Олон жил яригдаж, олон жил сүсэгтнээ хүсэн хүлээлгэсэн Цогчин дуган Гандангийн хашаанд сүндэрлэн босч монголчуудаа баярлууллаа. Цогчин дуганы нээлт сүр дуулиантай болж Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй гадаадын зочид гийчид хуран чуулж, олон улсын хурал зөвөлгөөн, даншиг наадам, цам харайлт, үндэсний бөхийн барилдаан гээд түмэн олноо урин дуудсан сайхан үйл явдлууд боллоо. Монголынхоо өлзий буяныг ёстой л бадраалаа.
Гадаадын шашнуудад “эзлэгдчихээд” байгаа манай улсад ийм сүм суврага, зан үйл үнэхээр үгүйлэгдэж байгаа юм. Улаанбаатар хотод л гэхэд бараг л арав алхаад нэг харийн шашны сүм дуган байгаа. Тэгэх мөртлөө хотын төв хэсэгт хамгийн сайхан байрлалтай газруудаа гадаадын сүм хийдүүдэд өгсөн байгааг та нар ажигладаг л байх. Үүнд нэг л онцлог зүйл байдаг гэх. Гадаадын шашныхан газар нутгийн зөвшөөрөл авахдаа улсын орлогоос гадна зөвшөөрөл өгсөн хүмүүст багтаж ядсан “ногоон” өгдөгөөс эрх мэдэлтнүүд хотын төвийн аль сайхан газруудаа сорчилон өгдөг гэх. Та нар вокзал руу очих замын дэргэд таван бөмбөгөр оройтой ямар том сүм баригдаад арав гаруй жилийн нүүр үзэж байгааг! Барьдаг ч үгүй, дуусдаг ч үгүй, өчнөөн жил боллоо. Хайран газар! Хайран хөрөнгө! Би тэсэлгүй “оройтой сүмийн нууц” гээд хэдэн удаа бичсэн. Чихгүй толгой. Энд сургууль барьсан бол хичнээн мянган хүүхэд эрдэмд суралцах байв. Энд эмнэлэг барьсан бол хичнээн мянган хүнийг эрүүл болгох байв. Эндээс газрын төлбөр төлөөс гэхчлэн татвар төлбөр улсад ордог уу? Магадгүй, авдагггүй ч байж болох юм. Эрх баригчид, гадаадын эзэдтэйгээ хуйвалдан харийн шашныг ингэж л өөгшүүлж, дэвэргэж байгаа юм. Иймээс эцэг дээдсийнхээ олон үеэрээ шүтэж дээдэлж ирсэн бурхны шашиндаа хүндэтгэлтэй хандан нэг ч болсон дуган сүмийг нь барьж байгуулсанд миний хувьд олзуурхаж байгаа.
Цогчин дуган ашиглалтанд орж, сүсэгтэн олноо далалж дуудаж байгааг дэмжихийн хэрээр бас нэг зүйлд сэтгэл эмзэглэж байгаа. “Батцагаан” гэдэг нэрэнд нь. Цогчин дуган, олон зууны өмнө ямар нэртэй байсныг олон түмэн тэгтлээ мэдэхгүй. Түүх, шашны судлаачид цөөн хэдэн хүн “Батцагаан” гэсэн нэртэй байсан гэж маргалдаж магадгүй. Батцагаан гэдэг нэр бол одоогийн Монголчуудын сэтгэлд аймшигт шоронгийн нэр сүрээр л бууна.
1930-1940-өөд оны үед Монголын сор болсон олон мянган эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, цэргийн жанжнуудыг хорьж тамлаж байсан, Монголын ганц том шорон нь Батцагаан нэртэй байсан юм. Энэ шорон нь одоогийн Зүүн дөрвөн замын уулзварын баруухан өмнө, засмал замын өмнө, орон сууцны 13 дугаар хорооллын архан биед буйр нь бий. Бидний болон бидний түрүү үеийнхэн тэр аймшигт шоронгийн буйрыг нь хараад жихүүдэс төрдөг байсан юм. Батцагаан гэх энэ аймшигт шоронд мөн ч олон хүн тамлагдаж, тамлал даалгүй таалал төгсч, “ярганы газар” руу ачигдаж, эргэж ирэлгүй нас нөхцөж байсан даа.
