Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн (2019.10.16) хуралдаан 14 цаг 17 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн.
Дараа нь Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв. “Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Монгол улс МАН-ын балгаар саарал жагсаалтанд орчихоод байхад хэдэн авлигачин дэмий балай юм хуцалдаад сууж байх гэж..Зайлцгаа хар пязданууд.
ТА НАР МОНГОЛ ХYН МЕН YY? ЯАСАН ИХ МУУ ЕРТОЙ ХУЛГАЙЧУУД ВЭ? УЛС ОРОН ЧИНЬ. МУУ БАЙВАЛ БАХ ЧИНЬ ХАНАДАГ ЮМ УУ?
Төрийн албыг 60 тэрбумаар арилжсан газрын наймаа эрлийз луухаан данжаад олон зуун тэрбумын концесс өөртөө авсан хулгайч авлигачид ес зүй яриад сууж байх нь хир зохимжтой вэ?
Temuulengees mahinats l garna zob shudarga zuil huleeh hereggui manan-iin beltgegdsen golog boloi