчилгээ нь дээд цэгтээ хүртэл хөгжчихсөн. Хэрэглэгч ямар хугацаанд бүтээгдэхүүнээ хүлээж авахаас шалтгаалан төлбөрийн нөхцөлөө сонгох гэх мэтээр бүх зохицуулалт нь амархан болчихсон.  Бид онлайн худалдааны эдгээр дэвшилтэт үйлчилгээнүүдийг байж болох хамгийн өндөр түвшинд ашиглаж, борлуулалтын үйл ажиллагаагаа дэлхийн стандартаар хийх юм.
 
- Онлайн худалдаа бол хязгааргүй зах зээл. Борлуулалтын хэмжээ хэр өсөхөөр тооцоолж байгаа вэ?
 
-Манай компани АНУ-ын зах зээлд нэг жилийн хугацаанд онлайн худалдаагаар дамжуулж нэг сая ширхэг бүтээгдэхүүн борлуулах том зорилт тавьсан. Өмнө нь Америк улсад хийгдэж байсан борлуулалтын дүнтэй харьцуулахад хамаагүй том сонсогдож байж болох ч бид тус зах зээлд урьд урьдынхаас илүү анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа эрчимтэй идэвхжүүлснээр зорилтоо биелүүлэх боломж бий гэж харж байгаа. Баг хамт олноороо ч түүний төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
 
- Америк шиг халуун газар ноолууран бүтээгдэхүүн зарагдах уу гэсэн хандлага байсан? 
 
- Ноолуур гэхээр зөвхөн өвөл өмсдөг зузаан цамц, малгай ороолтууд гэж төсөөлөгддөг байсан уламжлалт ойлголтыг мартах нь зөв юм.
 
Говь ХК дэлхийн аль ч өнцөгт, жилийн дөрвөн улирлын ямар ч цаг агаарын нөхцөлд өмсч болохуйц олон сонголттой, нарийн хийцтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
 
Ер нь сүүлийн 10-аад жилийн дотор ноолуурын хэрэглээний талаарх дэлхий нийтийн чиг хандлага маш их өөрчлөгдөж байгаа. Хуучин цагт хүмүүс ноолуур гэхээр үнэтэй, 45 наснаас дээш хүмүүс хэрэглэдэг, эсвэл нэлээд боломжийн орлоготой хүмүүс худалдаж авдаг гэж ойлгодог байсан бол одоо “fast fashion” брэндүүдээс авахуулаад тансаг, дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд бүгд ноолууран бүтээгдэхүүнийг улирал бүрийн коллекцдоо тодорхой хэмжээнд оруулдаг болсон. Хөгжлөө дагаад ноолууран бүтээгдэхүүний загвар уламжлалт зузаан сүлжмэл цамцаар хязгаарлагдахгүй болсон. Мэдээж бид гоёмсог сүлжмэл бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байгаа. Мөн Говь ХК зун ч өмсөх боломжтой нимгэн торгон ноолуур, зөвхөн сүлжмэл цамц биш, нэхмэл оруулга бүхий нарийн алчуурнууд хийж байна. Үүнээс хамгийн онцлууштай нь бид нарийн, 100% ноолууран утсаар хийсэн оёмол хослол, костюм пиджакаас, пальто гээд өдөр тутмын хэрэглээнээс тансаг хэрэглээ хүртэл ямар ч үед өмсөж болох, бие эвтэй, суулт сайтай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ямар ч насны хүн аль ч улиралд, ямар ч нөхцөлд ноолууран бүтээгдэхүүн өмсөх боломжтой болчихсон шүү дээ. 
 
– Америкийн зах зээлд ямар бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхох бол. Худалдан авагчдынхаа зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлсон бэ?
 