Батцагаан гэх энэ аймшигт шоронгийн тухай хоригдлуудын дуу хүртэл бий шүү дээ.
… Батцагааны орой дээрээс
Баруун хойшоо харахад минь
Багын байсан колонийн сургууль
Бас л хэвээрээ дүнхийж байна…
… Ухаангүй хүний үгэнд орж
Учирсан сэтгэлээ зовоосонд орвол
Ууланд яваа зээрийн янзагыг
Өрөвдөж суух минь яалаадаа…
…. Хайргүй хүний үгэнд орж
Хатан зүрхээ зовоосонд орвол
Хангайд яваа зээрийн янзагыг
Хайрлаж суух минь яалаа даа… гэсэн олон бадаг дууг, тэндээс амьд гарсан хүмүүс мэднэ дээ. Колонийн сургууль гэдэг нь Гандангийн дэнжид одоогийн хүүхдийн эмнэлэг байгаа газрын ойролцоо байсан юм.
Энэ дууг зохиосон хүний тухай, дуулж түгээсэн хүний тухай олон таамаг яриа байдаг л даа. Нэрт зохиолч найруулагч Л.Цэнд-Очир гуай “Эмээлтэй морины эзэн нь ирлээ” гэдэг найраглал бичсэнийхээ учир шоронд хоригдож байхдаа энэ дууг зохиож, дуулдаг байсан гэсэн яриа бий. Бас, зохиолч Ч.Чимид Батцагаанд хоригдож байхдаа энэ дууг бичсэн гэх хүн ч байдаг. Мөн, “шилэн” Дамдин цаазлагдахынхаа урьд өдөр бичээд цаазлагдахдаа дуулж байсан гэдэг таамаг яриа ч бий. Батцагаан шоронд тамлагдаж байгаад цаазлагдахаар ачигдаж, Шар хадны тэнд олноороо буудуулсан хүмүүс:
… Шар хадны дээгүүр
Шар солонго татаад байна
Шар уурагаа шимүүлж өсгөсөн
Ээжийнхээ ачийг яанам бэ … гэж дуулж байсан гэдэг домог яриа бий. Юутай ч Батцагаан гэдэг аймшигт шорон бол Монголчуудын сэтгэл зүрхэнд бурханы номын газраар биш, бузар аллагын газраар дүрслэгдэж үлдсэн юм л даа.
Хоригдлуудын дунд дандаа ч ийм гуниг гутралын дуу байгаагүй, бас цоглог сайхан уран бүтээлүүд олон байсан. Манай нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, кино жүжигчин Доржсүрэн гуай /”зэрэг нэмэхийн өмнө” киноны гол баатар/ Батцагаанд хоригдож байгаад Туул голд сал татах болсон юм билээ.
Өөрийн зохиосон “Туулаа, Тунгалагаа
Дурлалыг минь холбосон туулаа… гэж дуулаад сал татаж ирэхэд Туулын бургасанд үзэсгэлэн төгс бүсгүй нь цай хоол, идээ амттан бариад угтдаг байсна гэдэг. Доржсүрэн гуайг армийн үлээвэр найрал хөгжим удирдаж байхад танилцаад “Та тэгэж байсан гэл үү?” гэхэд “Яахнав! Чөтгөр гоймонд дурлав гэгчээр”… гээд муухай харж билээ.
Батцагаан шоронг устгаснаас хойш тэр дэнж дээр, тэрүүхэн хэсэгт олон албан газар, олон айл хөрш нутагласаар өнөөг хүрсэн л дээ.
Хүмүүсийн нэг хэсэг нь “Хар энерги шингэсэн газар ” л гэдэг юм. Тэр ч яахав, мухар сүсэгийнх байх талтай. Гэвч, ямар нэг нөлөөтэй юу, тохиолдлынх уу гэдэг талаар хэдэн зүйлийг та нарт сонирхуулъя. Тавин хэдэн оны үед Батцагааны байсан дэнж дээр Хотын коминдат буюу ардын армийн хүндэт харуулын рот байрлаж байсан юм. 1956 онд миний суралцаж байсан цэргийн ерөнхий сургууль татан буугдахад, нэгдүгээр курсын бидний хэсэг сурагчид хүндэт харуулын ротод шилжиж билээ. Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярын зочид төлөөлөгчдийг хүлээн авах хүндэт харуулд дайчид хэрэгтэй болж л дээ. Тэгээд өдөр шөнөгүй бэлтгэл хийн, нэлээн жигдэрч байтал тухайн үеийн ЗХУ–ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга Москатов гуай баяр наадмын зочноор ирэх болж, хүндэт харуулынхан бид, нисэх онгоцны буудал руу хөдөлж байгаа юм. Би, тугийн хамгаалалтанд жагсдаг байсан учир эхний машинд очоод нисэхийн талбайд буучихлаа. Ард явсан хоёр машин цэрэг ч хүрээд ирлээ. Тэгтэл сүүлчийн машин байдаггүй.
