Та бидний бахархалт хүмүүний нэг ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибековыг өнгөрөгч 9 дүгээр сард Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын үеэр Монгол Улсад ирээд байхад нь уулзаж ярилцсанаа хүргэж байна. Тэрээр Монголд элэгтэй оросуудын байгуулсан “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдлага, гишүүдтэй хамтдаа ялалтын баярт оролцохоор ирсэн байлаа.

Эрхэм сансрын нисгэгч танд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ярилцах завшаан тохиож байгаад баяртай байна ...
-Баярлалаа. Халхын голын байлдааны ялалт бол агуу ялалт. Энэ ялалт та бидэнд өнө мөнхийн нөхөрлөл, итгэлцлийг үлдээсэн. Дайны талбарт алтан амиараа нэг нэгнээ халхавчлан дайтаж явсан тэрхүү баатарлаг цэргүүдийн бидэнд үлдээсэн нөхөрлөлийн холбоо юм. Энэ холбоо хэзээ ч тасрах ёсгүй, хэзээ ч сэвтэх ёсгүй. Үүнийг мэдэрсэн, ойлгосон, ухаарсан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын бүх салбарт тусалж байсан. Батлан хамгаалах, барилга бүтээн байгуулалт, соёл боловсрол гээд олон салбарт буцалтгүй тусламж үзүүлж ирснийг түүх гэрчилнэ. “Орос ах нар” гэж өөриймсөг нь аргагүй дотночлон ирсэн монголчууддаа би хайртай. Ж.Гүррагчаа бид хоёр сансарт ниссэний дараа Монгол Улсын бүхий л аймаг, сумдаар зочилсон. Монголчууд бүгдээрээ л сансрын нисгэгчдээрээ бахархаж, хайрлаж, омогшиж байсан оргил үе л дээ. Тэр үед бараг бүх аймгийн иргэдтэй гар барьсан байх. Тоог нь бүр мартаж. Очсон газар бүрт гар бариад л. Настай буурлууд уйлаад л, үнсээд л. Сайхан дурсамж минь юм. Тэр үед нэг зүйл надад онцгой сэтгэгдэл үлдээсэн. Юу вэ гэхээр алслагдмал сумдын хүүхэд багачууд орос хэлийг маш сайн сурч, маш сайн ярьж байсан. Би тэр хүүхдүүдээр бахархсан бас хайрласан. Харамсалтай нь, өнөөдөр цаг үе өөрчлөгдсөн байна. Оросоор ярьдаг хүүхэд тун цөөн, англиар ярьдаг нь олон болжээ. АНУ-ын талыг илүүд үзэж, америк барааг чанартай гэж боддог болсон шиг байна. Хамгийн наад захын жишээ гэхэд америк цагаан будааг хамгийн сайн гэж худалдан авцгааж байна. Гэвч үнэндээ америкчууд цагаан будаа тариалдаггүй, Индонез улсаас импортолж авдаг юм. Уучлаарай, энэ бол миний хувийн бодол.
Та нэгэн дурсамждаа Монгол бол миний хоёр дахь эх орон гэж бичсэн байсан. Монголчууд таны сэтгэлд их ойрхон явдгийн илэрхийлэл байх ...
-Тийм ээ, Монгол миний хоёр дахь эх орон. Энэ сайхан оронд магадгүй наснаасаа ч олон удаа ирсэн байх. Боломж гарвал л ирэхийг хүсдэг юм. Монголын бүх аймаг, сумаар явж, хөдөлмөрчин, малчин зон олонтойгоо танилцаж, хуучилж байлаа. Монголын газар нутаг ямар үзэсгэлэнтэй, ямар хараа булаам гээч. Үнэхээр гайхамшигтай. Гүррагчаа маань “Та бидний үзээгүй сайхан байгальтай нэг газрыг үлдээсэн байгаа. Тэгж байгаад хамтдаа очно оо” л гэдэг юм. Тэр нь манай хүний хамтдаа өтөлнө, хамтдаа үзэж харах сайхан байгаль байгаа шүү гэдэг санаа биз.