– Америк, Европын хэрэглээг харахаар бүх төрлийн цамц, аксессиор, шааль гэх мэт сүлжмэл бүтээгдэхүүн түлхүү сонирхдог. “Говь” ХК 100 хувь ноолууран оёмол пальтогоор дэлхийд номер нэг үйлдвэрлэгч болсон. Бид жилд 160000 ширхэг пальто үйлдвэрлэх хүчин чадалтай. Говь ХК-ийн үйлдвэрлэж буй ноолууран пальтонууд жирийн ноосон пальтотой харьцуулахад 2-3 дахин, тэрнээс ч илүү хөнгөхөн жинтэй. Тэгсэн мөртлөө маш дулаан, чанартай. Нүцгэн бие дээрээ өмссөн ч хүнийг хатгахгүй, зөөлхөн таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс Америкийн зах зээлд ноолууран цамцнууд, 100% ноолууран пальто түлхүү борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч биеийн галбиртай, нас, хүйс, стильтэй хүмүүст зохицох, биед эвтэйхэн байх UNISEX, FREE SIZE бүтээгдэхүүнийг бид санал болгоно.
 
- Мэдээж энэ том зах зээлд загвар дизайны тал дээр онцгой анхаарах шаардлагатай байх? 
 
-Манай үндсэн дизайн хөгжүүлэлтийн үндсэн баг Монголдоо энэ чиглэлээрээ шилдэг загвар зохион бүтээгчид байдаг. Үүнээс гадна бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлж алхах, тэднээс суралцах зорилгоор коллекцүүд дээрээ тодорхой хугацаатай гэрээнүүд хийж Итали, Герман, Испанийн тэргүүлэгч загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилладаг. Мөн дэлхийн тэргүүлэх загварын чиг хандлагыг тодорхойлдог Италид болдог хувцас загварын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Тэндээс дараагийн коллекцийн өнгө болон загварын чиг хандлагыг судалдаг. Дээрээс нь бид дэлхий даяар 60 гаруй франчайзингийн дэлгүүртэй. Эдгээр олон сувгуудаар бид бусад брэндүүдээс суралцаж, туршлага солилцож, бүтээгдэхүүний загвар, хийц тал дээр тасралтгүй сайжруулалт, шинэчлэл хийж явдаг.  
 
- Дэлхийн зах зээлд онлайн худалдааг ийм өргөн хүрээнд хийхээр болсон анхны компани “Говь” болж байна уу?
 
- Хамрах хүрээ, далайцын хувьд ярихад тийм. Бид өнөөдөр АНУ-д http://www.us.gobicashmere.com онлайн дэлгүүрээ нээж буй боловч бид дэлхийн бусад зах зээлд аль хэдийнэ онлайн дэлгүүрүүдээ амжилттай ажиллуулаад явж байна. Бид одоогоор http://www.gobicashmere.com дэлгүүрийг Европын зах зээлд амжилттай ажиллуудаад, мөн л ид идэвхжүүлэлтийн ажлаа хийгээд явж байна. Үүнээс гадна бид БНХАУ-ын зах зээлд http:// www.taobao.gobicashmere.com, ОХУ-ын зах зээлд www.gobi.ru онлайн дэлгүүр ажиллуулж байгаа. Зах зээлийн хамрах хүрээ, борлуулж буй бүтээгдэхүүний загвар, төрөл, хэмжээгээ харвал Монгол улсаас онлайнаар дэлхийн зах зээлд ингэж хүч түрэн орж байгаа анхны ноолуурын компани болж байна. 
 
Иймээс бид бүхэн энэ ажлыг зөвхөн “Говь” ХК-ийн ажлаар хязгаарлагдахгүй, дэлхийн зах зээлд монгол брэндийг таниулах, монгол ноолуурыг сурталчлах тун хариуцлагатай эрхэм үйл гэж харж байгаа. “Говь” ХК-ийн үндэс суурийг нь тавьж, анхлан гаргасан замаар Монгол улсаар овоглосон бусад брэндүүд, үйлвэрүүд маань энэхүү зах зээлд амжилттай нэвтрэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
- АНУ манай улсад зориулсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн бодлогыг батлах гэж байна. Гуравдагч хөршийн бодлого яг танай салбарт маш том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ноос ноолууран бүтээгдэхүүний салбар гэхээр хэтэрхий жижиг асуудал  ярилаа гэх шүүмжлэл ч байдаг?
 