Талбай руу эргэдэг замын хажуугийн жалга руу уначихаж. Бид бүгдээрээ сандарч гүйсээр очиход, гүнзгий жалганаас байлдааны машины шавартай дөрвөн дугуй л цухуйж харагдсан. Тэр машин дээр, хутган жадтай винтовоо өвдгөн завсраа хавчсан 30 байлдагч явсан юм шүүдээ. Жалганд хүний цус туначихсан ямар аймаар байсан гээ. Байлдааны үед галын цэг дээр л ийм байдаг болов уу гэмээр. Бүгд гэмтсэн, тархи толгой нь хагарч, хөл гар нь хугарсан байж билээ. Машины кабин доороос хоёр байлдагчийг татаж гаргахад толгой нь цус болсон, хавтгай юм гарч ирэх шиг болсон. Батлан хамгаалах яам, цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийнхан бүгд ирсэн. Эхний гурван машины дайчид, тугаа залаад жагсахад хойд уулын дээгүүр цагаан онгоц гарч ирсэн нь Москатов гуайн хөлөглөсөн онгоц байж билээ. Сүүлд генерал болсон Туваанжав гуай биднийг командлан зочиндоо хүндэтгэл үзүүлснээр бидний ёслолын ажиллагаа сайн болсон. Шархадсан хүмүүсийг нийслэлийн том эмнэлгүүдэд хүргэж, тэр оройгоо Оросын алс дорнот хязгаарын аль л нэр хүндтэй том эмч эрдэмтдийг урьж ирүүлснээр осолдсон 30 хүнээс нэг нь ч нас бараагүй гэсэн. Бүгд эдгэрсэн. Нөгөө кабинд дарагдсан хоёр маань нүүр толгой нь эрээн цоохор болтлоо яс түүлгэж, оёулаад эдгэрсэн гэсэн. Нэгэнтэй нь би сүүлд уулзаж билээ.
Батцагаан шорон байсан газрын ойролцоо (залгаа) “арьс өнгөний больниц” байрлаж байлаа. Тэнд янз бүрийн өвчтэй олон хүн эмчлүүлж эдгэрсэн нь гарцаагүй. Гэлээ ч тэнд олон хүн өвчин зовлонд шаналж, бас нэлээд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэлээд сүүлийн үед, тэнд гэр хэлбэртэй сүрлэг барилга баригдаж билээ. Төдхөн шатчихсан. Одоо хэрнээ балгас гэмээр юм байж л байгаа.
Батцагаан гэдэг аймшигт шоронгийн дэвсгэр газар ийм л учиртай юм даа. Би бол Батцагаан гэдэг нэрийг эмзэглэж хүлээж авдаг хүн. Батцагаанд хоригдож байгаагүй ч гэсэн өвөг эцэг минь буудуулсан, отгон хүү нь сураггүй алга болсон, зээхүү миний бие хилс хэргээр 10 жил 6 сар дотоод яамны байнгын хяналтанд нутаг заагдан хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн. Миний адил олон хүн “Хэлмэгдэл” ”Шорон” “Батцагаан” гэдэг нэрнээс зэвүүцэж явдаг юм. Гэтэл, бурхны шашны хамгийн том дуган сүмээ “Батцагаан ”гэж нэрлээд байгаа нь сэтгэлд нэг л багтахгүй байна. Нээлтэнд нь намайг оч гэсэн. Би очоогүй. Зүгээр л “Цогчин дуган” нэрээрээ байвал би очно. Гурван үеийнхнийхээ өмнөөс мөргөж залбирна.
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч)
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
БАТЦАГААН БОЛ УУЛ, БАТГҮН БОЛ ШОРОН ГЭЖ Л БОДОХ ЮМ.