Бид баатраа л гэхээс гэр бүлийг тань бараг мэддэггүй. Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх жирийн нэгэн сансрын нисгэгчийн гэр бүл. Сонирхолтой гэмээр зүйл нь сансрын нисгэгчдийн гэрт голдуу охид төрдөг юм. Тэр жишгээр манайх хоёр охинтой. Таван зээтэй. Том охин маань Москвагийн их сургуульд амжилттай суралцаж төгссөн, биологийн ухааны доктор. Өдгөө гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдардаг. Нөхөр нь Чикаго хотод суралцахаар яваад тэндээ үргэлжлүүлэн бизнес эрхэлж байх шиг байна. Надад тэр бизнес нь таалагддаггүй. Ер нь надад америк таалагддаггүй гэх үү дээ. Харин миний отгон охин бол уран бүтээлч, дөрвөн хүүхдийн ээж. Миний хань Москва хотод Сансрын нисгэгчдийн музейд ажиллаж, бид хотоос зайдуухан газарт дүнзэн байшиндаа амьдарч байна. Ийм л эгэл жирийн амьдралтай хүн.
Таны зээ нараас мэргэжлийг тань өвлөөгүй хэрэг үү?
-Сонирхолтой асуулт байна. Хүн бүр л тэгж асуудаг. “Жанибековын залгамж халаа байхгүй гэж үү, та бэлдээч” гэдэг. Аз болоход, миний зээ хүү өөрийн хүсэл сонирхлоороо өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхөөр шийдэж, өдгөө Суворовын сургуульд суралцаж байна. Өвөө нь ч гэсэн тэр цэргийн сургуулийг төгссөн юм. Энэ бол миний амьдралын хамгийн утга учиртай чухал зүйл. Миний ярих ч дуртай сэдэв. Зээ хүүтэйгээ сансар судлал, цэргийн алба, хувь хүний хөгжлийн талаар ярих их дуртай. Сансарт ниснэ гэдэг бол тийм амархан зүйл огтоосоо биш юм. Түүнийг юутай ч зүйрлэхийн аргагүй.

Хоёулаа ярилцлагаа сансарт ниссэн тэр цаг үед эргүүлье ...
-Өдгөө сансрын хөлгийн хүчин чадал, техникийн үзүүлэлт гэхээс илүүтэй монголчуудыг баярлуулсан түүхэн үйл явдлын тухай ярих нь зүйтэй болов уу. Бас хамтран зүтгэгчдээ ч ярих ёстой. Тэгээд ч хамтарсан нислэгийн талаар ярихад та бидний хугацаа хүрэлцэхгүй.
Тэгэлгүй яах вэ ...
-Биднийг сансраас газардахад монголчуудын хүлээсэн догдлол, баяр жаргал, бахархал дүүрэн харц одоо ч гэсэн миний цээжинд тодхон байна. Их сайхан дурсамж. Гүрээ бол олон онцгой чанартай хүн. Мэдээж багийн ахлагчийн хувьд нислэгийн үед надаас их зүйл шалтгаалж байсан. Энэ ч утгаараа хамтран нисгэгч Гүрээд хатуу шаардлага тавьж байсан ч түүнийг борт инженерийнх нь хувьд бүрэн итгэж байсан. Тэр маш сайн бэлтгэгдсэн. Сансарт байхдаа шөнө хүртэл ажилладаг байсан. Хувь хүний хөгжил, зан төлөвшлийн хувьд ч ялгаагүй төгс хүн. Аливаа зүйлд ул суурьтай ханддаг, тайван, эгэл даруухан, бүх зүйлийг урьдчилан төлөвлөдөг бас номынх нь дагуу хийдэг. Тэр долоо хоног хамт сансарт нисэхдээ ямар ч алдаа гаргаагүй. Түүний нэгхэн алдаа нь биднийг Монголын дээгүүр нисэхэд хөлгийн цонхоороо эх нутгаа ширтээд суугаад байсан нь юм уу даа (инээв). Сансарт хамт ниссэнээс хойш нөхөрлөж явна даа. Түүнийг бүрэн төлөвшсөн гэдгийн нотолгоо нь шат дараалан төрийн өндөр албанд тушаалд ажилласан явдал байх. УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллалаа. Батлан хамгаалахын сайдаар ч ажиллалаа. Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, салбарынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүн гэж хэлнэ. Надтай санал нэгдэх хүн олон байгаа байх аа. Мөн манай М.Ганзориг байна. Хэдий бид хамт нисээгүй ч гэсэн тэр миний дотнын анд болж чадсан. Бас л онцгой өгөгдөлтэй шилдэг нисгэгч төдийгүй нөхөрсөг, тусч, өгөөмөр хүн. Тэрээр дэлхий дээрх гадаргуу дахь биет зүйлийг сансрын төхөөрөмжөөр судлах гэсэн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, сэтгэл оюунаа эрдэм шинжилгээнд бүрэн зориулж яваа нөхөр. Энгийнээр тайлбарлавал ургаж байгаа ургамал, хөрсийг агаарын түвшнээс судална гэсэн үг. М.Ганзоригийн туршилт дэлхий дээр анхных нь. Үүнийг монголчууд анхдагч гэж ойлгох хэрэгтэй. Тэрээр судалгааны энэ сэдвээрээ дэлхий нийтэд алдаршаад зогсохгүй олон улсын судлаачдын анхаарлыг татаж чадсан. Энэ л чухал.