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт бол манай орны хувьд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ч гэсэн салбарынхан маань Америкт энэ хуулийг өргөн барьж санаачилсан конгрессын гишүүдтэй ойр ажиллаж байгаа. Үүнд салбарын гол компани, хамгийн ууган бөгөөд том үйлдвэрийн хувьд бид маш их ач холбогдол өгч, дэмжиж байгаа. Манай улс 800 гаруй мянган өрхтэйгээс 220 гаруй мянган малчин өрх байна. Эдгээр малчин өрхүүдийн амьдрал ахуй, амжиргаа нь мэдээж малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа ноолуур бол үндсэн орлогын эх үүсвэр нь болж байдаг. Ноос ноолуурын салбарын ашиг тус нь зөвхөн малчин өрхүүдээр тогтохгүй, малчдын хотхоноос үйлдвэрийн олон шат дамжлага, үүнтэй холбоотой ажиллаж буй бүхий л шатны үйдвэрлэлийн гинжин холбоосонд ажиллаж буй хүмүүст бодитоор ирдэг. 
 
- Ноос ноолуур үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хэрхэн ноолуураа ямаанаас авдаг талаар?
 
- Ямаа бол малын даац бэлчээр буталдаг, ноолуурыг нь авах гэж амьтан зовоож байна гэх мэт янз бүрийн яриа гардаг л даа. Үүнийг ул суурьтай, шинжлэх ухаанч талаас нь судлаад, яг малчидтай уулзаад яриад явж байхад ямаа дангаараа бэлчээр даац талхлаад байдаг зүйл байхгүй байх жишээтэй.  Нөгөө талаасаа ямааны ноолуурыг самнаж авч байгаа нь тухайн амьтандаа ач тус хүргэж байгаа зүйл гэдгийг мөн хэрэглэгчиддээ ойлгуулмаар байдаг юм. Дулаараад ирэхээр ямааны ноос ноолуур нь арьснаасаа хөөрөөд ирдэг. Энэ үед нь авахгүй бол хамуурна, янз бүрийн хачиг хорхойд бариулна, арьс цоорох хүртэл гэмтэл учруулдаг учраас малчид энэ суларсан үсийг гараараа самнаж авсан байгаа нь бидний яриад байгаа ноолуур юм шүү дээ. Өнө эртний уламжлалаар, гар аргаар самнаж, ямаагаа халууны улиралд бэлдэж, хөнгөрүүлж, элдэв өвчин, шавжнаас хамгаалж өгдөг болохоос биш ямааныхаа үсийг угнаас нь зулгааж, зовоодог зүйл огт байхгүй. 
 
-Энэ салбар улсдаа эдийн засгийн болоод бусад ямар үр өгөөжийг өгч байгаа талаар ярилцаад хоёулаа яриагаа өндөрлөе?
 
-Энэ салбарын хувьд Монголд яагаад онцлоод байгаа вэ гэвэл сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга гэх мэт голлох салбаруудад ажиллаж байгаа хүмүүсийг харвал дийлэнх нь эрчүүд байна.  Гэтэл нөгөө талдаа эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо, тэдний ажил эрхлэх шаардлага нэмэгдээд байдаг. Нийгэмд бие даасан өрх толгойлсон эмэгтэйн ард үр хүүхэд, аав ээж нь гээд бодоод үзэхээр гурав дөрвөөр тогтохгүй хүн байна шүү дээ. Манай салбар буюу хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд зонхилж ажиллах боломжтой. Манай үйлдвэрт гэхэд нийтдээ 2800  гаруй ажилчинтай, түүний 75-аас илүү хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Тэгэхээр энэ асуудалд Америкийн конгрессын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч дэмжиж байгаа. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжтой Монголын цөөн салбаруудын нэг нь манай салбар гэдэгт утгаар дэмжигдэж байгаа гэсэн үг. Түүнчлэн бүтээгдэхүүн болж чадалгүй  гадагшаа гарч байгаа маш их түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь эдийн засагт томоохон хувь нэмэр болно гэдгийг хэлмээр байна. 
 