Та зөв нэрлэж байна Батгүн! Хэрвээ дуунд гардаг шиг Батцагаан байсан гэвэл шашинаа устгагчид л нэг гол сүм болох Цогчин дуганых нь нэрийг өгсөн хэрэг биз! Ер нь тэгээд Батцагаан нэр төвөдөөс махчлан орчуулсан нэр байлгүй дээ,лам минь!

яаж нэрлэсэн ч ямар хамаа байнаа шарын шашины юм бол Монгол нэр хэзээч өгөхгүй удахгүй хүүхдийн спорт ордон болохоос цааш
БИ БАС АНХ ТЭГЖ БОДОЖ БАЙСАН ШYY??? ЯЛАНГУЯА БАТЦАГААНЫ ОРОЙ ДЭЭРЭЭС БАРУУН ХОЙШОО Ч БИЛYY??? ГЭЭД НЭГ Л МЭДЭХЭД СУРЧИХСАН БАЙЖ БИЛЭЭ
хуарангийн соцлизмд байсан чинь ил гараал тэр дууг өөрийн эрхгүй аяладаг байждээ өөрийгөө анзаараач малаа.
хуарангийн соцлизмд байсан чинь ил гараал тэр дууг өөрийн эрхгүй аяладаг байждээ өөрийгөө анзаараач малаа.
Нэр энэ тэр чухал биш.Харин улсад татвар төлдөггүй,үйл ажиллагааны зардалгүй,үр дүнгийн хяналтгүй,улс орныг хамарсан үйл ажиллагаа явуулдаг,Төв аймгийн хамба нь "Даншиг Монголчуудын эв нэгдлийн баяр" гэж илт худлаа сургадаг "ёс суртахууны" хийд жасыг ядруу улсын их хөрөнгөөр барьсан нь буруу. Гадны шашнаа яривал сургааль номоо Монголчуудын ойлгохгүй тангадаар уншдаг,Төвд шашны шар малгайтны урсгал бас л гадны шашин! Казах үндэстэн Монголын иргэд бол Ислам бас Төвдийн Бурхны шашинтай адил Монголынх! Яс үндэс,шашны үзэн ядалт цухалзуулах Жамьян гуайг аль нутгийнхныг нь мэдэхгүй, шалтгааныг нь ойлгохгүй Монголчуудын үзэл бодол гэж андуурах цаг одоо 21 зуун биш.
Шарын шашин монголын ард түмэнд тэнэглэл,мунхаглал,оюуны хоосрол л авчирсан. Лам нэртэй нийгмийн оюун санаа, бие сэтгэлд нь нь шигдсэн паразит шимэгч нар ард түмнийг улам ядууруулж улс орныг хоосруулж байна. Өнөөдөр ард түмний оюун санааг Батцагаан нэртэй шоронд дахин түгжиж, улс орныг мөхөөх бодлогоор явж байна. Шарын шашин хэзээч монголын уламжлали шашин байгаагүй. Монголыг,монгол үндэстнийг устгах бодлогоор хариас дэлгэрүүлсэн харгис шашин. Монголд гишгэх газаргүй болгох ёстой. Гэтэл манай мулгуу төр засаг, төрийн алба хаагчид,түүхээ үл мэдэгч төрийн өндөрлөгүүдийн харгайгаар ийм шившгийн үйл ажиллагаа болж л байдаг.
Туйлын үнэн. Бууран мөхөж буй төвөдийн бурангуй шашин гэх ламын бузар бизнес нь эгэл, эргүү ард олны оюун санааг Батцагаан мэтийн шорон болсон сүм, хийдүүдээрээ дамжуулан мухар сүгээр боомилон дарангуйж, тэдний үхэл, өвчин, зовлонгорр нь далимдуулан шимэгчлэн шулж, авилгач, алуурчин МАН -д манкурт боол уолгон бэлдэж өгч байгаа. Монголуудыг яг ярганы газарт тууж ирэн хядаж байгаа хонь мал шиг болгосон. Ламын шашныг устгавал Монгол хүн сая нүдээ нээж ертөнцийг таниж эхлэнэ!