Сансарт 100 хоносон тав дахь нислэгийнхээ талаар ярих боломжгүй юу? Бас хүнд үеүдийн нэг байх ...
-Түүнийг яривал танай сонины зай хүрэлцэхгүй биз. Дараа ирэхдээ заавал ярьж өгье. Би нэг л зүйл хэлнэ. Манай дэлхий үнэхээр үзэмжтэй. Бас жижигхэн шүү. Хайрлаарай, хамгаалаарай.
Ойлголоо ...
-Нээрээ хүмүүс надаас “Монгол хүн сансарт дахин нисэх үү” гэж асуудаг. “Монгол залуус нэгэн цагт өөр гаригт нисэн очихыг үгүйсгэхгүй” гэж би хариулдаг. Эцэст нь хэлэхэд, би монголчуудад хайртай, миний үр хүүхдүүд ч ийм хүмүүжлээр өсөн торнисон. Сэтгэлд минь үргэлж ойрхон явдаг Монголын ард түмэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Энэ зуур бид ч зорьсон газраа ирэв. Ингэхийн учир нь түүнийг Монголд ирэхэд наймхан минутын ярилцлага авах зөвшөөрөл түүний машинд “олдсон” нь энэ юм. Уулзаж ярилцах хүн олон, буцах хоног давчуу явсан баатрын хувьд энэ нь мэдээж хүндэтгэх шалтгаан байлаа. Монголын ард түмний хүү байсаар ирсэн Оросын сансрын нисгэгч, сансрын экипаж ахалсан тоогоороо дэлхийд дээд амжилт тогтоосон В.А.Жанибеков танд эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Шигтгээ
Тэрээр таван удаа сансарт нисэхдээ бүгдэд нь хөлгийн даргаар ажиллажээ.
Анхны нислэг нь 1978 оны 1 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд “Союз-27” хөлгөөр “Салют-6” сансрын тойрог замын станц дээр ажилласан.
Хоёр дахь нислэг нь 1981 оны 3 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд “Союз-39” хөлгөөр БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хамт “Салют-6” сансрын тойрог замын станц дээр ажилласан.
Гурав дахь нислэг нь 1982 оны 3 дугаар сарын 2-24-ний өдрүүдэд “Союз Т-6” хөлгөөр “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажилласан.
Дөрөв дэх нислэг нь 1984 оны 6 дугаар сарын 17-29-ний өдрүүдэд “Союз Т-12” хөлгөөр “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажилласан. Ингэхдээ 3 цаг 35 минутыг задгай сансарт өнгөрөөсөн байна.
Тав дахь нислэг нь 1985 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 112 хоног “Союз Т-13” хөлгөөр “Салют-7” сансрын тойрог замын станц дээр ажилласан түүхтэй. Сүүлчийн нислэг нь Оросын сансрын нислэгийн түүхэн дэх хамгийн хэцүү нислэг болсон бөгөөд “Салют-7” сансрын тойрог замын станц тэжээлээс салж, удирдлагагүй болсон бөгөөд үүнийг А.В.Жанибеков, В.П.Савиных нар хамтран гар удирдлагад холбож байсан түүхтэй юм.
Дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Huuchin ertonciin hun bn mglyn tuuhend orson sansryn nisgegch
Bolormaad bayr hvrgie ee ! Sain bna.
Баатардаа баяр хүргэе. Урт удаан наслаж, жаргах болтугай гэж ерөөе.
While more than 100 varieties of rice are now grown in the world, in the US 20 varieties of rice are commercially produced, primarily in the states of Arkansas, Texas, Louisiana, Mississippi, Missouri, and California.
В.Жанибеков 1982 онд Францын сансрын нисэгч Жан Лу Кретьянтай хамт нисээд эргэж буухад нь Францын засгийн газар түүнийг Хүндэт легионы одонгоор шагнасан. Дагалдаж ирсэн мөнгө нь түүний ЗХУ-аасаа авсан шагналаас нь илүү амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц идэж барахааргүй мөнгө байсан гэж өөрөө дурсамжиндаа хэлсэн. Хөөрхий эх орон ЗХУ, бас БНМАУ-ын шагналууд хажууд нь өчүүхэн.Тийм болоод хөөрхий муу Гүррагчаа 1990 онд тэтгэвэртээ гараад тэр нь амьдралд нь хүрэхгүй болохоор буцаж Армидаа 1996 онд Агаарын цэргийн штабын дарга болж орсон. Гэхдээ нам нь бус муу нэртэй АН-ын батлан хамгаалахын сайд буцааж ажилд авсан.Даанч новшийн авлигач хүний ач санахгүй өөрйинхөө намыг ялангуут 2000 онд батлан хамгаалахын сайд болж албан тушаалаа ашиглаж Налайхын цэргийн ангийн байрыг төрсөн дүүдээ маш хямд 150 саяар авч өгсөн.10 жилийн дараа буцаагаад 850 саяар зарсан.Гэхдээ бүгдийг нь биш.Бас энгийн сургуульд ШУТИС-д сурдаг хүүхдээ Япон луу Цэргийн академид явуулсан. Ёсзүйтэй хууль дээдэлдэг оронд бол
Ene baitugai yum avah erhtei hun. Harin ch mash baga avch. Chi muu nusan taglaa sansar ogtorgui gej yu baidgiig ch medehgui baij olon yum buu chalch! Naad Гүррагчаа chini gavya baiguulsan baatar hun!
TER dor GURRAGCHAAgiin naiz geed bgaa chi lav mongol hun bish baih huzuugui luivarchingiin l naiz bas neg bogs doloogch ni baih te MONGOL ULS IIM L AGUU HUMUUS DDER MANDAJ yavsan yumaa medej ev muu erliiz golog mini
Janibek medej l baigaa oros bidniig ih darlasan daa
chamaig hyn byr darlana. tyvdiin bogs dolooj 500 Jil, manjiinhiig 250 Jil bas. tegeed oros hyatad ah geed segsegnesen. odoo 3 dagch 4 dogch geh meteer navsaganana. hend ni ch bayalduuchilsan hynii toond tootsogddoggyi, buruugaa busdad nyalzaana
Hutsvaa Chi , harin ch tembuunees chini salgasan shuu muu Opk oo
В.Жанибековын сансарт нээсэн "Жанибековын эфект" гээд олон жил маш нууц зэрэглэлд байсан физикын үзэгдэл байдаг гэдгийг Та нар мэдэх үү!
Теоре́ма промежу́точной оси́, или теоре́ма те́ннисной раке́тки в классической механике — утверждение о неустойчивости вращения твёрдого тела относительно второй главной оси инерции. Является следствием законов классической механики, описывающих движение твёрдого тела с тремя различными главными моментами инерции. Проявление теоремы при вращении такого тела в невесомости часто называют эффектом Джанибекова, в честь советского космонавта Владимира Джанибекова, который заметил это явление 25 июня 1985 года, находясь на борту космической станции «Салют-7»[1]. Статья, объясняющая эффект, была опубликована в 1991 году[2].
Ёстой гоё ярилцлага байна. Монгол хүнийг сансарт хүргэсэн баатар шүү. Монголын хүндэт иргэн болгосон уу