- Дэлхийн онлайн худалдааны том зах зээлд ноолууран бүтээгдэхүүний монгол брэндүүдээ түүчээлэн орох үйлст нь амжилт хүсье!
 
- Танд баярлалаа. Бид хичээх болно.
 
 
 
 
ARIUNAA BATCHULUUN: GOBI BECOMES THE FIRST MONGOLIAN CASHMERE BRAND TO LAUNCH ONLINE SHOP IN THE USA 
 
Gobi is launching their online shop www.us.gobicashmere.com  today at 09:00 AM (New York time). Accordingly, we interviewed Ariunaa Batchuluun, director of Foreign Trade (the USA and Asia) of the GOBI cashmere corporation.
 
Today is a very important day for Gobi cashmere. I would like to start the interview with huge congratulations on your launch into a new market.
 
Thank you very much. Yes, indeed it is an important day for Gobi cashmere. We are launching our Gobi cashmere USA online store www.us.gobicashmere.com today at 09:00 AM New York time. We are excited to bring our products even closer to our current and future customers in the United States. 
 
I’m curious about the special launch surprises. Are you going to have anything special for the launching?
 
Of course, there will be some surprises. Very special ones indeed. We are staring “Feel the real cashmere” campaign for the Gobi cashmere USA launch. As Gobi cashmere is comparingly new brand to the majority of the cashmere lovers in the USA, we would like them to buy the first items for a surprisingly reasonable price and feel the touch of real cashmere. 
 
All Gobi cashmere products are on sale up to -70% for limited-time. Purchasing 100% cashmere garments at this price upon the chilly, cold season and right before the holiday season is a rare opportunity for sure. As we want people to buy and feel our product, for the first 500 purchases we will give 100% pure cashmere socks for free.
 
Gobi cashmere products have already appeared in the USA market as I understand. What are the special features of this launch? 
 
Gobi has been exporting cashmere products to the USA for quite some time. But it was franchise sales. Today we are finally opening our official subsidiary company in Los Angeles. The company office will be based in LA and will run an online shop in the USA. For the long run, we are aiming to be able to operate throughout the South and North American continents. E-Commerce is a huge platform which is growing at an unprecedented rate all over the world. Thus, we are going to operate an online shop as well. 
 
Does that mean a customer anywhere in the USA can order Gobi products and get it delivered to their home? 
 
Yes. Gobi products will be delivered to anywhere in the USA within 24-48 hours. Of course, as we all know, the USA has big territories, for states such as Alaska and Hawaii it will take a bit longer. Time is indeed valuable in the modern world and online shopping is growing rapidly worldwide. Especially in the case of America, the country with 51 states, the online shopping and delivery system are extremely developed. We will offer the best quality delivery service and advanced technological options as well. 
 
Online shopping is a huge market. How much growth do you expect in the sales volume? 
 
We aim to sell one million products through online shopping in the USA within one year. It might sound big and ambitious comparing to our previous sales volume, but we see the potential to reach our goal with our prior focus on the market and being an active player in the industry. Our colleagues and all Gobi family are working hard to reach this goal. 
 
There could be a question if cashmere is highly demanded in the USA as the weather is relatively warm in some areas of the USA.  
 
When it comes to cashmere products, we used to imagine warm cashmere sweaters, hats, and scarves that are usually worn during the winter. But that is quite traditional and more likely outdated imagination, if I may say. New concept that Gobi cashmere offers to the customers is to feel cozy, comfortable in your high-quality soft cashmere garment, regardless of the weather condition or which season it is. We produce all types of cashmere clothing items that are suitable to wear in any season and during any types of occasions. 
 
Which products are predicted to be the most popular ones on the USA market? How do you see your target groups? 
 