Jamyan guai setgeld hurtel oi toind buutall bichih yumaa. Setguul zuidee nomer 1 hun dee
Tangadaar unshij bichdeg svsegten olniig munharuulj baidag ene nuhduud uursduu ymar nom unshij bgaa vgvigee meddeg yum boluudaa orchuulsan nom tarnias unshij vzej l blaa hetsvvl yum bdag yum bilee
Жамьян гуай зөв бичжээ. Батцагаан гэж нэртэй дугана сүм түүхэндээ байсан байж болно. Түүнийг заавал сэргээж дахин нэршүүлэх албагүй. Батцагаан нэрийг айхтар шорон гяндан байсаныг Монголчууд илүүтэйгээр мэднэ. Ямар сайндаа л төрсөн үр хүүхэддээ хүртэл эмзэглээд Батцагаан нэрийг өгдөггүй. Монголд Батцагаан нэртэй хүн маш ховор. Гандангийн хамба гэх нэгэн барзгар хар өвгөн учраа мэдэхгүй будлиад ийм өгсөн байх. Тэр өвгөн Монголд бурханы шашныг хөгжүүлэх бус доройтуулж, мөхөөж байгаа. Гандангийн нэрээр сүүлийн 30 жил асар их хөрөнгжсөн. Батцагаан нэртэй сүмийн барилгыг улсын төсвийн олон тэрбум хөрөнгөөр 10 д жил шахуу барьж сая нэг юм дутуу хагас дуусгасан. Гол нь Батцагаан сүм барихдаа биш тэр нэрээр хөрөнгөжихдөө гол нь байсан юм. Олон жил барилгын ажлыг удаашруулсан зорилго нь ерөөсөө гадна дотны байгууллагуудаас мөнгө саах арга нь байсан. Япон,Энэтхэг, Америк, Солонгос зэрэг орноос Гандан хийдэд хэдэн зуун саяаар нь өгсөн , өгдөг тэр бүхнийг Чойжамцын өвөө хуссаад тэрбумтан болсон

Hun gutgeh ch baga ch bolov undes baih heregtei. Choijamtsii ovoo Mijd geh hodoonii gunduugui neg malchin hun baisan yum. Hoorhii Mijid guaig amid seruun baihad odootoi adil haa yu baina geed gazar shagain yavdag hun baisangui ee. Hoorhii Mijidguai 1960 on gargaj chadsan l bol ih yum Ali ert burhan bolson hognii yasiig onduuldeg ene tsagiin judagui zaluus bolioroi. Bi nugtiinh hun 70 garui bul emee helj baina. Ingej soliorch bas galzuurch bolohgui ee

Чойжамцын өвөө хуссаад тэрбумтан болсон гэдэг худал шаалт байхаа. нээрэн ольгорх болциймуу хэн мэдхэвдээ?
Huukdene gehed araich dee.Choijamts ooroo 70 shahj baigaa hun.Etseg Deremberel ali ert burhan bolson.Hervee odoo amid seruun baival 100 shajsan l hun baina.Tuunii etseg geheer 100 nasiig holoo davsan negen bainaa. Soliorloo erthen shi emchuulchivel 100 nasalj magad

Батцагаан гэдэг бол Монголчуудын дээд өвөг
Зугээр , буу бачимд - буу санаа зов ! Гавьяат минь ... манай нам - тор - засгийн удирдагчид оорсдийнхээ очих ОРОМЖИЙГ бэлтгэж байгаа нь тэр ?! Тэд оорийн узэл бодол ( итгэл унэмшилгуй !) - ГУЙ , нар хэвийгээд ирэхийн цагт уйлдсэн НУГЭЛЭЭ наманчлах гэж ( мухар сусэгт автаж !) ТУУГГЭЭР ГУЙГЭЭД байгаа амьтас ш дээ ...
Алив юм өөрийнхөө нэрийг олж нэрлэгддэг. Энэ баригдсан Батцагаанд олон сайхан монгол аавын хүүд сахил сахиж удмаа таслана. Ганц нэг нь Трансжэндэр болно.
соцлизмийн бүтээгдэхүүн жамян юугаа мэдэхэвдээ.шантааччин хөлсний бичээч.чи тийшээ зүглэхгүй байвал их л сайн байна.хөгшин ямаа
Чи ер нь их хуцдаг гөлөг байна. Аягүй бол нэг муу асман банди пизда байх
хуарангийн соцлизм санагдаад байгаа юмуу тэгнээ урдын намзасаг маш сайн тархийг чинь угаасаншдээ.ккк.
Hooe balchiraa buu solioroo. Chi sotsializm gedeg ugnii utgiig medehgui ni haramsaltai. Ter niigemd olon sain saihan chanar buteen baiguulat baisan yum aa. Cham shig baas tuuhiin uneng guivuuljhiij buteesniig balalj chadahhgui ee> Chi ihdeel "zuunii huchnii" holboond negdeed hovsordog hooson tolgoitnii l neg sh de

жамьян гуайг хуучны юм дуулж сонссон нилээд их мэдээлэлтэй хүн гэж бодож явдаг юмсан.Ийм гоомой юм бичиж суух ч гэж. Хөгшин арай зөнөөгүй байгаа.Таны яриад байгаа батцагаан гэдэг чинь шоронг хулгарууд өгсөн нэршил болохоос өөр юм биш.Ардцын хувьсгалын үед байсан шоронгоос чинь хэдэн зууны өмнө Батцагаан гэдэг дуган байсан байна. Ухаандаа тэнэг хүнд тайлбарлаж байгаа шиг тайлбарлавал дундад зуунд Жамьян гэж нэртэй нэг хулгайч байсан бол хожим 20-р зуунд төрсөн нэг ч хүнд жамьян гэдэг нэр өгч болохгүй гэсэнтэй дүйх юм.Мэдээж Шашны гол байгууллага Гандангийн ихэс хүүчин уламжлалаа та бид хоёроос хол илүү мэдэж байгаа.УИХ-н гишүүд шиг юм болгоныг мэддэг хүн болж үсчиж дүвчигнээд явж болохгүй.1990 оноос хойш бүх хүн бүх мэргэжлийн болсон гаж хандлага таныг ч бас тойроогүй бололтой.
Yag zov
Chi 80 shagsan ovgoniig shuumjleh ta yu yum. Unshsan,sonsson,duuklsan ni gehed tanaas 100 dahin davuuyumaa. Bi 70 garui nasalsan hun. Jamiyan guai bichsen duu baisan ni unen. Ter ued uchir medehgui huuhed baihdaa ene duug ayalahchaan ayadaj gonginoj baigaad aav eej dee "shorongii duu naadah chini" gej heleed zemluulj baisnaa tod sanaj baina aa.Batsagaan gej shoron baisnuu gevsel baisan . Harin ene dugand yamar uchirtai iim ner ogsnii uchiriig medehgui yum. Yum buhen uchirtai l daa yamar neg uchir bii baih oo.Battsagaan geh ni gazriin ner bolov uu? odoogoor tsagaan huaran havitsaa l bolov uu?

бөрт чоно гоо марал нэгэн хөвүүнтэй болж батцагаан хэмээн нэрлэсэн бусуу юцнд өвөг дээдсийн нэрнээс жийрхэв муу зөнөг чи.
Битгий олон юм хуцаад бай. Чам шиг гөлөг надтай арсалддаггүй юм. Хүний хэлэр гэсэн санааг ойлгох чадваргүй муу мал чи дуугаа тат.
мал чамайг соцлистууд шийтгэж байсан нь зөв байсан чам шиг савалгаа аль ч нийгэмд хэрэггүй.зөнөг ямаа.ккк
Орсон эргэж гардаггуй , тэндээ шингэдэг цагаан онготэй битуу савны нэр , оноогийн торд нуурлэсэн шуналын микропуудыг тэнд авч ирж чихээд хамтад нь булах гэж савыг нь бэлтгэж байгаа юм , манай ХАМБА ухаантай ...