Looking at the American and European consumerism, they are usually interested in knit products such as cashmere sweaters, accessories and cashmere shawls, etc. GOBI has become the world’s number one coat company in terms of 100% cashmere production volume. Gobi factory is capable to produce 160’000 pieces of coats per year. Our cashmere coats are 2-3 times lighter than the traditional wool coats and they are very warm and cozy. Cashmere coats, cashmere sweaters, main knit and woven accessories are the main products we are highlighting at this stage. Gobi Cashmere is offering high quality guaranteed, available in unisex option, free size cashmere products to the USA market for all genders, ages, and body types. We are aiming to the customers who wants to use high quality, luxurious products with affordable price. 100% organic, hand combed, locally sourced and locally made cashmere products will be offered with very reasonable price in various types of designs and options.  
 
Big markets like America requires special attention to fashion design? 
 
Our main design team consists of the most talented Mongolian designers who have years of experience in the cashmere industry that knows the textile. In addition to that, in order keep up with the latest world fashion trends and standard, and enrich our brand design solutions, we collaborate with international highly skilled fashion designers from Italy, Germany, and Spain. We regularly participate in the fashion shows and the annual fashion events in Italy, to get the inspiration and to keep ourselves ahead of modern trends. 
 
Is Gobi cashmere becoming the first Mongolian company that solely focuses on online shopping? 
 
In terms of the production volume and target market range, yes. Today we are launching http://www.us.gobicashmere.com We already operate other online shops in different markets. http://www.gobicashmere.com is operating successfully in the European market. We have http://www.gobi.ru in Russia and http://www.taobao.gobicashmere.com. in China. 
 
If we see the products volume, design variety, target market size, Gobi is becoming the first Mongolian cashmere brand that is going into the eCommerce platform. Hence, we see this as a matter of honor to pioneer to introduce a Mongolian cashmere brand in the world eCommerce platform at this extended level. We hope this will draw a fine path for other Mongolian brands to the world market as well. 
 
The USA is in the process of approving the Third Neighbor Trade Act for Mongolia. There is no doubt that this will help facilitate the cashmere sector. There is a criticism that the cashmere sector is a small matter to discuss?
 
Agricultural products, production, and export are of great importance to our country. In a related context, our sector’s officials presented this law to the USA and now they are working closely with the Congressmen, who initiated this law, as well. We put great importance to this and support the idea very much as we are the oldest cashmere manufacturer in Mongolia and the main player owns the 85% of domestic market share. The agricultural sector is very important to Mongolia as we have more than 800,000 households as a country level, and 220,000 of them are herder families. Their daily income is solely dependent on livestock and agricultural products. Numerous amounts of people starting from the herders to the factory workers and employees and their families benefit from the cashmere industry value chain. 
 
How about some issues related to the cashmere and how you collect it? 
 
When we learn the matter from the scientific perspective and talking with herders, goats do not damage the pastureland alone as it is shown in the media. From a different perspective, it is important to understand that taking the cashmere out of the goats is a help to the goats. During the long harsh winter of Mongolia, goats grow long fiber as the undercoat. When the harsh winter ends, it gets loose between the hair and to put the goats at ease, herders hand-comb it off every spring. It helps them to endure the hot summer and prevents to grow external parasites under their hair as well. Therefore, we can say taking out the cashmere from the goats by hand is the traditional method of prevention. Mongolian traditional nomadic way of coexisting with livestock gives the special feature of differentiation to cashmere sourced from Mongolian land, in terms of care for the goats and cruelty-free way of treatment.
 
Shall we end our interview by giving information on how the agricultural sector benefits the economy and what are those benefits? 
 
Another reason why we are specifying this sector is that the main developing sectors such as mining and construction are male-dominated. But on the other hand, this causes unemployment for women and single mothers and increase the demand for women to work. There are more than 3-4 people behind single mothers including children and parents. Our industry could be seen as a female-dominated work environment. Our factory has over 2,800 employees, and more than 75% of them are women. Hence, American congresswomen are putting great importance in this matter as well. One of the few sectors of Mongolia that that is capable of improving the women’s livelihood and increasing the women’s employment is our sector and this is why we are supported by the Trade Act as well. Also, I’d like to point out that exporting value-added products that are made in Mongolia than exporting large quantities of raw materials that could not make it to products, is a huge contribution to the economy. 
 
Thank you for sharing the news with our readers. Wish you and your team good luck for the big launch and the further endeavors! 
 
Thank you very much.