Jamyian guai odoo boldoo zonochihson baina
Жамьян гуай үнэхээр зөв бичжээ
шашин бол ард тумнийг мунхруулагч хар тамхи мен бие сэтгэл нь евдехеер ажил амиьдрал нь явахгуй болохоор хараал зэтгэр туслаа гэж лам хувраг бее удган гэж беелуулж гурэм хийлгэнэ хэзээ америк орос герман ийм юм хийж байна шашин менгийг чинь авч тархийг чинь угааж байна евчний хоер дахь давалгаа тусчхаад байхад сэтгэл мэдрэлийн евчний гурав дахь давалгаа тэмбуубуурч туслаа деревдэх давалгаа нь хэвлэл мэдээллийн тархи угаасан тэмбуурэл цуурхал тусчээ тархины нейроны тэмбуу хэзээ ч арилахгуй

цагаан сараар эргэл мөргөл хийгээд явж байх вий дээ чи.ккк
Баруун Европын ихэнх оронд хүүхдэдээ Гитлер гэдэг нэр өгөх хориотой. Учир нь олон сая хүний цус, нулимстай холбоотой. Батцагаан гяндан бол монголчуудын хувьд газар дээрх там байсан биз дээ. Бас л Гитлер гэдэг нэрийн адил хиртэж бузартсан нэр. Олон янзын гоё сайхан нэр байсаар байтал заавал шорон гяндангийн нэр өгсөн нь бас цаанаа учиртай л байх. Магадгүй Батцагаан гянданд үрэгдсэн олон арван мянган монголчуудын сүнс сүлдийг амирлуулах зорилготой ч байж мэдэх юм. Христүүд бурханаа цовдлуулж үхсэн загалмай модыг шүтээд байдагтай адил ... Мань мэт нь тэр учрыг бодоод бодоод олж чадахгүй юм даа. Нэр өгсөн хүн нь өөрөө тайлбараа хийх биз.
Энэ өвгөн одоо болиосой.Их мэдэмхийрч юм юм руу орж явахын
Ner in vnexeer taalagdaagui ee
Батгүн гэж л шорон байсан болохоос Батцагаан гэж шорон байгаагүй л дээ. Санждорж гэж лам буруу ташаа ярьсныг үнэн гэж бодоод л биччихэж л дээ.
өндөр гэгээн занабазар л тийм нэр хайрдасан юмдаа.халхын анхдугаар богд занабазарт гомдолоо гарга нуу.ккк
бөртэ чоно гоо марал хоёр батцагаан хэмээх хөвгүүнтэй болов.
Batcagaan bish BATACHi HAN gej l Nuuts Tobchoond baidag daa.
Үнэндээ өөр монгол үг олдоогүй юм байх даа? Ард түмний татварын мөнгөөр боссон, нийтийн сүсэг бишрэлийн газарт очиж очиж шоронгийн нэрийг хэл амтай өгдөг нь ямар учиртай юм бэ? Хүмүүс шоронд мөргөхөөр очиж буй сэтгэгдэл төрөх бус уу?
нууц товчоод Монголын анхны иргэн Бат цагаан нэртэй. Бат цагаан гэдэг бол итгэлтэйгээр хар зүйлийн ухагдахууныг цэвэрлэгч гэсэн. тэнгэрийн үг. мэдэхгүй байж

Уучлаарай. Цогчин Батцагаан гэдэг дөрвөлжин хэлбэртэй олон баганатай дуган Их хүрээнд хувьсгалаас өмнө байсан юм байна лээ. Харин тэр шорон чинь Батгүн гэж нэрлэгддэг байсан шүү
Жамьян гуай шашны талаар А-гүй хүн. Мэдэхгүй юмныхаа талаар ярих, бичих буруу шүү.
Harrin burhanaas oiriiin chotgor deer gedeg. Shariiin shashin Tovdiinh. 1920-ood onii ued ene teneg shashnaas bolj barag mohohoo aldsan shtee. Hashirdaggui eee. Boo morgolteigoo Hoh tengeree shutsen deer. Ezen Chinggis maani bol Tengeriig shutdeg baisan
Ер нь аль гүйдэлтэй чөтгөртэй гэсэн нутаг оронд сүм хийд барьж өурхан шүтээн залан лам нар суудаг нь элбэг. Тэгэхээр үнэхээр шоронгийн нэр байсан ч одоо сүм дуганы нэр болж сайн сайхнаар сонсогдох болон хувирч байгаа бусуу

Жамьяан гуай уух туухээ мэдэхгуй байж яаран дэмийрэх хэрэггуйээ Батгун гэж алдартай шорон байсныг таниас бусад нь мэднэ хуухэд байхад нэг зохиомол дуу байсныг санаж бн Баянцагааны орой дээрээс баруун хойшоо харах юм бол гээд л худал юмыг гуйвуулах хэрэггуйээ уран бутээлч хун туухч байх естой бд юм даа ах хуу
Жамьяан гэж зөнөцөн гар, Шарын шашин гэж нэг балиар мухар сүсэг хоёр юугаа хийнэ үү хамаа алга , аль аль нь Монголд хэрэггүй